Эдгээр зөвлөгөөг дагаж чадвал та өдөр бүр өөрчлөлтийг мэдрэх болно!

3

Бид бүгд л Холли Берри эсвэл Скарлетт Йонханссоных шиг биетэй байхыг мөрөөддөг, харин байгаль дэлхий тэр болгонд гуалиг бие заяагаагүй, бүгдэд спортоор хичээллэх цаг зав тэр болгон олдохгүй. Өөрийгөө хоолны дэглэмээр чангалах бас тийм ч амаргүй. Тэгээд одоо яах уу?

Чанд хоолны дэглэм үеэ өнгөрөөсөн гэдгийг мэргэжилтнүүд батлаад байгаа. Зөвхөн мэдрэлд муугаар нөлөөлөөд зогсохгүй бие махбодид бүхэлдээ гаж нөлөө үзүүлнэ. Өлсгөлөн “мөнхийн турах хүсэлтэй хүмүүсийн” дүрэм биш болжээ. Оронд нь турахад хөнгөхөн бас маш тааламжтай аргууд гарч иржээ.

Доорх аргуудыг ягштал дагаж чадвал илүүдэл жингээ амархан багасгаж чадна. Хамгийн гол нь “залхуу турах арга”-ын бяцхан нууцыг мэдэж байх хэрэгтэйгээс гадна өдөр өнжилгүй дүрмийг дагана.

 

Хоолны дэглэмгүйгээр хэрхэн хурдан бөгөөд амархан турах вэ?

1. Ус

Жирийн ус илүүдэл жингээ багасгах хүсэлтэй хүмүүсийн шилдэг туслагч нь болно. Хоол идэхээсээ өмнө ойролцоогоор 300 мл бүлээн ус – тархийг “хуурах” нэгэн арга.

Уусан шингэн ходоодыг амархан дүүргэхэд нөлөөлж тархи цадсан мэдээлэл авна, ингээд өлсгөлөнгийн мэдрэмж багасна. Үр дүнд нь идэх хоолны хэмжээ хоёр, гурав дахин багасна.

Ихэнх хүмүүс ус уухаа мартдаг тул усаа компьютерынхаа хажууд тавьж хагас цаг тутамд аяга ус уухаар сэрүүлэг тавиарай. Мөн хоолноос 20 минутын өмнө байнга ус ууж байх ёстой.

 

2. Эрүүл нойр

Жин хоолны дуршлаас хамаарна, харин дуршил – биеийн ерөнхий байдлаас хамаарна. Хэт их ядарсан байхад бие махбодийн үзүүлэх хариу үйлдэл эвдэгддэг буюу хэдий хэр хоол хүнс авах ёстойгоо ойлгохгүйд хүрдэг.

Тиймээс өлсгөлөнгийн мэдрэмж алдагдах (тураалдаа орно) эсвэл цадахаа мэдэхгүй болтлоо иднэ. Үр дагавар нь ойлгомжтой, илүүдэл жинд хүргэнэ.

 

3. Бохь

Хачирхалтай сонсогдох хэдий ч бохь зажлаад турж болно гэж АНУ-ын эрдэмтэд үзэж байна. Хоолны дэглэм баримталж байгаа хүмүүс бохь зажлахад турах үйл явц хурдан явагдахаас гадна өлсөх мэдрэмжээсээ сална гэжээ.

Тайлбар нь маш энгийн: зажлах хөдөлгөөн нь тархийг хуурч өлсгөлөнгийн мэдрэмжийг дарна. Хоол идэх дуршил буурч илүүдэл жин багасна.

 

4. Иллэг

Хүний бие махбодийн хамгийн мэдрэмтгий систем бол тунгалгийн систем юм. Нас ахих тусам хүн ядарна, амьдралын буруу хэв маяг, байгаль орчны бохирдол нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж илүүдэл жинтэй болгоно. Үүний үр дагаварт тунгалгийн систем эвдэгддэг.

Тиймээс дархлаа сул, бодисын солилцоо эвдэгдэх, таргалах, хавагнах хандлагатай хүмүүст эмч нар зөвлөхдөө тунгалгийн системийг дэмжих иллэг хийлгэхийг зөвлөж байна. Энэ нь үнэхээр турахад тусална.

 

5. Брокколи эсвэл цагаан гаа

Бодисын солилцоог идэвхжүүлж, жингээ хасахын тулд хоол хүнсэндээ эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг нэмээрэй. Цагаан гаа нь сэтгэл санаа тайвшруулахаас гадна идэх дуршлыг багасгана.

 

6. Өөх хайлуулах халуун дулаан

Асуудалтай хэсэг дээрээ халуун жинг хөртөл нь тавьж болно. Мөн үсний сэнс үлээлгэх ч боломжтой, адилхан үр дүн үзүүлнэ. Хэт халуун хэмд түлэгдэх аюултай учраас болгоомжтой хандаарай.

 

7. Контраст шүршүүр

Тарган хүмүүсийн асуудал – бодисын солилцоо доголдохтой холбоотой. Нас ахих тусам бодисын солилцоо удааширч хэтрүүлж идсэн хоол болгон биеийн аль нэг хэсэгт хуримтлагдсаар байдаг. Бодисын солилцоог идэвхжүүлэхийн тулд хэд хэдэн аргууд олжээ, эдгээр аргуудаас – контраст шүршүүр шилдгээр шалгарсан.

Халуун, хүйтэн усаар ээлжилж шүршихэд цусны эргэлт түргэсч бодисын солилцоо эрчимждэг байна. Үр дүнд нь идсэн оройн хоол илүүдэл жинд хүргэхгүй сайхан мэдрэмж л үлдэх ажээ.

 

8. Бага хэмжээ

Корнелийн их сургуулийн эрдэмтэд энэ аргыг ашиглахыг зөвлөж байна. Тэдний үзэж байгаагаар идэх хоолны хэмжээг багахан бууруулахад л жилд 11 кг хүртэл жин хаяж чадна гэжээ. Энэ нь гуравхан хэрчим шарсан төмс хасчихаад илүү хөдөлмөргүйгээр турна гэж найдаж суухыг хэлэхгүй. Ямартай ч мэдэгдэхүйц хэмжээний тухай яригдаж байгааг та ойлгосон гэж найдна.

Өлсгөлөн үлдэхээс бүү ай: хүний тархи “харснаа” л хүлээж авахаар зохион байгуулагдсаныг сана, өөрөөр хэлбэл өөрт хэрэгтэй хэмжээ нь тэр л гэж бодно. Идэх хэмжээг багасгасан ч цадсан мэдрэмж төрнө. Туршиж үзээрэй.

 

9. Инээмсэглэл

Магадгүй турах хамгийн амархан арга болов уу! Тэгвэл байнга инээж бай! Сайхан сэтгэл санаа илүүдэл жин хасахад үнэхээр нөлөөлдөг. Депрессийн үед бие махбодид стрессийн гормон болох кортизолын хэмжээ нэмэгддэг, үр дагаварт нь бие махбодь өөх хуримтлуулах ёстой гэсэн дүгнэлт хийнэ.

Кортизолын бас нэг таагүй үр дагавар бол судасны хананд өөхний хуримтлал бий болгодог. Инээмсэглэл ямар нэгэн хэмжээгээр биеийн тамирыг орлоно: инээхэд хүн маш их хэмжээний хүчилтөрөгч амьсгалж зүрх их цус шахахад нөлөөлдөг ажээ.

Ямар нэгэн хүчин чармайлтгүйгээр турах – эмэгтэй хүн болгоны л мөрөөдөл. Аймшгийн залхуу байсан ч турж болохыг та мэдэж авлаа. Уг нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай, яагаад гэвэл тун удахгүй хавар болно. Тиймээс одооноос галбиртаа анхаарал хандуулах цаг болсон.

28
ГоёГоё
16
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Amina Unenbat

    Amina Unenbat

    2018/02/06 at 21:22

    Eny Engun iyoo ene zurag shig ingeed turchdag bsn bol te

  2. Amina Unenbat

    Amina Unenbat

    2018/02/06 at 21:22

    Eny Engun iyoo ene zurag shig ingeed turchdag bsn bol te

  3. Eny Engun

    Eny Engun

    2018/02/06 at 21:24

    Hahahaha dxxx ghde chi odoo yu yriad bgnbee baliar turanhai bj

  4. Eny Engun

    Eny Engun

    2018/02/06 at 21:24

    Hahahaha dxxx ghde chi odoo yu yriad bgnbee baliar turanhai bj

  5. Amina Unenbat

    Amina Unenbat

    2018/02/06 at 21:25

    -_-

  6. Amina Unenbat

    Amina Unenbat

    2018/02/06 at 21:25

    -_-

  7. Agartsetseg Munkhsaikhan Agar

    Agartsetseg Munkhsaikhan Agar

    2018/02/06 at 21:37

    Usnii sens ymu

  8. Agartsetseg Munkhsaikhan Agar

    Agartsetseg Munkhsaikhan Agar

    2018/02/06 at 21:37

    Usnii sens ymu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *