Таны өмнө удаж хуучирсан хог биш харин шинэхэн бөгөөд чанартай хүнс байгааг ялгаж мэдэхэд туслах 10 арга

1

Дэлгүүрт орж ирээд л нүд ийш тийш гүйж эхэлдэг: дан ганц өндөг гэхэд л төрөл бүрийн үйлдвэрлэгчийнхээр өрөөстэй. Тухайн хүнсний бүтээгдэхүүний шинэ, чанартай эсэхийг супермаркет эсвэл зах дээр шалгахад амаргүй – худалдаж авсан бараагаа гэртээ ирж гаргаж үзсэний дараа л эсвэл хоол хийхээр зүсэхэд л мэднэ.

Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа мөнгөө хэмнэмээр санагдаж байгаа бол, мөн өөрийгөө чанаргүй хоол хүнсээр хордуулмааргүй байгаа бол бидний бэлдсэн нийтлэлтэй танилцана уу: шинэхэн бөгөөд эрүүл мэндэд ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Өндөгний шар нь голдоо бол өндөг шинэ гэсэн үг

Өндгийг хагалаад шарыг нь сайтар ажиглаж хараарай. Хэрвээ шар нь голдоо, эргэн тойронд нь өндөгний цагаан нь жигд тойрогтой байвал тухайн өндөг шинэ гэсэн үг юм. Шар нь өөрөө ч бас хэмжээгээрээ том байх ёстой: хавтгай бол идэх хэрэггүй. Цагаан нь ийш тийш урссан бол таны өмнө хугацаа нь дууссан хүнс байна гэж ойлгоно.

Чанарыг шалгах бас нэгэн арга бол: түүхий өндгийг хальстай нь усанд хий. Өндөг савны ёроолд үлдвэл – сайн гэсэн үг. Усны ирмэг дээр бага зэрэг ил гараад ирвэл өндөг төдийлөн шинэ биш, гэхдээ хоол хүнсэнд хэрэглэж болно. Хэрвээ өндөг бүхлээрээ хөвөөд гараад ирсэн бол хогийн саванд зоригтой хая.

 

Авокадогийн болцыг “сүүл”-ээр нь тодорхойлж болно

© Pexels

Авокадо аль хэр болсон байгааг мэдэх амархан арга байдаг. “Сүүл”-ийг нь хараарай. Сүүлийг сугалах гэж оролд: амархан сугарч байвал таны өмнө бүрэн болсон авокадо байна. Хэрвээ “сүүл”-ийг сугалж чадахгүй байвал тухайн үр арай боловсорч дуусаагүй байна гэж ойлгоно.

 

Сайн хулуунд “хөндий” чимээ байдаг

© Depositphotos.сom

Таны өмнө хэдий хэр сайн хулуу байгааг ойлгохын тулд тогшиж үзээрэй. Гарах чимээг сонс. Хулуу дотроо хөндий юм шиг дуу гаргаж байвал тэр л жимсийг сонгож, шууд худалдаж ав. Харин гадна талаасаа бол хатуу байх ёстойг анхаараарай.

 

Гашилсан тараг/йогуртыг хаях гэж яарсны хэрэггүй

© Depositphotos.сom

Хоол хүнсэнд хэрэглэхээргүй болж муудсан хүнсний бүтээгдэхүүнийг бид энэ тохиолдлоос бусад үед эсрэгээр нь хаяна. Энэ удаад хаяхаа түр азная. Жишээ нь, дээр нь ус тогтсон таргийг хаях хэрэггүй, идэж болно. Харин шар сүүний дээр ус тогтсон бол энэ нь бүр ч шим тэжээлтэй болж байгааг илтгэнэ. Эрүүл мэндэд хор хөнөөлгүй тул тарганд xутгаад идэж болно.

 

Загас уян зөөлөн байх ёстой

© Depositphotos.сom

Шинэхэн загасны төлөв байдлыг сайтар шалгаж байгаарай. Хуруугаараа бие дээр нь дарж үз. Мах нь удалгүй хуучин хэвэндээ орох ёстой, харин хайрс нь хатуу, салахгүй байвал загасыг шинэ гэж үзнэ. Мөн загасны нүдийг ажиглаж харахаа мартаж болохгүй: цагаан толбо гүйгээгүй, бас нүд нь цөмрөөгүй байх ёстой шүү.

 

Тахианы маханд шингэн байх ёсгүй

© Depositphotos.сom

Тахианы мах сонгохдоо ойр орчимд нь шингэн хуримтлагдаагүйг аваарай. Хөлдөөгчнөөс тахианы мах гаргаж үзэхэд эргэн тойрон мөс ихтэй байвал эрүүл мэндэд хортой байж болохыг анхаар. Мөн хурц улаан өнгийн арьстай тахианаас зaйлсхийгээрэй.

 

Кокосын тосонд хольц байгаа эсэхийг амархан шалгаж болно

© Depositphotos.сom

Кокосын тосонд өөр бусад төрлийн тосны хольц байгааг шалгахад амархан. Хөргөгчинд хийгээд 30 минут байлга. Кокосын тос хатуурна, харин бусад хольц байвал тусдаа давхарга болоод ялгарсан байдаг.

 

Сонгины дээд хальсыг авахад элдэв толбо байх ёсгүй

© Depositphotos.сom

Сонгиныг аваад анхны хальсыг нь авч үзээрэй. Хэрвээ өнгөө алдсан юм шиг толбо байвал сонгино аль хэдийн муудсан, хөгцөрсөн байгааг илтгэнэ. Ийм хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэггүй.

 

Хурц шар өнгөтэй нимбэг сонгох нь зөв

© Depositphotos.сom, © Depositphotos.сom

Нимбэгийн болцыг нүдээрээ хараад л тодорхойлж болно. Хурц шар өнгө, жигд мөлгөр хальс – таны өмнө бүрэн болсон жимс байгааг илтгэх шинж тэмдэг юм. Цонхигор шаргал, бага зэрэг ногоон туяатай нимбэг байвал авах гэсний хэрэггүй.

 

Кофег үрээр нь худалдаж аваарай

© Depositphotos.сom, © Depositphotos.сom

Кофенд дурлагчдад нунтаг кофе авахгүй байхыг зөвлөж байна. Яагаад гэвэл олон хүний уух дуртай энэ хүнсийг хуурамчаар ихээр үйлдвэрлэдэг. Нунтаг кофены хувьд дотор нь ямар орцтой болохыг тодорхойлоход бэрх. Нунтаг кофег юугаар ч “баяжуулж” болно, жишээ нь, үр тарианы үйрмэг, шарсан эрдэнэ шиш зэрэг. Мэдээж хэн л ийм хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэх вэ дээ. Үүнээс зайлсхийхийн тулд үрээрээ байгаа кофе худалдаж авахыг хичээгээрэй. Кофены үрийг гэртээ өөрөө буталж болно эсвэл дэлгүүрт нь бутлуулаад авах ч боломжтой.

Та чанартай бас ашиг тустай хүнсний бүтээгдэхүүнийг яаж сонгож авдаг вэ?

6
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *