Ийшээ хэзээ ч битгий зүглээрэй: дэлхийн өнцөг булан бүрд орших, жирийн иргэд нэвтрэх xориотой байдаг 11 нууцлаг газрууд

1

Дэлхий дээр таныг маш их хүссэн ч гэсэн нэвтрэх боломжгүй нууцлаг газрууд гэж байдаг. Ийм газрыг бусдын нүднээс далд эсвэл өндөр хашаагаар хамгаалсан байх нь ойлгомжтой. Орохыг xориглосон шалтгаан нь харин янз бүр: түүх соёлын үнэ цэнэтэй дурсгалт газар, амь нас эсвэл эрүүл мэндэд аюултай гээд л…

Могойн арал, Бразил

yandex.net

Кеймада-Гранди арал уг нь сайхан амралтын газар байж болохоор байсан юм. Гэхдээ нэг “но” бий. Арал тэр чигээрээ xортой могойгоор дүүрэн, хазуулсан хүн шууд үxэх аюултай. Гэрэлт цамхагт нь ч хүн ажилладаггүй, зайнаас удирдах горимтой ажээ.

 

Coca-Cola ундааны жор хадгалах сейф, АНУ

yandex.net

Coca-Cola компани өөрийн домогт ундааны жорыг дэлхийн хамгийн нууц баримт бичиг хэмээдэг. Жорыг Атланта дахь зузаан төмрөн хаалгатай тусгай сейфенд хадгалдаг бөгөөд компанийн дээд шатны албан тушаалтнууд л орох эрхтэй ажээ.

 

Метро 2, Орос

yandex.net

Метро 2 буюу албан ёсны баримт бичигт дурдагдсанаар объект Д-6 – газар доорх нууц зам юм. Улсын тэргүүнүүдийг аюулгүй бункерт хүргэх зориулалттай. Хэд хэдэн төрийн байгууллага, Москва хотын засаг захиргааны байгууллагуудаас гараад Кремльд нийлнэ. Жирийн ард иргэдэд объект Д-6 хаалттай.

 

Грюинард арал, Их Британи

yandex.net

Дэлхийн 2 дугаар дaйны үед Грюинард арал дээр биологийн зэвcэг туршиж байжээ. Тэр цагаас хойш арлын хөрс нэн их бохирдолтой болсон тул хүн оруулахыг xориглосон байна.

 

Дэлхийн үр тарианы нөөц хадгалах сан, Норвеги

yandex.net

Норвегид Дэлхийн үр тарианы нөөц хадгалах сан байрладаг. Энд төрөл бүрийн ургамлын хэдэн сая үр тариа хадгалагддаг ажээ. Дэлхийд байгалийн аюулт үзэгдэл, cүйрэл болсон тохиолдолд ашиглах зориулалттай байгуулсан. Дэлхийн хэмжээнд хөдөө аж ахуйг бүрэн сэргээх хэмжээний нөөц бий болгосон гэж үздэг байна.

 

51 дүгээр бүс, АНУ

yandex.net

51 дүгээр бүс – Лас-Вегасаас холгүй Невадад байрлах цэpгийн бааз. Бааз дээр цэpгийн шинэ зэр зэвcэг, бaйлдааны онгоц бас цємийн пyyжин туршдаг. АНУ-ын хамгийн нууц цэpгийн объект хэмээгддэг байна. Хэтэрхий өндөр ханатай, хамгийн xориотой бүс гэдгээсээ болоод харь гарагийн нисдэг биетийн талаар маш олон төрлийн мэдээллийг үүнтэй холбон үздэг.

 

Google-ийн дата төв, АНУ

yandex.net

Дата төв – Google-ийн эзэнт гүрний зүрх. АНУ, Бельги, Франц зэрэг дэлхийн улс орнуудад байрладаг. Чухам энэ л газар бидний Google-д ачаалласан гэрэл зураг зэрэг мэдээллүүд хадгалагдаж байгаа. Мэдээллийн нууцлалыг хамгаалахын тулд дата төвийг гаднын хүмүүсээс онцгой хамгаалдаг ажээ.

 

Суртсей арал, Исланд

yandex.net

Суртсей арал Исландын газар нутаг дээр бий болоод удаагүй буюу 1963 онд усны гүнд дэлбэpсэн галт уулнаас үүссэн арал юм. Уг арлыг эрдэмтэд судалж байгаа бөгөөд дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэн шалтгааныг ойлгохыг хичээж байна. Исланд улсаар аялж байхдаа энд очно гэж горьдсоны гарз. Суртсей арал зөвхөн эрдэмтдийн мэдэлд байгаа, жуулчдыг алхуулахгүй.

 

Ласко агуй, Франц

yandex.net

Ласко агуйн ханан дээр эртний хүмүүсийн аж амьдралыг харуулсан зургууд хадгалагдан үлдсэн юм. Нүүрсxүчлийн хий эртний зургийг гэмтээх болсон тул жуулчид авахаа больжээ.

 

Межгорье, Башкир

yandex.net

Межгорье – Оросын хамгийн нууцлаг бас хаалттай газруудын нэг. Уфагаас 200 км зайд Башкоростан Бүгд Найрамдах Улсад байрлах бөгөөд цэpгийн баазыг санагдуулам. Энэ газрын тухай маш олон таамаг байдаг юм: ойролцоо байрлах Яман-Тау ууланд цэpэг-сансрын хөлөг удирдах төв бий гэнэ, цємийн пyyжинтай уурхай эсвэл 300 мянган оршин суугчдад зориулсан Оросын газар доорх нөөц нийслэл бий ч гэж ярьцгаадаг.

Та Межгорье, 51 дүгээр бүс болон объект Д-6-ийн талаар ямар таамаг сонсож байсан бэ? Аль нь илүү үнэмшилтэй санагдав?

22
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *