3 настайгаасаа эхлэн загварын бизнест хөл тавьж, амжилттайгаар хөгжиж дэвшсэн үзэсгэлэнтэй охины санаанд оромгүй амжилт

0

Мейка Вуллард гэх бүсгүй багаасаа л бусдаас онцгой нэгэн байжээ. Түүнийг 3 нас хүрэнгүүт эцэг эх нь зураг авалтад оруулсан юм. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй байсан болохоор эцэг эх нь ийм шийдвэр гаргасан бололтой. Бүсгүй өдгөө 17 настай, энэ хугацаанд загвар өмсөгч бүсгүйн төрх бага зэрэг л өөрчлөгджээ.

Австрали гаралтай фотомодель хоёр эгчтэй. Эгч дүүс гудамжаар алхаж явахад хүмүүс тэднийг үзэсгэлэнтэй гэж их магтдаг ажээ. Ээжид нь ч сайхан охидтой юм гэж хүмүүс байнга хэлдэг байна.

Тэднийг гудамжаар явж байхад загварын агент тааралджээ. Эгч дүүс дундаас чухам Мейкаг онцлон ээжид нь ирэхийг зөвлөсөн байна. Охины загварын бизнесийн хуудас ийм нэгэн санамсаргүй байдлаар эхэлсэн гэдэг. Эхлээд тэр хүүхдийн хувцас сурталчилсан зураг авалтад оролцдог байв.

Анхны зураг авалтын дараа түүнийг шинэ ажилд урьжээ. Тэрээр алдаршиж америкийн кастинг-д хүртэл оролцож үзсэн байна. Охин 12 настайдаа АНУ-ын тайзан дээр алхаж, дараа нь IMG Worldwide-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Энэ нь охины хувьд хамгийн ашигтай хэлэлцээр болжээ. Энэ л хэлэлцээрийн тусламжтайгаар дэлхийн алдартай брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах ажил олж эхэлсэн юм. Залуу бүсгүйн гэрэл зураг гудамжнуудын сурталчилгааны самбар дээр тавигдаж эхэлснээс гадна Мейка хүүхдийн хувцасны загварын долоо хоногт ч оролцжээ. Энэ үзүүлбэрийн дараа дэлхий дээрх хамгийн хөөрхөн хүүхдүүдийн жагсаалтад багтсан юм.

Түүний ажлын амжилт саад бэрхшээлгүй хурдацтай урагшилсаар байна. Бүсгүй хэд хэдэн удаагийн сурталчилгааны зураг авалт, клипүүдэд оролцсоноос гадна кинонуудад туслах дүрд тогложээ. Загвар өмсөгч өдгөө 17 настай. Мельбурнд амьдрах болсон тэрээр сошиал сүлжээнд өөрийн хуудастай, дагагч ч олонтой.

Загвар өмсөгч сошиал сүлжээндээ аяллынхаа гэрэл зургуудаас их тавьдаг. Ажлын шугамаар олон газруудаар аялсан гэрэл зургуудаа сошиал хуудастаа тавихад ажлын шинэ санал улам их ирдэг гэнэ. Мөн тэрээр ажлын гараагаа эхэлж байгаа шинэ загвар өмсөгчдөд харамгүй зөвлөгөө өгдөг нь тэдний хувьд их тус нэмэр болдог ажээ.

4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *