Эмч зөвлөж байна: Үнсэлтээр дамжин халдварладаг хамгийн түгээмэл өвчнүүд

3

Үнсэлт гэдэг бол өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх хамгийн сайхан хэлбэрийн нэг билээ. Гэхдээ үнсэлтийн үеэр бидэнд ямар аюул заналхийлж байдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй.

Бид үнсэлтээр сэтгэл ханамж, биеийн дархлааны системээ бэхжүүлэхээс гадна сая сая бактери, вирус гаднаас халдан орох боломж олгох бөгөөд эдгээрийн ихэнх нь ямар нэг аюулгүй байдаг билээ. Үнсэлтээр дамжин халдах, маш их дэлгэрсэн 9 өвчин бий.

 

Үнсэлтийн өвчин

1. Халдварт мононуклеоз буюу “үнсэлтийн өвчин”

Энэ өвчний гол үүсгэгч нь Эпштейн-Баррын вирус бөгөөд энэ нь герпесийн аймшигт вирус юм. Биед орж ирээд хамгийн түрүүнд хоолойн залгих хэсэг, тунгалгийн зангилаа, элэг, дэлүүнд халдварлана.

Энэ халдварын гол хохирогчид нь хэн дайралдсантайгаа үнсэлцэх дуртай өсвөр насныхан, арай бага хэмжээгээр насанд хүрэгсэд байдаг билээ. Өвчин туссан гол шинж нь бие эвгүйтэх, халуун бага зэрэг нэмэгдэх, хордлого болон бусад шинжүүд байна.

 

2. Цитамегаловирусын халдвар (ЦМВ)

Энэ өвчин нь мөн л герпевирусын аймгийн цитамегаловирусаас үүснэ. Статистикаар бидний ихэнх нь энэ вирусын тээгч бөгөөд цөөхөн нэг нь л аюултай тээгч болон хувирдаг байна.

Ийм хүмүүс нь арьс өнгөний өвчин тээгч, дотор эрхтэн шилжүүлэн суулгасан, мэс засал хийлгэсэн хүмүүс голчлон байдаг. Өвчний гол илрэх шинж нь хоолой өвдөх, тунгалаг томрох, бие сулрах, биеэр юм туурах зэрэг болно.

 

3. Гепатит А

Энэ өвчнөөр жаахан хүүхдүүд ихэнхдээ өвдөх ба тоглоомоо, хоол ундны хэрэгсэл, ариун цэврийн хэрэгслээ сольж хольж байдагтай холбоотой билээ. Хүүхдүүд ч гэсэн үнсэх дуртай гэдгийг нуух хэрэг байхгүй.

Илрэх шинж нь 2-6 долоо хоногт бий болдог. Бие сулрах, хоолонд дургүй болох, булчин өвдөх, шээс тунгалаг биш болох, нүдний хэсэг шарлах, ялгадас өнгөгүй болох зэргээр илэрнэ.

 

4. Ходоодны шарх ба үрэвсэл

Хэвийн ажиллагаатай хоол боловсруулах эрхтэн, ходоодны гадна хэсгээр сая сая бактери, вирус байдаг. Хэрвээ эдгээр бактерийн тоо хэмжээ хэтэрвэл биеийн доторх тэнцвэр алдагдаж янз бүрийн өвчин үүсэх нөхцөл болно.

Жишээ нь хелибактери пилоригоос гаралтай хатах үрэвсэл юм. Энэ бактери нь хүний шүлсээр бусдад амархан дамждаг.

 

5. Хүний папилломын вирус

Энэ вирус нь бэлгийн ажлын үеэр халдварлана. Мөн үнсэлтээр ч халдах бөгөөд энэ вирус өвчтөний амны хөндийн салст бүрхэвчид байсан нөхцөлд тохиолддог.

Энэ өвчний нэг аюултай шинж нь тухайн вирус хүний биед удаан хугацаагаар ямар нэг шинж тэмдэггүйгээр байх боловч “хар ажлаа” хийсээр байдаг явдал юм.  Тиймээс хүн хорт болон энгийн үүсвэр бий болж байгааг маш хойно мэддэг билээ.

 

6. Бактерийн мененгит

Энэ өвчин мөн л үнсэлтээр дамжиж болно. Янз бүрийн бактериуд (стрептокк, менингокок, пневмокок …) амны хөндийгөөр дамжин халдварлаад хүний тархи болон нугасанд үрэвсэл үүсгэдэг.

Ийм өвчтэй хүмүүст даарч чичрэх, салст бүрхэвч үрэвсэх, хамар битүүрэх, толгой өвдөх бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

7. Ханиад томуу

Эдгээр өвчний эхний шинж тэмдэг илэрснийг мэдсэн боловч ариун цэврийн анхан шатны арга хэмжээ авахгүй байх явдал насанд хүрэгчдийн дунд их байдаг. Үнсэлтээр эдгээр өвчин маш амархан халдварладаг билээ.

Аюулгүй байдлаа хангахын тулд тохиолдлын хүнтэй үнсэлцэхээс татгалзахыг зөвлөж байна. Танд болон таны ойр дотныхон эрүүл энх байг.

Эх сурвалж

3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nanjid Davaakhuu

    Nanjid Davaakhuu

    2018/02/06 at 23:08

    Zavaan yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *