Манай гараг дахиад хэдэн хүнийг даах чадалтай вэ? Хүн төрөлхтөний өсөлт энэ хэвээрээ цааш үргэлжилбэл юу болох вэ?

1

Өнөөдөр дэлхий дээр 8 тэрбум гаруй хүн амьдарч байна. Энэ тоо өдөр бүр 250 мянга орчмоор нэмэгддэг ажээ. Энэ хурд цааш үргэлжлэх юм бол 80 жилийн дараа дэлхий дээр 10,5 тэрбум гаруй хүн амьдардаг болох нь.

Олон улсын судалгааны төв болох Global Footprint Network математик загварчлал зохион бүтээж технологийн хөгжил, байгалийн нөөц ашиглалт энэ хурдаараа явбал Дэлхий дээр ойролцоогоор 4,4 тэрбум хүн амьдрах боломжтойг тооцоолон гаргаж иржээ.

pobedarf.ru

1985 оноос хойш хүн төрөлхтний ашиглаж байгаа байгалийн нөөц нөхөн сэргэхгүйгээр хомстож байгаа юм. Эсрэгээрээ, хүний ахуй амьдралаас гарч буй хог хаягдал хуримтлагдсаар. Хүн төрөлхтний сайн сайхан оршихуйн анхны хэрэгцээг хангах үүднээс нэг хүнд 2,8 га газар байх шаардлагатай гэж үздэг. Энэхүү нөхцлийг газрын ашиг шим, загасны үржил зэрэг экологийн тэнцвэрт байдлыг хангахтай холбон гарган авчээ.

culture.ru

Дэлхийн хэмжээнд нэг хүнд ноогдох га талбай тухайн улсын амьдралын түвшнөөс хамаардаг. Оросуудын хувьд тав тухтай амьдрахад 5,7 га, Гаитичуудад – 0,6 га, харин АНУ-ын иргэдэд 8,2 га шаардлагатай. Өөрөөр хэлбэл Гаитийн нөхцлөөр авч үзвэл манай гариг дээр 20 тэрбум хүн өлхөн амьдарч болох нь. Харин америкчуудын дундаж үзүүлэлтээр 1,5 тэрбум хүнээс илүү гарч болохгүй ажээ.

Хүн амын өсөлт – энэ бол маргахын аргагүй үнэн, хамгийн харамсмаар нөхцөл байдал бол экологийн бохирдол байгаа юм. Манай гарагт дээд хязгаар гэж үгүй, өөрөөр хэлбэл эдийн засаг болон нийгмийн хэд хэдэн хүчин зүйлсийн нөлөөгөөр хүн амын өсөлт хэвэндээ орох төдийгүй магадгүй бүр буурч ч болзошгүй ажээ. Энэ нь баян улс орнуудын амьдрал улам сайжирч, харин ядуу улс орнуудын хувьд амьдрал улам хүндрэх, бүр устаж үгүй болох аюулд хүргэх эрсдэлтэй.

ont.by

Хүн амын өсөлт хэзээ тогтворжиж эхлэх вэ? НҮБ-ийн тооцооноос харахад энэ нь 22 дугаар зууны эхэн үеэс эхлэх хандлагатай байна. Энэ үед дэлхийн хүн ам 11 тэрбум хүрэх тооцоо гарчээ. Харин Вашингтоны их сургуулийн тооцоогоор бол энэ тоо 8,8 тэрбум гарч байгаа юм. Эдгээр урьдчилсан тооцоог хөгжиж буй болон хөгжингүй орнуудын хүн амын өсөлт, өндөр настай хүн амын тоон дээр үндэслэн гаргажээ.

novate.ru

Хүн амын өндөр наслалт дэлхийн зарим нэг улсуудад тухайлбал Герман, Хятад, Япон, Орос, Польш зэрэг орнуудад илүү явагдахын хэрээр хүн амын өсөлт буурах хандлагатай байна. Эдгээр улсуудын хүн амын тоо ядуу буурай улс орнуудаас цагаачилж ирсэн иргэдийн тоогоор нэг хэсэгтээ тогтвортой байх хандлага харагдана.

Харин Москвагийн их сургуулийн социологийн танхимын доцент А. Б. Синельниковын хийсэн урьдчилсан тооцоогоор бол 2135 он гэхэд Орост Дундад Азиас ирэх цагаачдын тоо тус улсын нийт хүн амын 50 хувийг эзлэх ажээ. Мөн иймэрхүү дүр зураг Баруун Европт ч ажиглагдана гэсэн байна.

3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *