Бидний эрүүл мэндэд чимээгүй хор учруулж байдаг 12 зүйл

1

Бид өдөр тутмын ахуйн хэрэглээндээ төрөл бүрийн бараа, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Эдгээр бүтээгдэхүүн эрүүл мэндэд хор учруулж байгааг ч гадарлахгүй. Цэвэрлэгээний ажилдаа ороход чухам ямар хэсэг илүү их бохирдож байгааг сайн мэднэ.

Аливаа эрсдэлээс зайлсхийхийн тулд ахуйн асуудал хариуцсан байгууллагаас өгсөн зөвлөгөөг хүргэхээр шийдлээ.

1. Гал тогооны тосгуур

Хоолны үлдэгдэлтэй бохир сав суулга – аюултай нян үржих орчин, тосгуураас бидний гараар, дараа нь хоол хүнсээр дамжин өвчин үүсгэнэ. Зарим тохиолдолд жорлонгийн суултуур гал тогооны тоосгуураас ч цэвэрхэн байдаг. Тийм учраас өдөрт ядаж нэг удаа ч болов тосгуураа угааж цэвэрлэж байгаарай, бас тусгай бодисоор ариутгах хэрэгтэй. Тосгуурын хоолойг ч гэсэн тусгай бодис хийж цэвэрлэж байх шаардлагатай.

 

2. Чихэргүй хийжүүлсэн ундаа

Чихэргүй гэх ундаа нь сахар орлуулагчийн орцтой байдаг, жишээ нь сахарин, сукралоз болон аспартам. Эдгээр бодисыг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд амны хөндийн дархлаа эвдэгдэж шүд, буйланд наалдсан бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг ашигтай нян устахад хүргэнэ. Мөн чихрийн шижингийн 2-р төрөл үүсэх шалтгаан ч болдог. Тийм учраас жирийн эсвэл чихэргүй ундаа сонгох хэрэг гарвал эхний хувилбарыг сонгоорой.

 

3. Сормуус, уруулын будаг

Сормуусны будгийг нээснээс хойш 3-аас илүүгүй хугацаанд ашиглахыг эмч нар зөвлөж байна. Нүдний салст дээр маш их нян байдаг бөгөөд энэ тоо байнга өөрчлөгддөг, үүнд тасалгааны хэм болон өөр бусад гадаад хүчин зүйл нөлөөлдөг ажээ. Харин уруул өнгөлөгчийн хувьд үнэртэй болонгуут л хаях хэрэгтэй. Ерөнхийдөө 6 сараас дээш хугацаанд хэрэглэсэн уруул өнгөлөгч үнэртэй болдог.

 

4. Тугалган цаастай савлагаа

Зарим нэг үйлдвэрлэгч чанарын шаардлага хангаагүй савлагаа ашигладаг. Үүсэл гарал нь үл мэдэгдэх савлагаатай хүнсний бүтээгдэхүүн авахаас зайлсхий. Юуны түрүүнд шингэнийг шилэн саванд хийж элдэв тунадас байгаа эсэхийг шалгана.

 

5. Угаалгын өрөөний хөшиг

Угаалгын өрөөний ихэнх хөшиг хуванцраар хийгдсэн байдаг бөгөөд энэ материал нь халуун хэм, ууранд хорт бодис ялгаруулдаг байна. Тийм учраас даавуун хөшиг сонгохыг зөвлөе. Бас тогтмол угааж цэвэрлэхээ мартаж болохгүй.

 

6. Үс ургуулах шампунь

Үсний ургалтанд нөлөөлөх эсвэл амин дэмээр баяжуулсан шампунь үс унахад хүргэх ажээ – энэ бол ердөө л бараагаа өндөр үнээр зарах зар сурталчилгааны арга мэх төдий, үсэнд ямар ч сайн нөлөө байхгүй. Амин дэм үсэнд шингэдэггүй, үсний ургалтанд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Үсний ургалт нь цусан хангамж, гормоны тэнцвэрт байдлаас шалтгаалдгийг бүү март. ПАВ-ын орцыг (лаурилсульфат натри болон лауретсульфат натри) сайтар анхаар: хуйхыг маш ихээр хуурайшуулж гэмтээдэг бодис.

 

7. Хуучин шүдний сойз

Шүдний сойзыг 3 сар тутамд заавал сольж байх ёстой. Хэрэглээний явцад шүд цэвэрлэх чадвараа алдаж шүд, буйланд нян үржихэд хүргэнэ.

 

8. Хөхний даруулганы мөрөвч

Хөхний даруулга хэрэглээний явцад сунаж хөх дэмжихээ больдог. Энэ нь нурууны өвчин, хөх унжихад хүргэнэ. Угаалгын машинд хөхний даруулга угаахад ашиглалтын хугацааг богиносгоно, тэр ч бүү хэл болгоомжтой угааж цэвэрлэсэн ч хөх дэмжих чанараа гээдэг ажээ.

 

9. Махны мод

Махны мод – нянгийн тоогоороо толгой цохино. Хавтангийн гадаргуу дээр үүссэн жижиг ан цавуудад нян хуримтлагддаг. Арцны модоор хийсэн бол маш сайн: нян үржихээс хамгаалдаг. Эсвэл махны модоо хүчилтөрөгчийн хэт ислээр ариутгана.

 

10. Шүршүүрийн толгой

Бүлээн ус нян үржих таатай орчинг бүрдүүлнэ. Хэрвээ хуванцар шүршүүр ашигладаг бол ойр ойрхон ариутгаж байх хэрэгтэй. Эсвэл шууд соль. Аль болох төмөр шүршүүр хэрэглэхийг бодоорой: халуун хэмд хорт бодис ялгаруулахгүй.

 

11. Хөл арчих хивсэнцэр

Гаднаас гэрт маш их нян орж ирдэг. Ууттай хүнсний бүтээгдэхүүнээ хаалганы ойр бүү тавьж бай, хөл арчих хивсэнцэрийг долоо хоногтоо нэг удаа ариутгана.

 

12. Савласан шүүс

Савласан шүүс нь маш их сахар, органик хүчил агуулдаг. Жишээ нь, нэг стакан алимны шүүсэнд бараг л 7 халбага сахар агуулагддаг байна. Тэгэхээр лаазтай хийжүүлсэн ундаанаас дутахгүй. Шүүсийг устай найруулж уухыг зөвлөж байна (1:1 харьцаатай), бас долоо хоногтоо нэгээс ихгүй удаа ууна.

7
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sharvaa Sukhbat

    Sharvaa Sukhbat

    2017/12/07 at 20:04

    Odontungalag Namjildagva

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *