Discovery Channel-аас дутахааргүй гайхшруулж чадах, элдэв янзын зүйлсийн 20 сонирхолтой гэрэл зураг

0

Эрдэмтэд хүний санаанд оромгүй туршилтууд хийдэг. Жишээ нь, Төмсний олон улсын төвд бидний идэх дуртай ногоог Марсын нөхцлийг бүрдүүлэн ургуулах гэж үзжээ. Тэдний туршилт амжилттай болсон, тиймээс маш нааштай дүгнэлт гаргах нь мэдээж. Магадгүй хүн төрөлхтөн өнөөдөр мөрөөдөхөөс зугтааж байгаа зүйлээ хэзээ нэгэн цагт хэрэгжүүлэх ч юм билүү? Өөр гараг дээр амьдардаг болохыг үгүйсгэхгүй.

Бидний төрөлх Дэлхий – бүрэн судлагдаж дуусаагүй. Энд бидний мэдэхгүй, ойлгохгүй өч төчнөөн зүйл байна.

Бие арзайх шиг болно! Оньсого мэт харь гарагийн амьтан толгойноосоо дуулгаа тайлж байгаа мэт. Үнэндээ ердийн гүрвэл арьсаа л гуужуулж байна

 

Давлагааг хараад л баймаар санагддаг. Цаанаа л сүртэй, өөрийн гэсэн давтагдашгүй хэлбэрийг гаргана. Байгалийн энэ үзэгдэл дотор талаасаа ингэж харагддаг ажээ

 

Бид гоймонг 8-10 минут чанаж заншсан. Ууланд гарсны дараа гоймонгоо дахиад хэдэн минут байлгаарай. Үйлдвэрлэгч ийм зөвлөмж өгчээ

Физикийн талаас нь тайлбарлахад бүх зүйл тодорхой болно. Учир нь ууланд агаарын даралт илүү буурдаг. Энэ нь хоол хийх хугацаанд нөлөөлөх нь ойлгомжтой.

 

Цус холилдохын гайхамшгийг эндээс харж болно

 

Энэ гэрэл зураг дээр байгаа алт, мөнгө хоёр бүгд 5 мянган долларын үнийн дүнд таарах хэмжээтэй. Гэхдээ хэмжээ болон жингийн эрс ялгаа харагдаж байна. Алт нь ердөө 28,3 г (1 унц) бол мөнгө 110 унц!

 

Хүний гараар бүтээгүй байгалийн бүтэц гэж бодохоор итгэмээргүй санагддаг. Газрын гүнд байрлах нуур бөгөөд талст бүхий “гоёлтой”

 

Гаднаас нь харахад ердийн тарвас л байсан юм, зүсээд нүдэндээ итгээгүй шүү

Тарвасыг хүмүүс өөриймшүүлж тариалж эхлэхээс өмнө ингэж харагддаг байсан гэж эрдэмтэд үздэг. Энэ жимсний үр өөрийн өвөг дээдэс ямар байсныг дурсан санагалзсан бололтой.

 

Та шүдээрээ хатуу зүйл хазаж идэхээс айдаг уу? Мэдээж зөв л дөө, шүдний эмаль гэдэг хэврэг зүйл. Гэхдээ та хар даа, бидний шүд ямар их ачааллыг дааж чадаж байгааг. Итгэмээргүй байгаа биз?

 

Чинжүү ийм гоё харагдана гэж байх аа?

 

Та ангаахай самар идэх дуртай юу? Тэгвэл одоо улам дуртай болно

 

Пөөх, ямар сайхан харагдаж байна вэ? Сэтгэл минь догдлоод нулимс цийлгэнэх нь

 

Боломжгүйг боломжтой болгох!  Жишээ нь, ийм гайхамшигтай амьтныг гэрэл зурагнаа буулгах

 

Та үүнийг хараад юу болохыг хэлж чадах уу? Киви жимс, гэхдээ ганцхан ширхэг үртэй

 

Байгаль эх өөрийнхөө хүчийг мэдрүүлж чадна! Хуй салхи бүдүүн модыг хэрхэн мушгисныг та хар л даа

 

Киноны хэсэг шиг л харагдана. Манан өөрийн замд таарах болгоныг залгих нь ээ

 

Эвгүй харагдаж байна уу? Гуалинг ингэж л тээвэрлэдэг байх нь

 

Энэ юу вэ? Эвлүүлсэн зураг уу? Үгүй ээ, удаан хугацаанд усанд автахаар ингэж өөрчлөгддөг ажээ

 

Парри нум: байгалийн бас нэгэн гайхалтай үзэгдэл

 

Ямар хөөрхөн юм бэ? Түүний сүүлийг хар л даа

Энэ гүрвэл сүүлээ хаясан ч бүрэн унаагүй бололтой. Хуучин дээр нь шинэ сүүл нь залгаж ургажээ.

 

Нисэж байгаа хэрнээ сэнс нь эргэлдэхгүй байна гэж байх уу? Энэ бол ердөө л харааны төөрөгдөл юм. Сэнсний эргэлдэх хурд камерын хурдтай яг цав нийлэхээр л ингэж харагдаж байгаа ажээ

Этгээд хачин, сэтгэл хөдөлгөсөн, сайхан мөчүүдийг бүү алд! Үзсэн харснаа бусадтайгаа хуваалцаж байгаарай.

60
ХөөрхөнХөөрхөн
23
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *