Эмэгтэй хүн жирэмслэхгүй байхад нөлөөлөх хүчин зүйлс: өвчин болон нөхцөл байдал

2

Жилийн турш тогтмол бэлгийн харилцаанд орсон ч (эрэгтэй хүний спермограмм нь ямар нэгэн асуудалгүй бол) жирэмслэхгүй байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаална.

Эмэгтэй хүний үргүйдэл олон шалтгаантай, гэхдээ дараах өвчлөл болон нөхцөл байдал нөлөөлөх нь түгээмэл.

1. Өндгөн эс гадагшлах/овуляц – үйл явцын төрөл бүрийн гажгууд

  • Эрт цэвэршилт: энэ тохиолдолд өндгөвчний үйл ажиллагаа зогсож сарын тэмдэг 40 наснаас өмнө зогсоно
  • Өндгөвчний уйланхайрах хам шинж
  • Гиперпролактинемия: хэрвээ пролактины хэмжээ өндөр бол эмэгтэй жирэмсэлж эсвэл хөхөөр хооллож чадахгүй. Уг өөрчлөлт өндгөн эс гадагшлах болон үр тогтох үед илэрдэг.
  • Өндгөн эсийн чанар муу байх: эмэгтэй хүний нас өндөр байх тусам зулбах магадлал өндөр байна
  • Бамбай булчирхайн өвчлөлүүд: хэт идэвхтэй эсвэл идэвхгүй бамбай булчирхай нь дааврын тэнцвэрт байдал алдагдахад нөлөөлнө
  • Холестерины өндөр хэмжээ
  • Архаг нөхцөл байдлууд: ДОХ, хавдар зэрэгтэй хамааралтай.

2. Сав болон умайн гуурсны асуудал

  • Хэвлийн наалданги: хэвлийн хөндий бага аарцагны эрхтнүүдэд мэс засал хийсний дараа үүсэж болох асуудал.
  • Миом: хоргүй хавдар хэмээгдэх бөгөөд умайн хүзүүний булчинлаг хэсэгт ихэвчлэн ургадаг.
  • Эндометриоз
  • Умайн үр дамжуулах хоолойг боосны дараа үр тогтох магадлал эрс буурдаг

3. Зарим нэг нэр төрлийн эм

  • Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл: аспирин эсвэл ибупрофен удаан хугацаагаар хэрэглэсэн бол үр тогтох боломж хүндэрнэ
  • Химийн эмчилгээ: зарим нэг эмийн эмчилгээ нь үр тогтоход муугаар нөлөөлдөг – зарим нэг нь эргэлт буцалтгүй үргүй болгох аюултай
  • Туяаны эмчилгээ: хэрвээ нөхөн үржихүйн эрхтэнд чиглэсэн эмчилгээ бол үр тогтох үйл явцад сөргөөр нөлөөлнө
  • Мансууруулах бодис: хар тамхи хэрэглэдэг эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалтай байдаг

4. Бусад шалтгаан

Эмэгтэйчүүдийн үр тогтох нь бэлгийн бойжилт болон сарын тэмдгийн ирэлтээс шалтгаалж болно: целиакия, чихрийн шижин зэрэг зарим нэг аутоиммуны төрлийн өвчлөлүүд ч нөлөөлдөг байна.

Генетик шалтгааны улмаас ч мөн жирэмслэхгүй байх тохиолдол багагүй бүртгэгджээ.

Эмэгтэйчүүдэд дуулгах сайхан мэдээ: үргүйдлийн шалтгаан маш их боловч ихэнхийг нь эмчилж болно. Хэрвээ жилийн турш оролдоод хүүхэдтэй болж чадаагүй бол мэргэжлийн эмчид хандан үзүүлэх цаг нэгэнт болжээ.

9
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *