Мөнхийн залуу насны нууц жорыг мэдэж байна уу гэлтэй 13 алдартнууд

1

Нэг жил төдийгүй хэдэн арван жил ч өнгөрсөн бидний хайртай одууд олон бий. Үзэх дуртай кино, олон ангитуудад тоглоно, хараад байхад нас нь огт өөрчлөгдөхгүй байгаа мэт сэтгэгдэл төрдөг юм. Тэдний зарим нэг нь бүр 90-ээд оноос алдаршсан байх, жил ирэх тусам л алдар хүнд нь дээшилсээр л… Ямар нэгэн хачирхалтай байдлаар тэд 10-20 жилийн өмнөх шигээ залуу байж чадаад байна.

Хөгширдөггүй залуугаараа байж чадаад байгаа оддын нууц юунд байгааг бид олж илрүүлэхээр шийдсэн юм. Ажлын гараагаа дөнгөж эхэлж байх үеийн болон амжилтад хүрсний дараах үеийн зургуудыг харьцуулан тавилаа.

1. Женнифер Лопес

Женнифер Лопес сүүлийн 15 жил огт өөрчлөгдөхгүй гэж шийдсэн бололтой. 48 насандаа ч гэсэн залуу сайхнаараа харагдсаар л… Амжилттай дуучин бас алдартай жүжигчин бүсгүй өөртөө өндөр шаардлага тавьдгийг олон хүн мэднэ. Тэрээр өдөр болгон йог, бясалгалаар хичээллэдэг. Согтууруулах төрлийн ундаа, шарсан, өөх тос ихтэй хоолноос татгалзана, бас кофеин ч хэрэглэхгүй. Тэрээр эрүүл амьдралын хэв маягийн суртал ухуулга хийдэг нэгэн, спортоор хичээллэнэ, тамхинаас татгалзана. Түүний нойрны үргэлжлэх хугацаа – өдөрт 10 цаг. Магадгүй түүний залуу байгаагийн нууц энэ юм болов уу?

 

2. Жаред Лето

Энэ царайлаг эрийг 46 настай гэж хэлэх үү, гэмгүй зөөлөн харцтай залуу байна л гэнэ. Жаред Лето цагаан хоолтон, түүний бодлоор амьдралын энэ л хэв маяг залуу насны нууц ажээ.

 

3. Гвен Стефани

Дэлхий дахинаараа шахуу дуулдаг Don’t speak дуу энэ жил 23 жилийнхээ ойтой золгож байна, харин дуучин бүсгүй энэ хугацаанд огт өөрчлөгдсөнгүй. Дуучин бүсгүйг залуу байхад нь амьдралын эрүүл хэв маяг тусалж байдаг: цэвэр органик хоол хүнс, спорт (бэлтгэлийн заал, бокс). Өдөр болгон арьсандаа нарнаас хамгаалах SPF—тэй тос түрхэнэ, мөн хүүхдийн лосьоноор чийгшүүлдэг байна.

 

4. Хэлли Берри

Хэлли Берри өөрийн насыг үл харгалзан гуалиг бие галбир, төгс арьсаараа гайхагдаж байна – 51 нас хүрсэн хүн шүү дээ. Тэрээр чихрийн шижинтэй болсон цагаасаа хойш хоолны дэглэмдээ маш их анхаарал хандуулдаг болжээ. Долоо хоногт гурван удаа спортоор хичээллэнэ, үүнд нь бокс болон кардио ачаалал өгөх дасгалууд ордог байна.

 

5. Гвинет Пэлтроу

Жил ирэх тусам л Гвинет Пэлтроу-гийн гоо сайхан нэмэгдээд байх шиг, харин нас нь эсрэгээрээ хасагдаад байна уу гэлтэй. Жүжигчин хоолны дэглэмдээ өндөр анхаарал хандуулна. Жирэмсний хожуу үед зулбаснаас хойш эмч хортой хоол хүнснээс татгалзахыг зөвлөжээ: талх, дарс бас сахар. Гвинет эрүүл хоолонд гүн дурласан, эрүүл хоолны жор зохиож ном хүртэл хэвлэн гаргажээ. Долоо хоногт таван удаа спортоор хичээллэдэг (бэлтгэл сургуулилтад нь 45 минутын кардио дасгал болон 45 минутын хүчний дасгал орно). Жирийн өдрүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн маш багаар хэрэглэдэг, зарим өдрүүдэд нүүрэндээ юу ч түрхдэггүй ажээ.

 

6. Киану Ривз

Энэ сайхан залуу 50 гарчээ гэхэд итгэхэд бэрх, сахал дээрх хэдэн ширхэг буурал үсийг эс тооцвол шүү дээ. Хамгийн зөөлөн зантай гэгдэх жүжигчин бэлтгэлийн зааланд өөрийгөө хайрлахаа мэдэхгүй, өдөр болгон л бэлтгэл сургуулилт хийнэ. Түүний хоббинуудаас дурдвал – серфинг, морь унах. Тэрээр аль болох ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэхийг илүү эрхэмлэнэ, махан хоолонд төдийлөн сайн биш. Тийм ч учраас жил ирэх тусам ахмад настай биш харин эршүүд харагддаг юм болов уу.

 

7. Кейт Уинслет

Кейт Уинслетийн нас огт өөрчлөгдөхгүй байгаа. Хэзээний л хөнгөн шингэн “Титаник”-т тоглож байсан үеийнх шигээ гоо үзэсгэлэнтэй бас эрхэмсэг харагдана. Жүжигчин хоолны онцгой дэглэм барьдаггүй, гэхдээ чухал арга хэмжээний өмнө өөрийгөө чангалж ачаалал авдаг. Кейт – гэрийн хоол л идэх дур сонирхолтой, тийм учраас өөрөө хоолоо хийж иддэг. Өөрөөрөө байх хүсэлтэй тэрээр нүүрэндээ хүнд будаг тавихыг төдийлөн таашаадаггүй ажээ.

 

8. Лив Тайлер

Лив Тайлер яг л жүжигчний ажлын гараагаа эхэлж байсан тэр охин хэвээрээ харагдаж байна. Тэрээр гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг, мөн үсний ангижруулагч ч байнга хэрэглэнэ. Ливийн хэлснээр, нүүр болон биеийн тосныхоо тоогоор од аав Стивен Тайлерын л дараа орно доо гэжээ. Мэдээж тэнцвэртэй хоолгүйгээр яаж гоо сайхан харагдаж чадах билээ? Биеийн галбираа хадгалахад нь контраст шүршүүр болон унадаг дугуй тусалдаг гэнэ.

 

9. Габриэль Юнион

Габриэль Юнион – түүний паспорт дээрх 45 гэсэн тоо л байхгүй бол нүүр дүүрэн инээмсэглэсэн гэнэн хонгор охин шиг л харагдана. Насыг нь түүний нүүр, зан аашаар нь тодорхойлж чадахгүй. Ингэж харагдаж байгаагийн гавьяаг жүжигчин бүсгүй өөрөө тайлбарлахдаа залуу амрагуудтай учирдагтай холбон үздэг. Үүнээс гадна Габ өдөр тутамдаа нүүрээ будаггүй, өдөр болгон 1,5 л цэвэр ус уудаг ажээ.

 

10. Элайжа Вуд

Элайжа Вудыг хэзээнээсээ л насгүй залуу гэж ярьдаг байсан даа. Харин залуу маань 37 настай болчихсон байдаг. Жүжигчин хархүү яагаад хөгшрөхгүй байгаа тухай асуултанд шууд хариулт огт өгдөггүй, тоглоом шоглоом хийгээд л өнгөрөөнө. Магадгүй тэр мөнхийн залуу насны нууцыг мэддэг байх.

 

11. Ева Мендес

Ева Мендес жил ирэх тусам л залуужаад байгаа мэт сэтгэгдэл зарим нэгэнд нь төрдөг үү? Өглөөг тэрээр аяга кофегоор биш харин нимбэгийн шүүстэй бүлээн усаар эхлүүлдэг. Нүүрээ угаахдаа ягаан усыг илүүд эрхэмлэх Ева энэ заншлаа тайлбарлахдаа, арьсыг маш сайн чийгшүүлдэг гэжээ. Тогтмол гүйнэ, бас махны хэрэглээнээс татгалзсан – түүний залуу, эрүүл байгаагийн нууц ажээ.

 

12. Женнифер Энистон

Женнифер Энистон дандаа залуугаараа бас гуалиг байгаад бид бүр дасаж орхижээ. Түүнийг саяхан 49 насныхаа ойг тэмдэглэсэн гэсэн мэдээг сонсоод та бүр гайхсан уу? Спорт, эрүүл хоолны дэглэм, амин дэмүүд бас өглөөдөө алимны уксус уудаг – энэ бүгд залуу харагдахад нь тусалдаг гэж Женн хэлжээ. Үүнээс гадна жүжигчин бүсгүй үсэндээ маш их анхаарал тавьдаг байна. Үс нь эзэн шигээ л байнга гялалзаж байдгийг та анзаарсан л байлгүй дээ.

 

13. Фаррелл Уильямс

Фаррелл Уильямс өөрийнхөө 45 насандаа яг л 25 настай залуу шиг харагдана. Рэперийн өөрийнх нь хэлж байгаагаар, хамгийн гол нь аз жаргалтай байх ёстой, “хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” гэдэг дуу байдаг даа – энэ л залуу байхын ганц нууц. Дуучин өдөр болгон хүйтэн усанд ордог, бас нүүрэндээ чийгшүүлэгч тос түрхдэг байна.

Оддын залуу байхын нууц хэдхэн зүйлээс л шалтгаалж байгааг та анзаарсан байх, энэ бол спорт, амьдралын эрүүл хэв маяг, өөртөө анхаарал халамж тавих байдал. Мөн амьдралын баяр баясал нөлөөлж байгааг мартаж болохгүй: инээмсэглэл амьдралыг уртасгана гэж зүгээр ч нэг хэлээгүй байх, харин залуу нас сэтгэл болон бие махбодийг тэтгэгч ажээ.

13
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *