Таныг 7 насаар залуу харагдуулах Японы “Корүги” иллэг: 100% үр дүнтэй!

2

Насжилттай холбоотойгоор нүүрний арьс унжиж эхэлдэг ба энэ нь зүгээр л нүүрний булчингууд суларч, коллаген болон торгомсог байдал буурсны үр дүн биш юм. Бас нэг чухал учир шалтгаан бий – нүүрний ясны эзлэхүүн. Үр дүнд нь нүүрний зууван хэлбэр үл мэдэгдэхүйц болж, хацар болон эрүү унждаг байна. Гэсэн хэдий ч Японы Chiyo Hayashi гэх эрхэм энэ асуудлыг шийдвэрлэх гайхалтай аргыг олж чаджээ. Тэр нүүрэнд иллэг хийх онцгой техникийг хөгжүүлсэн бөгөөд энэ нь гавлын ясны байрлалыг эргүүлэн хэвэнд нь оруулах болон нүүрэн дэх хялгасан судсаар дамжин цусны эргэлтийг сайжруулах ач тустай гэнэ. Энэ системийг “Корүги” гэж нэрлэжээ.

Бид та бүхэнд энэ иллэгийг зөв хийх арга болон ямар ач тустай талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Мөн та бонус хэсгийг бүү алгасаарай!

Анхаарах зүйл!

Булчингийн зохицол жил ирэх тусам багасч, өөх дахин хуваарилагддаг. Залуу хүний хувьд өөх нэг төрлийн давхаргыг үүсгэдэг, гэвч өндөр настай хүний хувьд энэ нь тодорхой хэсгүүдэд хуримтлагддаг байна.

Энэ аргыг хэрэглэхийн өмнө толинд харж, иллэг хийгээрэй. Ингэснээр та зөв чиглэлд иллэгийг хийж байгаа эсэхээ мэдэж чадахаас гадна олон удаа үрэхээс сэргийлнэ. Мөн таны арьс цэвэрхэн байх болно.

Хэрэв та чих, хамар, хоолойн өвчин, эмгэг болон тунгалгийн асуудалтай, архаг арьсны өвчтэй эсвэл нүүрэндээ шархтай байгаа бол энэ иллэгийг хийхийг хориглоно.

Та нүүрээ бага зэрэг чанга үрж, дарах ёстой боловч, хэт мэдрэмтгий болтол нь өвчин үүсгэж болохгүй.

Корүги иллэгээс болж нүүр хэсгээрээ турах магадлалтайг анхаарна уу.

 

1. Хацраа өргөх

Тохойгоо ширээн дээр тавина. Нударгаа зангидна. Хуруунуудаа нүүрнийхээ эсрэг харуулж, хацрынхаа ясан дээр байрлуулна. Таны булчингууд амрах ёстой. Энэ байрлалаа 5 секунд барина.

2. Духан дээрээ дасгал хийх

Толгойгоо хойш нь бага зэрэг гэдийлгэнэ. Нударгаа зангидна. Духан дээрээ гарынхаа дунд хурууны үеэр дарна. Дарсан чигээрээ гараа үснийхээ чигийн дагуу чихнийхээ гэдэс хүртэл явуулна. Дараа нь хуруунуудаа удаанаар хүзүү рүүгээ доошлуулж, эгэм дээрээ аваачна.

3. Хацраа зөөллөх

Хоёр гараа хооронд нь түгжинэ, эрхий хуруу шулуун байх ёстой, яагаад гэвэл эрхний хурууныхаа хажуу талаар иллэгийг хийнэ.

Баруун гарын эрхий хурууныхаа үзүүрийг зүүн нүднийхээ доор, хамрынхаа ойролцоо тавина. Чих рүүгээ бага зэрэг гулсуулах бөгөөд ингэхдээ арьсан дээрээ дарсан чигээрээ байна. Яг үүний дараа, эрхий хуруугаа доошлуулж, хүзүүн дээрээ аваачна – чихний гэдэснээс авахуулаад эгэм хүртэл. Иллэгийн сүүлийн хэсгийг 2 удаа давтана.

Нүүрнийхээ баруун талд яг адилхан байдлаар уг иллэгийг хийгээрэй.

4. Духаа зөөллөх

Нударгаа зангидна. Хуруунуудынхаа дунд үеийг зугуухан хөмсөгнийхөө дээхэн талд аваачна, дээшээгээ үс хүртлээ духныхаа арьсыг сайн үрнэ. Одоо гараа эхний байрлалд аваачна, гэхдээ бага зэрэг хажуу тийш байрлуулж, дахин дээш үс хүртлээ духныхаа арьсыг үрнэ, ингэснээр духны гадаргуу хэсэг зөөлхөн болно.

5. Нүдээ нээх

Нударгаа зангидна. Хөмсгөө дээш нь өргөнө. Хөмсөгнийхөө зураас дагуу гараараа хажуу тийш дарж гүйлгэх бөгөөд ингэхдээ долоовор болон дунд хурууныхаа үеийг ашиглана.

6. Нүүрнийхээ доогуурх хэсэгт иллэг хийх

Нударгаа зангидаж, долоовор болон дунд хуруугаа дээш шулуун болгоно (гэхдээ дунд хурууныхаа үеийг нугалсан хэвээр нь байлгана). Иллэг хийх хөдөлгөөнийг дээрх хоёр хурууны тусламжтай гүйцэтгэнэ.

Эрүүний арьсан дээрээ чангавтар дарж, чамархай хүртэл түлхэнэ. Амны булангийн доор байрлах хэсгээс энэ иллэгийг эхэлнэ. Дарах болон түлхэх хэсгийн хоорондох зай бага байх ёстой. Нийтдээ 7-8 удаагийн хөдөлгөөн хийхэд болно.

7. Иллэгийг дуусгах

Алгаа нээнэ. Гарынхаа хуруунуудыг духан дээрээ тавьж, чамархай руугаа зөөлөн урагшлуулна.

Үүнийхээ дараа удаанаар хуруунуудаа хацарнааса хажуу тийш нь эгэм рүүгээ аваачна, хүзүүний хажуу талд гэж ойлгож болно.

7 хоногт энэ иллэгийг нэг удаа хийхэд гайхалтай үр дүнд хүрч болно.

Бонус:

Сайн мэдээ гэвэл, энэ иллэг нь дараах олон давуу талуудтай гэдгийг дуулгахад таатай байна:

  • Нүдний доогуурх хар тойрог болон ядралтыг арилгана, нүүрийг илүү гэгээлэг харагдуулна
  • Арьс торгомсог болсноос хойш, гүнзгий үүссэн үрчлээнүүдийг бүдэгрүүлнэ
  • Унжсан арьс чангарна
  • Нүүрний зууван байдал өмнөхөөсөө ил гарч ирнэ
  • Арьсны цусны эргэлт огцом сайжирна
© depositphotos.com

Та өөр ямар төрлийн иллэг хийдэг вэ? Бидэнтэй өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай!

8
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/07/03 at 10:49

    Ariunaa Boldbaatar

  2. Enkhbat Davaanym

    Enkhbat Davaanym

    2019/07/03 at 21:19

    Отгонтуяа Дамдин

  3. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/07/04 at 06:44

    Bymba Uranbileg

  4. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/07/06 at 11:08

    ???? Сайн байна уу ноён / Хатагтай ????

    Бид санхүүгийн хүндрэлд орсон бүх хүмүүст туслах гадаадад зээл олгох. Манай нийслэл 5,000 $ авсан 600,000 $ хүртэл хувь хүн хоорондын зээл өгөх ашиглаж болно. Хүүгийн хувь нь жилд 2% байна. Энд бидний үйлчилгээний зарим газар нь:

    -✅Санхүүгийн зээл
    -✅Орон сууцны
    -✅Хөрөнгө оруулалтын зээл
    -✅Зээлийн авто
    -✅Зээлийн Эргүүлэн Худалдан
    -✅Хувийн зээл

    Бид таны хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 хүртэл хоногоор манай хэрэглэгчдийг хангах боломжтой.

    Манай вэб сайтад хүлээн авах бидэнтэй холбоо барина уу.

    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??

    Дэлгэрэнгүй мэдээллийг MESSENGER бидэнд хандаарай.

    Таны хүсэлтийг хүлээж байна .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *