
Шанхай хотын Пудонг дүүргийн эдийн засгийн төв Лужиазуйд 88 давхар Жин Мао цамхаг оршдог. Оффисууд болон Hyatt зочид буудал байрладаг энэхүү тэнгэр баганадсан өндөр барилга нь дээврийнхээ өндрөөр Дэлхийд тавд, оройнхоо өндрөөр долоод бичигддэг өндөр байгууламж. Хятад дахь хамгийн өндөр барилгуудын нэг Жин Мао цамхгийн барилгын ажил 1994 онд эхэлж, 1999 онд дуусгавар болсон. Дээврийн өндөр нь 370 метрт хүрэх энэ барилгыг барихад 530 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Америкийн уран барилга, инженерийн SOM пүүсийн архитекторч Adrian Smith барилгын загварыг гаргажээ.Adrian Smith нь Жин Мао цамхгаас гадна Дэлхийн хамгийн өндөр барилга Burj Khalifa, Trump International Hotel and Tower, Kingdom Tower зэрэг тэнгэр баганадсан барилгуудын загварыг гаргасан хүн юм. Жин Мао цамхагтай зэрэгцэн Шанхай хотын хамгийн өндөр барилга Шанхайн Дэлхийн худалдааны төвийн цамхаг оршдог бөгөөд тус цамхгийн орой хүртэлх өндөр 494.3 метр ажээ. Энэ хоёр тэнгэр баганадсан барилгын дэргэд 128 давхар Шанхай цамхаг баригдаж байгаа нь энэхүү хоёр барилгаас ч өндөр болох юм байна.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Jin-Mao/tn.jpg)
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Jin-Mao/sky-001.jpg)
0

0

0

0

0

0

0

0

G-Miner
2012/06/19 at 11:37
tend n gazar hudlult boloosoi haha
TheLibertines
2012/06/19 at 18:33
like
shank
2012/06/19 at 20:47
mongolchuud ih mungtei bolson shd. barilga bariulj baigaa garuud ner aldar ni tygeheer yam ar neg ontslgo yum bariulaasaa bilee. zaaval tenger bagandsan bish sonin shiideltei goe yumnuud bariulaad manius ni eldev web site-s yzeed like ene ter tegvel goe oo.
Saixna
2012/06/21 at 04:33
end baiga mongolchuud yaahin tegvel
Зочин
2012/06/21 at 14:04
odor bolgon ene jin mao haraad suuj b.a :-o