
Орц:
- 1 кг үхрийн мах
- 0,5 кг өөх, сала
- Лаврын навч
- Нунтаглаагүй, хатаагаагүй перец
- Нунтаг хар перец
- Давс
Хийх арга:
- Махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Давслаад перец нэмээд сайн хутгана
- Шилэн сав болон төмөр тагийг нь угаана. Ариутгах шаардлагагүй
- Ёроолд нь 1-2 лаврын навч тавьж, дээрээс нь нунтаглаагүй перецээ хийж махаа хэт шахахгүйгээр хийнэ
- Савны ирмэг хүртэл 2-3 см зайтай байхаар махаа хийх нь доторх юмс асгарахгүй байх зориулалттай юм
- Түлэхгүйн тулд шарах шүүгээний хавтан доор нь тавьж дээрээс нь бага зэрэг ус хийнэ.
- Саваа төмөр тагаар таглаад хүйтэн зууханд хийнэ.
- Зуухаа 250 хэм хүртэл халаана
- Шилтэй мах маань буцалж эхлэх үед 150 хэм болтол бууруулж 3 цаг жигнэнэ
- Мах бэлэн болох хооронд өөх буюу сала-г жижиг хэсэг болгон хэрчиж хайруулын таваг зэрэг зүйл дээр зөөлөн галаар шарна
- Бэлэн болсон махан дээрээ энэ шарсан өөхөө хийнэ
- Зуухнаас савтай махаа гаргаж ирээд сайтар хольж хутгаад агаар орохгүй болтол нь таглана
- Тасалгааны хэмд хадгална
Сайхан хооллоорой.
9

5

4

4

3

1

1

0

Nyamdavaa Erdenegerel
2019/07/02 at 20:44
Сүхрагчаа Жалбуу
2019/07/03 at 05:33
Аюултай технологи байна. Цѳѳн хоног л гэхээс их эрэсдэлтэй.
Warren Batt
2019/07/03 at 16:42
Цэнгээ Цэнгээ