Дэлхийн шилдэг кофег хаана тариалдаг вэ?

0

Gennaro Pellicia кофены талаар маш сайн мэднэ. Costa-гийн ‘Кофены мастер’-ын шоколадны өнгөт жижигхэн үрэлнүүдийн талаарх мэдлэг үнэхээр гүн. 23 жилийн өмнөөс дэлхийн эспрессоны нийслэл Наплесаас бараан өнгөт ундааны талаар судалж эхэлсэн энэ эрхмийн хэл 10 сая фунт стерлингийн үнэтэй. Энэ талаараа тэрбээр “Үнэндээ би өөрөө өөрийнхөө хэлийг даатгуулаагүй. Costa даатгуулсан юм. Энэ нь үйлдвэрлэгдэж буй бүх кофенууд адилхан гэсэн яриаг үгүй болгох гэж өнгөрсөн жил хийсэн бие даасан судалгааны хариу байсан.” хэмээжээ. Үүний үр дүнд 10 хүний 7 нь түүнтэй өрсөлдөгч брэндүүдээс Costa-г илүүд үзэх болсон байна. “Хэн нэг нь залуугийн хэлийг даатгуулъя, энэ нь бидний кофеныхоо чанарт өгч байгаа баталгаа болно гэж бодсон. Энэ нь PR байсан ч илүү сайн зүйл нь бидэнд кофены ялгааны тухай ярих боломжийг олгосон.” Энэ бол кофены мастерын үг бөгөөд тэрээр дэлхийн шилдэг кофенуудыг нэрлэсэн юм.

Колумб кофе

Эспрессо хийхэд гойд тохиромжтой энэ кофены хүчиллэг чанар үнэр, амт нэмэх гайхалтай үйлчилгээтэй. Колумбын кофены бүс нутаг болох Зона Кафетерагийн баруун болон өмнөд хэсгээр ургадаг кофены үрний хүчиллэг чанар бүр илүү байдаг.

Кени кофе

Gennaro Pellicia-гийн кофены чанар шалгагчаар суралцаж байх үеийн хамгийн анхны дурласан кофенуудын нэг нь Кени кофе гэнэ. 20 жилийн өмнөх түүний анхны тайлбараар ‘дарс шиг’ гэгдэж байсан энэ кофег зөв чанавал үнэхээр тааламжтай амтыг мэдэрнэ. Мөн гайхалтай тааламжтай хүчиллэг чанартай.

Этиоп кофе

Бүх өдөржин уухад ч тохиромжтой энэ кофе нь цитрус, танжерин, нимбэгтэй холын хамаатан. Үнэхээр гайхалтай сэргээгч болдог энэ кофег оффис дээрээ бүтэн өдөржин уусан ч болно.

Гватемаль кофе

Кени, Этиоп кофены дэд төрөл зүйл болох энэ кофег жилийн зөв цаг үе нь хэрэглэхгүй бол жинхэнэ амтыг нь мэдэрч чадахгүй.

Индонез кофе

Их ажлын өмнө үдэш хэрэглэхэд тохиромжтой энэ кофе өтгөн зуурамхай шинж чанартай. Үл ялиг хүчиллэг, өтгөн учир энэ кофегоор эспрессо кофе хийхэд гойд тохирдог. Итали эспрессоны хольцонд түгээмэл байдаг энэ кофеноос шоколад болон хуурсан самарны амтыг мэдрэгддэг. Зөв хуурч, хольцыг нь тааруулвал гайхалтай каппучино болдог.



1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *