
“Dwayne “The Rock” Johnson”-ы дуу оруулж байсан дүрүүд хамгийн хэцүүд тооцогддог бөгөөд “Moana” киноны “Maui”-гийн дүрийг бүтээж байх үедээ сайн болж байгаа эсэхээ үргэлж асуудаг байсан гэнэ. Хэрэв түүний байр сууринаас харж үзвэл, жүжигчид студи дахь микрофоны ард зогсоод аниматоруудын бүтээсэн хийсвэр дүрүүдийг бодит юм шиг амилуулах шаардлагатай болдог. Тэдний үйл хөдлөл, сэтгэл хөдлөлийг ч дуу хоолойгоороо илэрхийлэх ёстой.
Бид бүгд дэлгэцийн бүтээлээс тэдний дуу хоолойг сонсдог ч яг ард нь ямар хүн байгаа бол гэж төдийлөн бодож үздэггүй. Ингээд бидний дуртай хүүхэлдэйн баатруудын дууг оруулсан эрхмүүдтэй танилцацгаая.
1. Mavis from Hotel Transylvania — Selena Gomez

- Сонирхолтой нь “Mavis”-н хоолойд анх “Miley Cyrus” дуу оруулах байжээ. Гэсэн ч эцэст нь энэ дүр “Selena Gomez”-д очсон юм.
2. “Onward” хүүхэлдэйн киноны “Barley”-н дүрд — Chris Pratt

3. “Tangled” хүүхэлдэйн киноны “Rapunzel”-н дүрд — Mandy Moore

- “Mandy Moore”-н хувьд “Eugene”-н дүрд дуу оруулсан “Zachary Levi”-тэй л уулзаж үзжээ. Тэр хэзээ ч ээжийн дүрд дуу оруулдаг “Donna Murphy”-тай уулзаж байгаагүй гэнэ.
4. “Wreck-It Ralph” хүүхэлдэйн киноны “Vanellope”-н дүрд — Sarah Silverman

- “Vanellope”-н дүрийг анх “Sarah Silverman”-ны тоглосон “The Bedwetter: Stories of Courage, Redemption and Pee” кинон дээр дүрээс санаа авч бичсэн учраас найруулагч нь түүнийг дуу оруулж өгөхийг хүссэн байна.
5. “How to Train Your Dragon” хүүхэлдэйн киноны “Hiccup”-н дүрд — Jay Baruchel

6. “Lilo & Stitch” хүүхэлдэйн киноны “Lilo”-н дүрд — Daveigh Chase

7. “Inside Out” хүүхэлдэйн киноны “Riley”-н дүрд — Kaitlyn Dias

- Анх “Kaitlyn Dias”-н хоолойг киноны дүрийн хөгжүүлэлтэд л зөвхөн ашиглаж байсан хэдий ч хожим нь жинхэнэ кинонд яг тэр хоолойгоороо гарахаар болсон юм. Продюсеруудад түүний хоолой маш их таалагдсан учир “Riley”-н дүрд дуу оруулах саналыг тавьсан байна.
8. “The Princess and the Frog” хүүхэлдэйн киноны “Tiana”-н дүрд — Anika Noni Rose

- “Anika Noni Rose” нь 19 настай “Tiana”-н дүрд дуу оруулж байх үедээ өөрөө 37 настай байжээ.
9. “Mulan” хүүхэлдэйн киноны “Mulan”-ы дүрд — Ming-Na Wen

- “Mulan”-ны хоолойд хэд хэдэн жүжигчид дуу оруулсан байдаг. “Lea Salonga” анх “Mulan”-ны дуу оруулагч хийхээр болсон ч хангалттай бүдүүн биш байсан учир ярьдаг хэсгүүдийг “Ming-Na Wen” жүжигчинд өгчээ.
10. “Moana” хүүхэлдэйн киноны “Moana”-гийн дүрд — Auli’i Cravalho

- “Moana”-гийн дүр нь жүжигчин “Auli’i Cravalho”-н хувьд анхных нь дүр байсан юм. Тэрээр энэхүү дүрээ “Disney” компанийн олон улсын шалгаруулалтын үеэр авч байжээ.
- Тэрээр киноныхоо “Maui”-гийн дүрд дуу оруулсан “Dwayne “The Rock” Johnson”-той зураг авалтын үед анх удаа таарч байсан гэдэг.
11. “Zootopia” хүүхэлдэйн киноны “Judy”-гийн дүрд — Ginnifer Goodwin

12. “Zootopia” хүүхэлдэйн киноны “Nick”-ийн дүрд — Jason Bateman

13. “Brave” хүүхэлдэйн киноны “Merida”-гийн дүрд — Kelly Macdonald

- “Kelly Macdonald” нь энэхүү дүрд дуу оруулах ёстой байсан “Reese Witherspoon”-ний завгүй цагийн хуваарийн улмаас “Merida”-н дүрд дуу оруулахаар болсон ажээ.
14. “Coco” хүүхэлдэйн киноны “Miguel”-ийн дүрд — Anthony Gonzalez

- Эхэндээ “Miguel” дуулах биш зөвхөн гитар тоглох ёстой байжээ. Гэхдээ найруулагч түүний дүрд дуу оруулж байсан “Anthony Gonzalez”-г гайхалтай дуучин гэдгийг мэдсэнээсээ хойш түүний авьяасыг кинондоо ашиглахаар шийдсэн гэдэг.
15. “Big Hero 6” хүүхэлдэйн киноны “Baymax”-ын дүрд — Scott Adsit

16. “Ratatouille” хүүхэлдэйн киноны “Remy”-гийн дүрд — Patton Oswalt

- Найруулагч “Brad Bird” анх “Patton Oswalt”-ын “Black Angus Steakhouse”-н хоолны менюны талаар ярьсан комедиг сонссоны дараагаар тус кинонд дуу оруулах санал тавьж байжээ.
17. “Despicable Me” хүүхэлдэйн киноны “Gru”-гийн дүрд — Steve Carell

- Киноны продюсерууд зөвхөн шууд газар дээрээ сэтгэдэг хошин мэдрэмжтэй жүжигчин хайж байсан бөгөөд “Steve Carell” тэдний сонирхлыг татаж чадсан юм. Мөн түүнийг дуу оруулж байхад нь бичлэг хийж авсан бөгөөд түүний нүүрний хувирал, хөдөлгөөн зэргийг кинон дээр ашигласан байдаг.
18. “The Incredibles” хүүхэлдэйн киноны “Violet”-ийн дүрд — Sarah Vowell

- Зохиолч, найруулагч “Brad Bird” анх “Sarah Vowell”-н хоолойг олон улсын радиогоос олж сонссон бөгөөд “Violet”-н дүрд төгс тохирно гэж үзжээ. Тэр ч байтугай тэрээр энэ дүрээ “Sarah”-д өгөхийн тулд ятгах хэрэгтэй болсон гэдэг.
19. “Frozen” хүүхэлдэйн киноны “Anna”-гийн дүрд — Kristen Bell

- Энэ кинонд “Kristen Bell” хүүхэлдэйн кинонд дуу оруулж үзэх багын мөрөөдлөө биелүүлжээ. Тэрээр “The Little Mermaid” болон “Aladdin” киног үзсэнийхээ дараа л ийм мөрөөдөлтэй болсон төдийгүй дуу хоолойгоо бичиж сургуулилт хийдэг байсан гэнэ. Ямартай ч тэр бүх хичээл зүтгэл нь “Anna”-гийн дүрд дуу оруулах боломжийг түүнд өгсөн юм.
20. “Frozen” хүүхэлдэйн киноны “Elsa”-гийн дүрд — Idina Menzel

- “Idina Menzel” анх “Tangled” киноны “Rapunzel”-н дүрд дуу оруулахаар шалгаруулалтад орж байсан ч тухайн үедээ тэнцээгүй юм. Харин найруулагч түүний дуу бичлэгийг сонсож үзээд 2 жилийн дараа “Elsa”-гийн дүрийг түүнд өгөхөөр шийджээ.








Nastya Kolesnikova
2020/04/30 at 10:55
#care_emoji_react_on
litle
2020/04/30 at 15:38
монголчууд бид энд талх боорцогны хүрүүл хийж суухад хятадууд бусад орны өвийг хятадчилж хятадууд л бүх соёлыг бүтээсэн болгож байна.дэлхий нийтээрээ нийлж хятадыг устгавал зохиолтой.