Дэлхий даяараа Канадыг диваажингийн улс гэж боддог. Бодит байдал дээр үнэхээр тийм эсэхийг нь хамтдаа олж мэдэцгээе!

2

Бид ямар нэгэн улс орны тухай яриа эхлэхээр яагаад ч юм өөрийн гэсэн ойлголтоороо зөв буруу төсөөлдөг. Канад гэхээр бидэнд эцэс төгсгөлгүй хүйтэн өвөл, гудамжаар эрх чөлөөтэй бэлчих хандгай нүдэнд харагдана. Энэ улсын тухай бидний төсөөлөл бодит байдлаас огт өөр болохыг танд танилцуулахаар шийдлээ.

Канадын тухай бидний  төсөөлөл болон бодит байдал ямар ялгаатай болохыг мэдэцгээе.

  • Канадчууд бүгд англи болон франц хэл мэддэг

Англи болон франц хэл хоёулаа Канадын албан ёсны хэл хэмээгддэг ч францаар ярих хүний тоо цөөн ажээ. Канадчуудын ихэнх хувь нь англиар л ярьдаг байна. Зөвхөн төрийн алба хаших хүн л хоёр хэлийг сайн эзэмшсэн байх ёстой гэдэг шаардлага тавьдаг аж. Энэ том улсын бусад иргэд хоёр дахь хэлийг эзэмших эсэх нь өөрсдийнх нь эрх ажээ.

  • Канадчууд бүх хоол хүнсээ агч модны сиропоор амталж иддэг

Агч модны сироп нь сахарыг орлох эрүүл хүнсэнд тооцогдоно, тийм ч учраас хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг нь үнэний хувьтай. Ялангуяа гурилан бүтээгдэхүүн болон нарийн боовонд ихээр хэрэглэнэ. Үнэндээ, канадчуудад энэ бол жирийн л нэг эх нутагтаа бэлтгэж хийдэг нэгэн төрлийн сироп төдий юм. Агч модны сироптой шарвин мэдээж тэдний хувьд идээний дээд төрөл буюу идэх дуртай амттанд орно, гэхдээ давс эсвэл перецийг орлох хэмжээнд бүх хоол хүнсэндээ хэрэглээд байдаггүй.

  • Жуулчдад үзүүлж харуулаад байх түүхэн дурсгалт газар Канадад байдаггүй

Кананд үнэхээр Колизея эсвэл Миланы эрин үед хамаарах эрт дээр үеийн барилга байгууламж байхгүй нь үнэн. Канадын хамгийн эртний барилга нь ХIХ зууны дундад үед хамаарна. Гэсэн хэдий ч үзэж харах зүйл их бий: Casa Loma эсвэл Château Frontenac (доорх гэрэл зураг) .

© Wikipedia
  • Канад маш хүйтэн

Үнэн хэрэгтээ дандаа ч хүйтэн байгаад байхгүй. Тэгээд ч Канадын өнцөг булан бүр тийм хүйтэн биш юм. Канадын өмнөд хэсэг буюу Америкийн хил залгаа орших нутаг дэвсгэрийн цаг агаар манай хойд хэсгийн цаг агаартай ойролцоо. Зун нь дулаахан бас урт үргэлжилнэ. Энэ үеэр +30 хүртэл халах нь жирийн л үзэгдэл. Тус улсын хойд хэсгээр бол үнэндээ хүйтэн цаг агаартай – хойд туйлын цаг агаар ноёлно. Номхон далайн эргээр байрлах газар нутаг, тэр дундаа Ванкуверын өвөл нь чийгтэй бас дулаахан. Гуравдугаар сар гэхэд өвс ногоо, мод аль хэдийн нахиалж эхэлдэг байна.

  • Хаа сайгүй хандгай, баавгай гүйлдэнэ

Гүйлдэх нь гүйлдэнэ ээ, гэхдээ хаа сайгүй гэх нь арай дэгсдүүлсэн хэрэг. Дэлгэр уужим газар нутаг, онгон зэрлэг байгальтай энэ улс зэрлэг амьтдыг хамгаалж чаддаг. Байгаль орчинд хайртай хүмүүс ой модоор зугаалахдаа хандгай, баавгай, зэрлэг бодон, үнэгтэй нүүр тулж болно. Тийм ч учраас аялал жуулчлалын тогтсон маршрутаас хазайхгүй байхыг анхааруулдаг байна. Мэдээж хот суурин газруудад зэрлэг амьтадтай таарахгүй: илбэнх, хэрэм, жирх зэрэгтэй л элбэг тааралдана.

  • Канадын цагдаа нар улаан өнгийн дүрэмт хувцас өмсөж, морь хөлөглөдөг

Улаан өнгийн дүрэмт хувцас нь үнэхээр Хатан хааны морьт цагдаа (Royal Canadian Mounted Police)-г илтгэнэ. Тийм ээ, морь ч гэсэн худлаа зүйл биш. Морьт цагдааг хотын гудамжинд харж болно, гэхдээ тэд жирийн хар өнгийн дүрэмт хувцастай байна. Бусад улсуудын л адил машинтай цагдаа нар иргэдийнхээ аюулгүй, амар амгалан байдлыг хангахад хүчин зүтгэдэг байна.

Toronto Police Mounted Unit

  • Канад цагаачдад дуртай

Шууд утгаар нь хайрлаж дурладаг гэж хэлж болохгүй, ямартай ч бусад улсуудыг бодвол илүү нааштай ханддаг гэж хэлбэл илүү бодит тодорхойлолт болох биз ээ. Канадын ихэнх оршин суугчид нь хэзээ нэгэн цагт цагаачид л байсан. Тийм ээ, одоо ч гэсэн засгийн газар нь дэлхийн олон улс үндэстнүүдэд улсынхаа үүд хаалгыг нээлттэй байлгадаг. Шинээр цагаачлан ирж байгаа хүмүүст ч гэсэн ард иргэд нь тайван, хүлээцтэй хандана: энэ нутагт шинээр оршин суугчид байнга л цуварсаар.

  • Канадын хүн ам маш цөөн, тэд бие биенээ бүгдийг нь танина

Канадын хүн амын нягтшил нь 1 кв.м-т 3 хүн хамаардаг, энэ үзүүлэлт нь дэлхийд маш доогуурт орох юм. Гэхдээ 630 км талбайтай Торонто хотод 2 мянга гаруй хүн амьдардаг бөгөөд тэд бүгд бие биенээ мэддэг гэж ойлгож болохгүй. Ямартай ч нийт хүн ам нь 37 сая шүү дээ. Аварга том газар нутагтай энэ улсын иргэд нь бие биенээ мэддэг байх боломжгүй юм.

  • Канад цөөнхүүдэд маш хүндэтгэлтэй хандана

Энэ бол үнэн. Үндэсний, бэлгийн цөөнх зэрэг ямар ч цөөнхийн бүлэгт хамаардаг хэн ч байсан хүний эрхээ бүрэн эдэлж чаддаг ажээ. Цагдаагийн малгай нь дүрэмт хувцасны цагдаа малгай биш харин үндэсний тюрбан (толгойгоо ороосон урт алчуур) –тай явдаг нь Канадын бодит байдал.

Canadian Heritage / Twitter
  • Канадад эрүүл мэндийн үйлчилгээ нь үнэгүй

Канадын эрүүл мэндийн үйлчилгээг MediCare даатгалын компани хариуцан төлдөг. Үндсэн зарчим нь улс эх орны иргэдийн эрүүл саруул амьдрах нөхцөлийг хангах үүднээс эрүүл мэндийн зайлшгүй үйлчилгээг хүртээлтэй байлгахад оршино. Гэхдээ, энэ нь нарийн зохицуулалттай. Эрүүл мэндийн бүх үйлчилгээг даатгал хариуцахгүй. Жишээ нь, шүд эсвэл нүдний зарим нэг төрлийн эмчилгээнд өөрийнхөө халааснаас мөнгө төлөхөөс өөр аргагүй.

  • Канад яг л нэг том тосгон шиг харагдана

Канадын нутаг дэвсгэрийн 90%-д нь хүн ам суурьшаагүй. Үлдсэн 10 хувь нь хот суурин газар, яг л дэлхийн бусад улс орнуудын адил гэж хэлж болно. Канадад хэдэн сая хүн амтай хот ч бий, эдгээр суурин газруудад хөдөө тосгоны өнгө төрх огт байхгүй. Үүний зэрэгцээ жижигхэн хотууд ч бий бөгөөд энд амьдрал илүү тайван байх ажээ.

  • Канадууд хоккей үзэх дуртай

Хоккей гэхээр л канадчууд түүнийг “өөрсдийнх” нь гэж ойлгодог. Агч модны сироптой жишиж ойлгож болно л доо. Энэ сиропыг Канадаас өөр хаана ч тийм их хэмжээгээр, тэгж амттай хийж чаддаггүй. Канадчууд ч үүнийгээ өөрсдөө сайн мэддэг. Хоккейтой яг адилхан: энэ улсаас өөр хаана ч хоккейг өөрийн үндэсний мэт хүлээн авахгүй болов уу. Гэхдээ, Канадад хоккейгээс гадна лакросс болон хуучны сайхан хөл бөмбөг мөн алдартай ажээ.

collisionsandcastaways / instagram
  • Канад – олон улс үндэстний эх орон, тиймээс дасан зохицох бэрхшээл гарахгүй

Нэг талаасаа тийм, нөгөө талаасаа үгүй гэж хэлж болно. Хаанаас ч ирсэн цагаач энд нутаг нэгэнтэйгээ учирч харилцаа тогтоох боломжтой. Тийм учраас тухайн нийгэмд заавал уусах шаардлага өөрийн эрхгүй буурна. Гэхдээ улс эх орны хэл, хууль тогтоомжийг дагаж мөрдөх нь зайлшгүй. Энэ л шалтгааны улмаас нийгэмдээ их бага хэмжээгээр уусдаг байна. Олон улс үндэстнүүд хоорондоо харилцана, нөхөрлөнө, гэрлэнэ. Энэхүү харилцааны үр дүнд тэд бага ч болов канад хүн болж хувирах нь дамжиггүй.

  • Канад – Америкийн 51 дэх муж

Энэхүү ойлголт нь олон канад хүмүүсийн дургүйцлийг хүргэнэ. Канадчууд өөрийн гэсэн өв соёл, түүх, урлагтай ард түмэн. Тиймээс, Канад улс Америкгүйгээр юу ч биш гэдэг ярианд тэд үнэн сэтгэлээсээ дургүй.

  • Канадууд шар айрагт дуртай

Канадын шар айрагны хэрэглээ үнэхээр өндөр. Статистик мэдээнээс харахад , шар айраг нь энэ улсын хамгийн алдартай согтууруулах төрлийн ундаа юм. 2015 онд гэхэд л канадчууд 22,71 сая литр шар айраг уужээ.

Molson

  • Канадын дэлгүүрүүдийн бараа хаа сайгүй адилхан зарагдана

Бас яг ч тийм биш ээ. Дэлгүүрийн барааны үнэ дээр НӨАТ-ын хувийг нэмж тооцоогүй байдаг. Касс дээр бараагаа бичүүлэхэд НӨАТ-ын үнэ нэмэгдэж тооцогдоно. Муж болгонд татварын хувь хэмжээ адилгүй, Онтариод 13% байхад Альбертэд гэхэд л ердөө 7-хон хувь байх жишээний.

  • Канадчууд түргэн хоолонд дуртай

Мэдээж, дуртай л байлгүй яах вэ. Дэлхий дахинд алдартай түргэн хоолны газрууд ноёлж байгаа бол Канадад өөрийн гэсэн үндэсний түргэн хоолны сүлжээ ресторан алдартай. Канадын нэрт хоккейчин Tim Hortons өөрийн нэрээр нэрлэсэн түргэн хоолны сүлжээ ресторан нээсэн бөгөөд бусад нэр төрлийн түргэн хоолны газрууд бий хэдий ч канадчууд агч модны сироп, хоккейг хайрладаг шигээ үндэсний түргэн хоолны сүлжээ ресторанаар үйлчлүүлэхийг илүүд үзэцгээдэг.

  • Канадчууд нээлттэй, нөхөрсөг хүмүүс

Канадчууд эелдэг хүмүүс. Тэд байнга л “уучлаарай”, “баярлалаа” гэж хэлэхээс гадна байнга инээмсэглэнэ. Тийм ээ, тэд үнэхээр нөхөрсөг бас итгэмтгий хүмүүс юм. Гэхдээ, сайхан сэтгэлтэй хөрштэйгөө дотно харилцаа үүсгэлээ гэдэг нь байнга зочилж очоод байхыг хэлэхгүй. Хөдөө тосгоны зам дээр шинэхэн өндгөө тавиад, мөнгө хийх сав орхисон байх нь канад өнгө төрх мөнөөс мөн. “Хайрцганд мөнгөө үлдээгээд өндгөө аваад яваарай”.

© sandhillsnc / Imgur
  • Канадчуудыг америк гэж нэрлэхэд тэд дургүй

Энэ үнэн: канад хүнийг та санаатай ч бай, санаандгүй ч бай америк хүн гээд хэлчихвэл тэд энэ алдааг дор нь залруулахыг хичээнэ. АНУ болон Канад улс хоорондын өрсөлдөөн эхнээсээ ч байсан, одоо ч бий.

  • Канадчууд амбицтай хүмүүс биш

Канадын амьдрал маш тайван, хүмүүс нь яарч сандрахгүй зүйлгүй нам жим. Ийм амьдралтай хүмүүсийн толгойд албан тушаалын шат ахих, ямар нэгэн өндөр оргилд хүрэх тухай бодол тэр бүр орохгүй. Даруухан, сайхан амьдралаасаа таашаал авч болж байхад ийм хүсэл ямар хэрэг байна вэ? Тийм ээ, олон канадчууд илүүц зүйлгүй, даруухан амьдралыг сонгох ажээ.

Та Канад улсын тухай ямар бодолтой явдаг вэ?

14
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/05/22 at 07:39

    ihenh n unen baina aa. Hamgiin dulaan gazar n Vancouver ovoldoo 5C orchim dulaan baidag zarimdaa tsas orz huitrene gehdee busad gazar shig bish ee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *