Эдгээр билэг тэмдгүүдээс аль нэгийг сонгож өөрт чинь яг одоо юу хэрэгтэй байгааг мэдэж аваарай!

8

Алхими гэдэг бол эртний урлаг бөгөөд олон янзын нууц хадгалах энэ урлагийг эзэмшсэн хүн асар их хүч чадал олох билээ. Алхимийн билэг тэмдэг нь ихээхэн боломж, хүч агуулж байдаг. Зөв ашиглавал жижиг боловч ид шидийг бүтээж болох юм.

Бид гоёл чимэглэлийн зорилгоор янз бүрийн шивээс хийлгэх ба үүндээ элдэв билэг тэмдэг их ашигладаг. Энэ нь зүгээр нэг зүйл биш бөгөөд билэг тэмдэг болгон ямар нэг нууц утга агуулж байдаг байна. Энэ удаа сэтгэлзүйн нэгэн тест бэлдсэн ба таны зүрх сэтгэл юу хүсэж, тэмүүлж байгааг тодорхойлох зорилготой юм.

Ингээд нууцын хөшгийг нээхийн тулд та доорх зураг дээрээс аль нэг билэг тэмдгийг сонгож авна. Гол нөхцөл нь та бодож биш харин зүрх сэтгэлээрээ сонгох ёстой юм шүү. Бүр та биш харин билэг тэмдэг таныг сонгоно гэж хэлж болох ба та харин үүнийг нь мэдрэх ёстой юм.

 

Нууц хүсэл мөрөөдөл

1. Арслан

Энэ бол нарны билэг тэмдэг – хүний дотоод хүч чадлын эх үүсвэр юм. Тиймээс билэг тэмдэг нь бусдаас илүү, давамгай байдлыг харуулах ба энэ нь та хувь заяагаа өөрөө хянаж байх хүсэлтэйг харуулна. Харин хувь заяа маань үүнд нэг их дуртай биш билээ.

Хэрвээ та энэ билэгдлийг сонгосон бол та удаан хугацаагаар ажилласан зүйлээ орхих хэрэгтэй болж магадгүй юм. Та их цаг, хүч зарцуулсан учир одоо хавханд орсон мэт санагдаж болзошгүй. Та дотроо ямар нэг зүйлийг өөрчилж, өөр замаар замнахыг хүсэж байсан болов уу.

Одоогийн байгаа байдал тань таныг хэрхэн залхааж байгаа болон үүнийг өөрчлөхийг хэр их хүсэж байгаа тухайгаа бодоорой. Бодоход тань бясалгал, маань мэгзэм тусална. Сандрах хэрэггүй, та амжилтад хүрч, хувь заяатайгаа эвлэрч, тохирох болно.

 

2. Элсэн цаг

Аливаа зүйл цаг хугацаатай, буцалтгүй байдгийн билэг тэмдэг. Хэрвээ та энэ тэмдгийг сонгосон бол та цаг хугацааны урхинд оржээ. Урьд өмнө ямар нэг хэцүү үйл явдал болж цаг хугацаа таны хувьд зогссон болов уу. Та улам бүр өнгөрсөнд живэх ба өөрийгөө улам бүр зовоосоор…

Зөвлөх зүйл ганцхан – өнгөрснийг өнгөрөөх, үгүй бол та өөрийн зам мөрөө дагаж чадахгүй юм. Цаг хугацааг хүлээн авч түүний эргэлт буцалтгүйг зөвшөөр. Бүхнийг шинээр эхлэхийн тулд бодол санаагаа ариусга. Өнөөдрөөр амьдарч, цаг хугацаа таны найз гэдэгт итгэ. Та өөрийгөө ялан дийлэх үед бүх зүйл сайн сайхан болно.

 

3. Сар

Энэ билэг тэмдэг сэтгэлийн хүч, нууц үнэнийг илтгэнэ. Хэрвээ та үүнийг сонгосон бол таны зүрхэнд дайн болж байна. Таныг ямар нэг зүйл зовоож, жирийн амьдралаар амьдрахад саад болж байна. Үүнээс болж та нойронд муудаж, тайван байдлаа алджээ. Энэ юун мэдрэхүй вэ?

Ямар ч нөхцөлд та түүнийг барьж номхотгох хэрэгтэй. Таны зүрх сэтгэл тайван байдлыг хүсэж байгаа ба та энэ сэтгэл хөдлөлийг, мэдрэхүйг гадагш гарган байж л тэрхүү тайван байдлыг олно. Хүлээж ав, хуваалц – энэ нь таны ариусах эхлэл болно. Өөрийн бодол санаагаа илэрхийлж сур, тэр цагт таны зүрх амар тайвныг олно.

 

4. Түлхүүр

Энэ билэг тэмдэг нь өөрийн амьдралын тухай ойлголтыг илтгэдэг. Таны зүрх сэтгэл хариулт шаардана. Та урьд өмнө ямар ч эргэлзээгүй байсан бүх л зүйлд эргэлзэнэ. Та үнэнийг олох гэж их хүч гаргах боловч таны хүч чадал дуусах дөхөж байж болох юм.

Та түлхүүр сонгосон нь дээрээс ирүүлсэн дохио. Энэ нь таны шинэ орчлонг нээж, хил хязгаараа тэлэх гэсэн хүслийг тань илтгэж байгаа юм. Тиймээс зүтгээд бай! Аялах цаг хугацаа олж гаргах нь таны амьдралд шинж сэтгэгдэл, шинэ танил бий болгоно. Таныг зовоож байгаа зүйлийнхээ хариуг ол.

 

5. Фатимын гар

Энэ билэг тэмдэг нь муу хүчний нөлөөнөөс хамгаалах гэсэн таны дотоод хүсэл мөрөөдлийг илтгэнэ. Магадгүй та нүдний муу нөлөөнд автсан байж болох юм. Энэ нь аюултай зүйл билээ.

Фатимын гар нь аливаа урхи болгоноос гарах үүд, хаалга гэж бий, таны аврал таны гарт бий шүү гэдгийг харуулна. Магадгүй та өөрийгөө дотоод урхиндаа оруулсан байж болох ба зөвхөн уучлал таныг энэ урхинаас гаргана. Хийсэн зүйлийнхээ төлөө өөрийгөө уучил, өөрийнхөө сул байсныг уучил – тэр үед бүх зүйл учраа олох болно.

Өөртөө цаг зав гаргаж амарч, зарцуулсан энергиэ нөхөж ав. Муу санаатны нөлөөнөөс өөрийгөө хамгаалж цагаан хэл амнаас хол яваарай.

Энэхүү тестийг найз нөхдөдөө хуваалцаарай.

31
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

28 Сэтгэгдэл

  1. Дашка Даш

    Дашка Даш

    2018/02/07 at 12:14

    1

  2. Munkhtsetseg Sereeter

    Munkhtsetseg Sereeter

    2018/02/07 at 12:27

    4

  3. Purevsuren Khishigjargal

    Purevsuren Khishigjargal

    2018/02/07 at 12:32

    4

  4. Bayartmaa dugeree

    Bayartmaa dugeree

    2018/02/07 at 12:41

    2

  5. 2

  6. Б. Емөө

    Б. Емөө

    2018/02/07 at 13:12

    4

  7. Belgutei Bat-Ochir

    Belgutei Bat-Ochir

    2018/02/07 at 13:53

    Seku Shijiree

  8. Зочин

    2018/02/07 at 16:03

    3

  9. Зочин

    2018/02/07 at 16:03

    2

  10. Зочин

    2018/02/07 at 16:03

    3

  11. Э. Энххүслэн

    Э. Энххүслэн

    2018/02/07 at 16:55

    2

  12. Solongoo Enhjargal

    Solongoo Enhjargal

    2018/02/07 at 19:06

    4

  13. Хүсэл Хүслэн

    Хүсэл Хүслэн

    2018/02/07 at 20:37

    4

  14. Altai Jamba

    Altai Jamba

    2018/02/07 at 20:52

    5

  15. Enkhmuren Erdenekhuyag

    Enkhmuren Erdenekhuyag

    2018/02/07 at 21:03

    4

  16. Dulamsuren Gotov

    Dulamsuren Gotov

    2018/02/07 at 21:56

    4

  17. Saraa Dorj

    Saraa Dorj

    2018/02/07 at 23:10

    4

  18. Шинээ Шинэ

    Шинээ Шинэ

    2018/02/08 at 05:01

    5

  19. Нандиа Зоригоо

    Нандиа Зоригоо

    2018/02/08 at 10:00

    4

  20. Daashkaa Daashkaa

    Daashkaa Daashkaa

    2018/02/08 at 10:00

    1

  21. Baagii Bayrbaatar

    Baagii Bayrbaatar

    2018/02/08 at 13:14

    2

  22. Batkhuyag Byambakhuu

    Batkhuyag Byambakhuu

    2018/02/08 at 16:48

    3

  23. Hunny Mongol

    Hunny Mongol

    2018/02/08 at 16:54

    5

  24. Bulgantsetseg Enkhtur

    Bulgantsetseg Enkhtur

    2018/02/08 at 17:45

    neeree noirond myydaad baina aa

  25. Enkhtsetseg Bazarsad

    Enkhtsetseg Bazarsad

    2018/02/08 at 21:19

    5

  26. Chuluun Naraa

    Chuluun Naraa

    2018/02/10 at 20:53

    1

  27. Chuluun Naraa

    Chuluun Naraa

    2018/02/10 at 20:53

    1

  28. Alimaa Kalei

    Alimaa Kalei

    2018/02/10 at 21:01

    5

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *