Хар өнгийн хувцсыг өнгийг нь алдуулахгүйгээр хэрхэн зөв угааж цэвэрлэх вэ?

1

Хар хувцас ямар тансаг хувцас болохыг бид бүгд мэднэ. Илүү туранхай, хээнцэр харагдуулна бас олон хүн дунд уусахад ч амар.

Зарим нэг судалгааны үр дүнгээс харахад хар хувцас нь хүнийг өөртөө илүү итгэлтэй бас ухаантай болоход нөлөөлдөг гэжээ. Онцгой арга хэмжээнд оролцоход өмсөх хамгийн тохиромжтой өнгө гэж үздэг байна.

Гэхдээ хар өнгийн болон өөр бусад тод өнгийн хувцас өнгөө алдахад маш уйтгартай харагддаг. Дараах энгийн аргуудын тусламжтайгаар та хар хувцсаа зөв угааж сураарай. Өнгөө удаан хадгалж таныг чимэх болно.

Хар хувцас зөв угаах аргууд

1. Ийм өнгийн хувцсыг аль болох цөөн угаана

Хувцсандаа та ямар их анхаарал тавьдаг нь хамаагүй, угаалга ямар нэгэн байдлаар өнгө алдахад хүргэдэг. Энэ бол хаашаа ч зайлахгүй баримт. Гэхдээ та хар өнгийн хувцсыг зөвхөн зайлшгүй тохиолдолд л угааж угаалтын тоог багасгасан үед л өнгийг нь хадгалж чадна. Гэхдээ хар оймс болон дотуур хувцсыг нэг өмсөөд л угаах нь ойлгомжтой.

2. Мэргэжлийн юм шиг л ялгаарай

Угаалга хийхээс өмнө хувцсаа ялгахдаа хар хувцаснуудыг нэг дор бөөгнүүл. Угаалгын явцад хар будаг гарна. Хэрвээ тэр бөөгнүүлсэн хувцсанд хар өнгийг өөртөө уусгах цайвар өнгө байхгүй бол хар хувцаснууд буцаад л хар өнгөндөө уусна.

 

3. Хувцсаа эргүүлж угаа

Хар өнгө үрэлтээсээ болж бүдгэрч байгаа юм, өөрөөр хэлбэл угаалгын машинд угаагдаж байгаа хувцас хоорондоо шүргэлцэж үрэлт бий болгодог. Хувцсаа дотогш нь эргүүлснээр өнгийг боломжоороо хадгалахад тусална.

 

4. Зөв хэмтэй усанд угаа

Халуун ус даавууны будгийг гаргадаг, тийм учраас аль болох бага хэмтэй усанд хувцсаа угааж байхыг хичээгээрэй, ялангуяа хар өнгөтэй хувцсыг.

 

5. Наранд удаан байхаас зайлсхий

Хар өнгийн хувцсыг задгай агаарт наранд ил битгий өлгөж хатааж байгаарай, наранд өнгөө амархан алдана. Тиймээс хатаагчаа нарнаас хол, сүүдэрт тавихыг зөвлөж байна.

 

Нэмэлт аргууд

Хэрвээ дээрх зөвлөгөө тус болохгүй байвал дараах бодисуудыг ашиглаж үзээрэй:

  • Уксус – зайлах горим дээр байх үед нь угаалгын машины нунтаг хийх хэсэгт 250 мл цагаар шүүсэн уксус хийгээрэй.
  • Давс – 125 мл хоолны давсыг угаалгын машиндаа хийж угаана.
  • Хүнсний сод – угаалгын машиндаа хар хувцаснуудаа хийгээд дээрээс нь 125 мл хүнсний сод нэмээрэй.

Дээрх аргуудаас та алийг нь ашигладаг болохоо бидэнтэй хуваалцаарай. Хар хувцасны өнгийг хадгалах өөр арга мэддэг бол бидэнтэй заавал хуваалцахыг хүсье.

7
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *