Өлсөөгүй байсан ч гэсэн ороод гармаар санагдах 16 кафе, ресторан. Тэд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрэхийн тулд үнэхээр их хичээжээ

0

“Мишлен”-ий одыг авахын тулд тухайн үйлчилгээний байгууллага дүрэм журам мөрдөх ёстой. Тусгай мэргэжлийн комисс хоолны орц, гадаад өнгө үзэмж, таваглалт, ашигласан хүнсний бүтээгдэхүүнийг шалгаж байж од өгөх эсэхийг шийднэ. Харин зарим ресторан, кафенууд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрэхийн тулд засал чимэглэлдээ бага ч болов анхаарал тавихыг хичээдэг ажээ.

Шагайгаад гарахад ер илүүдэхгүй үйлчилгээний байгууллагуудыг танд сонирхуулж байна. Энэхүү нийтлэлийг бэлдэхэд хоол амталгааны шүүмжлэгчдийн сэтгэгдэл бус харин интернет хэрэглэгчдийн сэтгэгдлийг харгалзан үзсэн болно.

Энэ ресторанд зөөгч нараас гадна робот ажилладаг – бохир таваг хураагаад цэвэрхэн таваг ширээн дээр тавина

© wordnerdette / Reddit

 

Үйлчүүлэгчдэдээ хийжүүлсэн болон жирийн усыг ийм байдлаар санал болгодог кафе

© shlee9803 / Reddit

 

Олон жилийн өмнө энэ рестораны байранд банк ажилладаг байжээ. Одоо том хадгаламжийн өрөөнд ширээ захиалж болно шүү

© deliciousclambounty / Reddit

 

Энэ кафе ажилд орох ярилцлагын үеэр үнэгүй хоол санал болгожээ

© curbstomp45 / Reddit

“Бид ажилтан хайж байна. Ярилцлагын үеэр үнэгүй хоол зооглоорой (чили-чизбургер, шарсан төмс, ундаа). Нээлттэй ярилцлага – долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагуудад 14:00 – 16:00 цагийн хооронд. Мягмар, Лхагва гарагуудад ирэх боломжгүй байна уу? Өөр өдрүүдэд боломжтой цагт ярилцлагад орохын тулд менежертэй холбогдоно уу. Та юу хүлээгээд байна вэ?”

 

Хятадын McDonald’s-ын ажилтнууд хийжүүлсэн ундаануудаа бэлдээд лангуун дээрээ орхидог. Захиалга ирэх үед ундааны гааз нь гарч, мөсний зөөлөн амт орсон байх ажээ

© guswang / Reddit

 

Энэ кафены бие засах өрөөнд үнэгүй иштэй чихэр байдаг

© grammar_sloth / Reddit

 

Хельсинкийн галт тэрэгний буудал дээр байдаг энэ кафены ширээн дээр тодорхой хот хүртэл гал тэргээр явбал хэдий хэр хугацаа орохыг заажээ

© JampaB / Reddit

Бээжин – 8540 минут.

 

Кофены газрын нэрийг дохионы хэлээр илэрхийлсэн байгаа нь

© Angelix / Reddit

 

Энэ рестораны давс, перецний сав нь хамтдаа

© smumuguy / Reddit

 

Нутгийн кафед бид ширээ захиалсан юм. Тэгсэн дундад зууны үеийн худаг дээр зассан ширээ таарчээ

© D1T1A / Reddit

 

Хараагүй хүмүүст туслах зорилгоор энэ кафед хандив цуглуулах цэг ажиллуулжээ. Бэлэн мөнгөний хайрцаг биш харин мэдрэгчтэй карт уншуулах төхөөрөмж тавьсан байна.

© Mithcanal2 / Reddit

 

Харааны төөрөгдөл шалгаж байна уу? Үнэн хэрэгтээ нэвт харагддаггүй шил юм байна

© carrotsaregreat / Reddit, © unknown author / Imgur

 

Энэ ресторанд өвлийн цагаар ч задгай талбайд хооллож байгаа мэт мэдрэмж авч болно

© Asvreii / Reddit

 

Мөнгөн дэвсгэртээр чимсэн тааз

© RPeezy850 / Reddit

 

Солонгосын энэ ресторан танд үнэгүй үсний боолт өгнө. Үсийг тань хоолонд орохоос хамгаалах ажээ

© ericrobertshair / Reddit

 

Рестораны тааз танд “Чао” гэнэ

© King-Bananana / Reddit

Ресторан сонгохдоо та хамгийн түрүүнд юуг нь анхаардаг вэ: үнэ, цэс эсвэл тухайн үйлчилгээний байгууллагын уур амьсгал?

9
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *