Хамгийн их үзэлттэй цуврал болж чадсан “Squid Game” бүтээлийн чухам юу нь дэлхий нийтийн сонирхлыг ийнхүү татах болсон бэ?

1

Нээлтээ хийсэн цагаас хойш ердөө 28 хоногийн дотор дэлхий даяар 111 сая үзэлттэй болсон “Squid Game” цуврал яах аргагүй дэлхий нийтийг бaйлдан дагуулж чадсан билээ. Цахим орчинд мийм зураг болж, мэдээллийн сувгуудаар олон амжилтуудыг эвдэж байгаа талаар байнга гарсаар байгаа энэхүү бүтээлийн чухам юу нь дэлхий нийтийн сонирхлыг ийнхүү татах болсон талаар уншигч танд хүргэж байна.

Өөрийн айдас, түгшүүртэйгээ бодитоор нүүр тулах мэдрэмжийг үзэгчдэд төрүүлж чадсан

© Squid Game / Netflix

Хүн төрөлхтний мөхлийн тухай өгүүлэх кино эсвэл цуврал үзэх үед бодит амьдрал дээр өөрийн биеэр туулах боломжтой үйл явдлыг өгүүлснээрээ энэхүү цуврал олон үзэгчдэд бодит мэт мэдрэмжийг төрүүлж, кино зохиолд автаж үзэх боломжийг олгосон гэдгээрээ онцлог байв.

 

Үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүртэл гаргах үйл явдлууд

© Squid Game / Netflix

Цувралын эхэнд гарах морины уралдааныг үзэх үед аль ч морь түрүүлсэн бай үзэгчдийн сэтгэлийг тэрхүү үзэгдэл төдийлөн хөдөлгөж чадаагүй гэдэг нь мэдээж. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү цувралын гол үйл явдлууд нь үзэгчдийг тэмцээнд оролцогчдын байр сууринд аваачиж бодит мэт мэдрэмжийг өгөхөөс гадна VIP үзэгч мэт тэмцээнийг гаднаас нь сонирхон үзэх боломжийг давхар бүрдүүлж өгсөн нь бас нэгэн онцлог тал нь байсан ажээ.

 

Англи хэлтэй орнуудын үзэгчид гадаад хэл дээрх киног ихээр сонирхон үзэх болов

© Squid Game / Netflix

Англи хэлтэй үзэгчдийн хувьд өөрт танил бус, алс холын мэт санагдах ази болон европын олон хэл дээрх олон соёлыг харуулсан кино үзэх хандлага өссөөр байна. Тухайлбал саяхан Netflix платформ дээр Францын “Lupin” цуврал нэг сарын дотор 76 сая хандалт авсан нь алдарт “The Witcher” болон “The Queen’s Gambit” цувралаас илүү гарсан үзүүлэлт байсан юм.

 

Солонгосын соёл дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна

© from_jjlee / Instagram

Сүүлийн жилүүдэд Кпоп урсгалын “BTS” болон “Blackpink” зэрэг хамтлагууд алдаршиж, “Parasite” тэргүүтэй кинонууд Оскарын шагналын эзэн болж буй нь солонгосын соёл, урлаг дэлхийн нийтийн анхаарлыг ихээр татах болсны илрэл биз ээ. “Squid Game” цувралын хувьд ч олон улсад алдаршиж, Тик Ток сүлжээнд #squidgame хаштаг 12.9 тэрбум удаа дурдагдаад байгаа ажээ.

Та энэхүү цувралыг үзсэн үү? Хэрэв тийм бол энэ цувралын талаар сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

15
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *