Эмэгтэйчүүд яагаад 30 настайдаа, 20 настай байх үеийнхээсээ илүү сайхан харагддагийн 9 шалтгаан

2

Орчин үеийн 30 настай эмэгтэйчүүд үнэхээр гоо үзэсгэлэн харагдах ажээ. Тэднийг 20 настай бүсгүйчүүдтэй андуурах нь элбэг байдаг нь тэд цовоо сэргэлэн, гоо үзэсгэлэнтэй байдгаас тэр. Энэ нь зөвхөн гадаад үзэмжийн хувьд бус мөн биеэ авч яваа байдал, дуу хоолой, хөдөлгөөн зэргээр илэрнэ. 10 насны зөрүүтэй ч гэлээ тэд нэг л үеийнхэн шиг харагдаж чадна.

20 болон 30 настай бүсгүйчүүдийг юу нэгтгэж байгааг бид олж мэдэхээр шийдсэн юм. Яагаад илүү настай нь улам гоо үзэсгэлэнтэй харагдаж чадаад байна вэ?

Нас гэдгийг хөнгөн хүлээж авдаг болно, зөвхөн нас ч биш юм

© Eastnews.ru © Eastnews.ru

Хачирхалтай санагдах хэдий ч, нас гэдэг аливаа зүйлд илүү энгийн хандахад хүргэдэг – нас бол паспорт дээрх тоо төдий, нийгмийн үзэл бодолд ч мөн энэ байр сууринаас хандана. Гучин настнууд өөртөө илүү итгэлтэй болохоос гадна нийгэм намайг хэрхэн хүлээж авах бол гэдэг айдсаасаа салсан байдаг. Тэд өөрт таалагддаг, илүү сонирхолтой зүйлсээр оролдож эхэлдэг байна.

 

Загварын чиг хандлагыг дагана

© Eastnews.ru © Eastnews.ru

Бүсгүйчүүдийг 30 уу эсвэл 20 настай юу гэдгийг хараад шууд хэлэхэд амаргүй байдаг. Орчин үеийн бүсгүйчүүд хувцас болон нүүр будалтын адил төстэй чиг хандлагыг баримтлах болжээ. 20 настай ч, 30 настай ч адил нүүр будалт хийнэ, ижил жийнсэн өмд өмсөнө, архитектурын хээ хуартай хувцас өмсөх нь ч энүүхэнд. Энэ улиралд юу моод болж байна, бүгдийг нас харгалзахгүй өмсөнө.

 

Илүү өндөр үнэтэй үйлчилгээ, эд зүйлс хэрэглэдэг болно

© Eastnews.ru © Eastnews.ru

30 нас хүрэхэд хэдийн мэргэжил эзэмшиж, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн байдаг. Ажлын өндөр амжилт гаргаагүй байсан ч хамаагүй, зохих түвшний туршлага суусан байдаг. Их, бага хэмжээгээр өөрөө орлого олох тул өөртөө зориулж зарцуулах бүрэн боломжтой болсон байна. Үнэтэй хувцас худалдаж авах, гоо сайхны салоноор үйлчлүүлэх, нарийн мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ авах гэх мэтээр.

 

Өөрийн хэв маягийг хэдийн тодорхойлсон байх бөгөөд эрэл хайгуул цааш үргэлжилсээр байх болно

© Eastnews.ru © Eastnews.ru

30 нас ямар нэгэн хэмжээгээр имиж бүрдүүлэлтийн хувьд алтан үе юм. Энэ үед эмэгтэйчүүд өөрийн гэсэн бүх зүйлстэй болсон байдаг: өөртөө юу зохидог, юу зохидоггүйг сайн мэднэ, гадаад үзэмжиндээ зоригтой туршилтууд хийнэ, энэ туршилтыг хийх санхүүгийн эх үүсвэр нь ч бий. Ямар мэргэжлийн гоо сайханчийн зөвлөмжөөр чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээ ч тэд сайн мэддэг болсон байдаг.

 

Өөртөө хүндэтгэлтэй хандана

© Eastnews.ru © Eastnews.ru

Нэгэн нөхцөл байдлыг төсөөлцгөөе, “Тэр над руу залгасангүй” гээд шөнөжингөө уйлж унжина, өглөө босоод хавдсан нүдтэй хүний өөдөөс харахаас ичмээр. Эсвэл шалгалтаа өгч чадаагүй, эсвэл дарга уурлаж хашхираад. Уйлах шалтгаан мундахгүй олон. Гэхдээ 30 нас хүрсэн бүсгүйчүүдийн хувьд энэ бүх сөрөг нөхцөл байдлыг илүү тайван хүлээн авч дэмий зүйлд уйлахаа больцгооно. Нас ахих тусам бид үнэхээр тайван болдог, өөрөө өөртөө илүү хүндэтгэлтэй хандаж эхэлнэ. Мэдрэл, эд эсээ дэмий зүйлд зарцуулах ямар ч шаардлага байхгүйг ухаарна.

 

Юу хүсэж байгаагаа сайн ойлгоно

© Eastnews.ru © Eastnews.ru

Хүн 20 настайдаа салхи шиг л байдаг. Олон зүйл шохоорхоно, өөрийн мэргэжлийн эрэл хайгуулд гарна, зөрсөн болгондоо дурлах нь энүүхэнд. Харин 30 нас хүрэхэд амьдралаас юу хүсэж байгаагаа илүү сайн ойлгож, өөрийн зорилготой болж, зорилгодоо хүрч чаддаг болно.  Өөрөө өөртөө итгэх итгэлийн хувьд дурдаад ч хэрэггүй.

 

Үл ойлголцол, сэтгэл зүйн гэмтлийг ялан дийлнэ

© Eastnews.ru © Eastnews.ru

Эсвэл зүгээр л эдгээр зүйлтэйгээ эвлэрэн амьдарч чаддаг болсон байна. Хүн болгонд таагүй байдлаа хадгалах өөрийн гэсэн авдар байдаг, өөрийгөө буруутгах эсвэл сэтгэл зүйн тэсрэлт зэрэг. Хүмүүс бие даасан амьдралаа эхлүүлэх үед илүү их боломжууд гарч ирдэг. 30 нас хүрсэн бүсгүйчүүд үл ойлголцлыг илүү амархан хүлээн авч эхэлдэг, тийм ч учраас өөртөө илүү итгэлтэй алхана, энэ бүх өөрчлөлт эмэгтэй хүнийг илүү дур татам болгох ажээ.

 

Болсон болоогүй хоол хүнс идэхээ болино

© Eastnews.ru © Eastnews.ru

Бүр огт идэхээ больсон гэж хэлж огт болохгүй, гэхдээ түргэн хоол эсвэл гудамжны хоол гэх зүйлс 30 настайд эрс багасна. Энэ насны бүсгүйчүүд хоол хүнсэндээ анхаарал хандуулж, хоолны дэглэм баримтлахыг эрхэмлэнэ. Бэлэн хоол авч идэхээсээ илүүтэй аль болох өөрсдөө хоолоо хийнэ. Эрүүл хоол хүнс арьс болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгааг тэд ухаарах ажээ. 30 настай бүсгүйчүүд эрүүл мэнддээ өндөр анхаарал тавьж эхэлнэ, энэ насан дээр тэдний яс нь маш сайн бэхэжсэн байдаг.

 

Тэд цаг хугацаа эцэс төгсгөлгүй зүйл биш гэдгийг ухаарна

© Eastnews.ru © Eastnews.ru

20 настай бүсгүйчүүд байнга л одоогийнхоороо байна гэж боддог. Бие махбод нь эрч хүчтэй, эрүүл саруул, арьс нь толигор, булчин шөрмөс нь чанга. Тийм ч учраас 20 настай бүсгүйчүүд өөрсдийгөө болох болохгүй зүйлээр эрхлүүлнэ. 30 хүрсний дараа ирээдүй гэх зүйл төсөөлж байснаас хамаагүй ойрхон, энүүхэнд байгааг ухаарна. Тийм учраас өөрийн бие махбод, оюун бодолд анхаарал тавих ёстойг ойлгоно. Аливаа зүйд тодорхой, оновчтой хандах хандлага нь тэдний гоо үзэсгэлэнг улам чимж өгөх ажээ.

30 настан бол шинэ 20 настан гэж сэтгэл зүйчид ярьцгаадаг. Хамгийн гол нь, нас болгон өөрийн гэсэн давуу талтайг ойлгож, амьдралын сайн сайхныг мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Та өөрийн насны давуу талыг мэдэх үү?

26
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Gombo Dorj

    2019/07/03 at 19:04

    Mong ihsel tehgui yu

  2. Zula Munkhzul Bat-Erdene

    2019/07/04 at 15:31

    Shugi Ganbaatar

  3. Nandin Batchuluun

    2019/07/04 at 22:56

    ? tiim shuu ongo ijil??

  4. Batbaatar Tserendolgor

    2019/07/05 at 09:37

    make up hugjuud ter bhdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *