Нэгэн цагт хайр дурлалын холбоотой байсан 13 алдартай хосууд. Гэхдээ энэ талаар маш цөөхөн хүн л мэддэг

0

Жирийн хүний л адил одод ч гэсэн жинхэнэ, насан туршийнхаа хайртай шууд учирч чадахгүй. Тэд өөртэйгөө адил алдартай, амжилттай нэгэнтэй учрах хэдий ч олон шалтгааны улмаас харилцаагаа таслахад хүрнэ. Жишээ дурдвал, Бен Афлек болон Гвинет Пэлтроу хоёр цугтаа 3 жил аз жаргалтай амьдарсан байх юм. Харин Мария Шарапова болон Адам Левин нар хэд хэдэн удаа болзож үзсэний дараа өөр хоорондоо тохирохгүй болохыг ойлгожээ.

Бид бүгдийн мартсан байж болох хосуудыг эргэн дурсахаар шийдлээ. Тэдний хайр дурлал он удаан жил үргэлжлээгүйд бид үнэхээр харамсаж сууна.

1. Бен Аффлек болон Гвинет Пэлтроу

© East News

Дээрх гэрэл зураг дээр хосууд 1999 оны “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслол дээр цугтаа сууж харагдана. Бен Аффлек, Гвинет Пэлтроу нар “Shakespeare in Love” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Үүнээс өмнө жүжигчин бүсгүй Брэд Питтэй сүй тавьсан байсан гэдэг. Аффлек, Пэлтроу нар 1997 оноос 2000 онуудад нийт 3 жил болзож байжээ. Харилцаагаа тасалсны дараа Бен жүжигчин Женнифер Лопезтой болзох болсон бол Гвинет 2003 онд Крис Мартинтай гэрлэсэн байдаг.

 

2. Дайан Китон болон Киану Ривз

© Something’s Gotta Give / Columbia Pictures, © Invision / Invision / East News

Дайан Китон, Киану Ривз хоёр 2003 онд дурлалт хосуудын дүрийг бүтээж байсан “Something’s Gotta Give” киноны зураг авалтын үеэр бие биенээ илүү дотно мэдэж эхэлжээ. Тэдний дэлгэцийн романтик харилцаа бодит амьдралд шилжсэн ч энэ харилцаагаа албан ёсоор батлаагүй юм. Тэр үед Дайан 57 настай, Киану 39 настай байлаа. Дайан нэг ярилцлагын үеэр жүжигчин залууд халуун дулаан сэтгэлээр ханддагаа нуулгүй хэлсэн. 2020 онд хосууд “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр дахин уулзалдаж өнгөрсөн түүхийг бусдад дахин нэг сануулжээ.

 

3. Келли Престон болон Жорж Клуни

© Frank Edwards / Fotos International / Getty Images

Келли Престон жүжигчин Жон Траволтатай суухаас өмнө Жорж Клунитай хайр дурлалын харилцаатай байжээ. Тэд 1988 оноос эхлэн уулзаж эхэлсэн гэдэг. Нэг удаа Жорж хайртай бүсгүйдээ Макс хочтой амьд тоорой бэлэглэж байсан удаатай. Даанч дараа нь тооройгоо өөрөө буцаагаад авсан байдаг. Клуни нэг удаагийн ярилцлагадаа Келлитэй цуг байсан үеийг амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй мөчүүдийн нэг гэж ярьжээ.

 

4. Ник Кэннон болон Ким Кардашьян

© Chad Buchanan / Getty Images

2000-аад оны дунд үед Ким Кардашьян жүжигчин, рэпер Ник Кэнномтой болздог байлаа. Тэдний харилцаа жил орчим үргэлжлээд 2006 онд хоёр тийш болжээ. Ник саяхны нэг ярилцлагадаа: Ким надад үнэхээр их таалагдаж байсан, түүнд би ухаангүй дурлаж байж билээ. Тэр үнэхээр гайхалтай сайхан хүн” гэжээ.

 

5. Тейлор Свифт болон Тейлор Лотнер

© Valentine’s Day / New Line Cinema

Тейлор Лотнер анх удаа Тейлор Свифтийн анхаарлыг “Valentine’s Day” киноны зураг авалтын талбай дээр татжээ. Тэд 2009 оны 8 дугаар сараас эхлэн болзож эхэлсэн юм. Тэдний харилцааг нотлох нэг гэрчийн хэлснээр бол Тейлор Лотнерт Тейлор Свифт илүү их таалагдаж байсан гэж хэлж болохоор, бүсгүй Лотнерийг төдийлөн их гүн хайрлаж байгаагүй болов уу гэжээ. Лотнер хайртай бүсгүйнхээ төлөө дэлхийн аль ч өнцгөөс давхиж ирэхэд бэлэн, харин Свифт түүнтэй уулзах гэж нэг их яардаггүй байжээ.

 

6. Сиенна Миллер болон Дэниел Крейг

© Dave Hogan / Getty Images

2004 онд дэлгэцнээ Сиенна Миллер болон Дэниел Крейг нарын дурлалт хосуудын дүрд тоглосон “Layer Cake” кино гарч эхэлсэн юм. 2005 онд тэд дэлгэцийн хайр дурлалыг бодит амьдралд шилжүүлжээ. Жүжигчид өөрсдийн хайр дурлалын харилцааг батлаагүй юм, яагаад гэвэл Сиенна тэр үед Жуд Лоутой харилцаатай байсан цаг. Жудын ойр дотнын хүний хэлснээр бол тэр үед Лоу их хүнд хэцүү байдалд байсан ба Сиенна, Дэниел нарын харилцаа түүнийг улам бухимдахад хүргэж байжээ.

 

7. Мэттью Перри болон Жулия Робертс

© Friends / Warner Bros. Television

Жулия Робертсийг “Friends” киноны (1996) хэсэгт тоглуулах санаа анх Мэттью Перригээс гарсан гэдэг. Гүйцэтгэх продюссерыг санал тавихад жүжигчин бүсгүй шууд зөвшөөрөөгүй гэх бөгөөд хэрвээ Мэттью түүнд квантын физикээр эсээ бичиж өгвөл зөвшөөрч болох юм гэсэн хариу хэлжээ. Залуу ч Жулиягийн хүсэлтийг маргааш нь гэхэд л биелүүлжээ. Зураг авалтын дараа тэдний хооронд хайр дурлалын харилцаа үүссэн ч нэг их удалгүй хоёр тийш болцгоожээ.

 

8. Пэрис Хилтон болон Ник Картер

© Denise Truscello / WireImage

Жүжигчин, Backstreet Boys хамтлагийн дуучин хоёрыг Никийн найз Пэрисийн хамгаалагч танилцуулжээ. Тэд 2004 оны 1 дүгээр сараас эхлэн болзож эхэлсэн бөгөөд бие биенийхээ нэрийг бие дээрээ шивүүлж ч амжсан байна. Та ер нь харамсдаг уу гэсэн асуултад Ник: “Үгүй ээ, яагаад гэвэл би түүнд хайртай. Миний зүрх сэтгэлд Пэрис байнга байх болно” гэж хариулжээ.

 

9. Леонардо Ди Каприо болон Жизель Бюндхен

© Associated Press / East News

Леонардо Ди Каприо, Жизель Бюндхен хоёр 6 жилийн турш уулзацгаасан – 1999 оноос 2005 онуудад. Загвар өмсөгч өөрийн намтартаа Лео бид хоёр өөр хоорондоо тохирохгүй байсан болохоор л салсан гэж бичсэн байдаг. Ди Каприо түүний хувьд жинхэнэ эр хүн болохыг Жизель нэг биш удаа батлан хэлж байсан удаатай, харин салсныхаа дараа Ди Каприотой харилцаагаа таслалгүй найз нөхдийн журмаар харилцдаг төдийгүй Ди Каприогийн ээжтэй ч харилцаагаа дэмжсээр байгаа тухай ярьжээ.

 

10. Лиза Мари Пресли болон Николас Кейж

© East News

Рок-н-роллын хаан Элвис Преслигийн охинтой гэрлэсэн нь Николас Кейжийн хувьд хоёр дахь гэрлэлт байлаа. Тэд харилцаагаа 2002 оны 8 дугаар сард албан ёсных болгожээ. 107 хоног ч бололгүй тэд салах өргөдлөө өгцгөөж байсан түүхтэй. Салах үйл явц 2004 оны 5 дугаар сард дууссан. Жүжигчин нэгэн ярилцлагадаа салсан хуучин эхнэрээ санаж байгаагаа нуулгүй хэлжээ.

 

11. Жейк Жилленхол болон Натали Портман

© Associated Press / East News

Жейк Жилленхол, Натали Портман нар анх удаа 2002 онд уулзаж байжээ, гэхдээ хайр дурлалын харилцаа нь арай хожуу буюу 2006 онд эхэлсэн юм. Харамсалтай нь тэдний харилцаа удаан үргэлжлээгүй. Тэд найзууд хэвээр үлдсэн төдийгүй одоо ч бие биенээ дэмжиж явдаг гэнэ.

 

12. Мария Шарапова болон Адам Левин

© Theo Wargo / WireImage for London Misher PR

Алдартай теннисчин бүсгүй Мария Шараповагийн найз залуучуудын жагсаалтад Maroon 5 хамтлагийн дуучин Адам Левиний нэр байгааг олж харж болно. Тэд анх Мариягийн 18 насны төрсөн өдрөөр танилцаж, дараа нь хэд хэдэн удаа хайртай хосуудын хувиар болзжээ.

 

13. Крис Кляйн болон Кэти Холмс

© Mary Evans / Allstar / Graham Whitby Boot. / East News

“American Pie” киноны дүрээрээ олон бүсгүйчүүдийн хайрыг татсан залуу Крис Кляйн болон “Dawson’s Creek” олон ангит киноны даруухан охин Кэти Холмс нарын хайр дурлалын харилцаа анх хэзээ эхэлсэн нь тодорхойгүй. Тэд хамтдаа 5 жил амьдарсан, харин 2003 онд сүй тавьж байгаагаа албан ёсоор зарлаж байлаа. Гэтэл 2005 онд тэд харилцаагаа тасалжээ. Дараа нь Кэти Холмс жүжигчин Том Крузийн гэргий болсон, харин Крис Кляйн аялал жуулчлалын агент Лейна Роуз Тайфолтой гэрлэжээ.

Аль хосуудыг салсанд та хамгийн ихээр гонсойж байв?

2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *