Зуны халуунд лагер эсвэл гэртээ энэ ундааг хийгээд тавьчихсан байхад хэзээ ч ам цангахгүй!

1

Сэрүүцүүлж, таны амны цангааг тайлах үйлчилгээтэй, чангаанзны фанта. Сайхан үнэртэй бас маш гоё амттай. Энэ ундааг бэлдэж уух дэндүү амархан.

Орц:

  • 3 литрийн чанамал жимсний сав
  • Хальсалсан чангаанз – 500 гр
  • Жүрж – 4 ширхэг
  • Нимбэг – 2 ширхэг
  • Сахар – 250 гр

Хийх заавар:

  1. Чангаанзыг дундуур нь хувааж, ясыг нь сайн авах хэрэгтэй. Жүржийг хальсалж, үрийг нь авна. 1 см хэмжээтэй хэрчинэ.
  2. Нимбэгийг угааж, 5 мм хэмжээтэй хэрчиж, үрийг нь авна.
  3. Буцалж буй усанд 500 гр чангаанз, 4 ширхэг жүрж болон 2 ширхэг нимбэгийг хийж, таглааг нь таглаад 30-40 минут буцалгана.
  4. Савнаас шүүсийг тогоонд юүлж авч, дээр нь сахараа хийнэ.
  5. Дахин 3 минутын хугацаанд сахарыг шингэтэл буцалгана.

Ингээд таны амтат ундаа бэлэн боллоо! Та 3 литрийн чанамал жимсний саванд ундаагаа хийж, хөргөгчинд сайтар хөргөсний дараа уугаарай.

5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/07/03 at 15:30

    Ariunaa Boldbaatar

  2. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/07/06 at 11:08

    ???? Сайн байна уу ноён / Хатагтай ????

    Бид санхүүгийн хүндрэлд орсон бүх хүмүүст туслах гадаадад зээл олгох. Манай нийслэл 5,000 $ авсан 600,000 $ хүртэл хувь хүн хоорондын зээл өгөх ашиглаж болно. Хүүгийн хувь нь жилд 2% байна. Энд бидний үйлчилгээний зарим газар нь:

    -✅Санхүүгийн зээл
    -✅Орон сууцны
    -✅Хөрөнгө оруулалтын зээл
    -✅Зээлийн авто
    -✅Зээлийн Эргүүлэн Худалдан
    -✅Хувийн зээл

    Бид таны хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 хүртэл хоногоор манай хэрэглэгчдийг хангах боломжтой.

    Манай вэб сайтад хүлээн авах бидэнтэй холбоо барина уу.

    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??

    Дэлгэрэнгүй мэдээллийг MESSENGER бидэнд хандаарай.

    Таны хүсэлтийг хүлээж байна .

  3. Navcha Bayara

    Navcha Bayara

    2019/07/06 at 20:59

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *