Дэлхийн хамгийн том нарны энергиэр ажилладаг усан онгоц

0

Дэлхийн хамгийн том нарны энергиэр ажилладаг усан онгоцНар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэг энергийг сэргээгдэх эрчим хүч гэдэг. Сэргээгдэх эрчим хүчний хамгийн өргөн хүрээтэй, ашиглахад хялбар эх үүсвэр бол нар. Нарны эрчим хүчийг ашигладаг аварга том станцаас эхлээд нэг айлын эрчим хүчийг хангах хэмжээний жижиг төхөөрөмжүүд бүтээгдсэн байдаг ба энд бид Дэлхийн хамгийн том нарны эрчим хүчийг ашигладаг усан онгоцны талаарх мэдээллийг бэлтгэлээ. Planet Solar хэмээх энэхүү 31 м урттай, 15 м өргөнтэй энэхүү аварга усан завины загварыг Шинэ Зеландын далайн хөлөг, дарвуулт завины загварын LOMOcean Design компани гаргаж, Германы Knierim Yachtbau компани бүтээн босгожээ. 12,5 сая еврогийн үнээр боссон энэхүү завины их биеийн хоёр талд хоёр цахилгаан мотор байрлах ба цахилгаан мотор тус бүр нь 10кВт-ын чадалтай. 8,5 тонны жинтэй лити-ион батерейнуудыг агуулсан уг усан завины 500 орчим кв.м талбай нь 93 кВт хүртэл эрчим хүчийг гаргах чадалтай нарны хавтангуудаар бүрхэгдсэн бөгөөд уг хавтан нь цахилгаан мотортой холбогддог. Завины хэлбэр цагт 26 км/ц хүртэл хурдлах боломжийг олгодог байна. Атлантын далайг хамгийн хурдан хугацаанд туулсан нарны эрчим хүч ашиглагч завь болж байснаас гадна нарны энерги ашиглаж хамгийн хол зайг туулсан тээврийн хэрэгсэл болсон энэхүү усан завины фото зураг болон бичлэгийг тухлан үзэж сонирхоно уу.

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *