Гайхамшигтай тунгалаг биет 20 амьтан

3

Та өөрийгөө дэлхий дээрх нэгэн жижигхэн амьтан гээд төсөөл дөө? Гадаад орчин аюулаар дүүрэн, харин танд шүд, хумс, хор гээд өөрийгөө хамгаалах ямар ч зүйл байхгүй. Махчин амьтдаас нуугдахын тулд та юу хийх байсан бэ?

Дараах жагсаалтанд байгаа бүх амьтад өөрийн гадаад төрхөө, дотор эрхтний хамт далдлан нууж чаддаг өвөрмөц бүтэцтэй амьтад юм.

Шилэн сам хорхой

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 1

Хүмүүс түүнийг сам хорхойн сүнс гэх нэрээр нь мэднэ. Тэрээр цэнгэг усанд амьдардаг хавч хэлбэртэн юм.

Опистопрокт загас

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 2

Энэхүү өвөрмөц загас шингэнээр дүүрсэн тунгалаг толгойгоороо нэвт хардаг гэрэлд мэдрэмтгий нүдтэй. Түүний нүд тод ногоон линзтэй. Нүд нь дээш харсан байдаг (зурган дээрх шиг) бөгөөд хоол хайх эсвэл хоол идэх үедээ нүд нь эгц урагш хардаг юм байна. Түүний амны дээр байрлах нүд шиг хоёр нүх нь үнэндээ хамрын нүх нь ажээ.

Шилэн мэлхий

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 3

Шилэн мэлхийний цөөн хэдэн төрөл байдаг бөгөөд тэд бүгд Төв болон Өмнөд Америкийн халуун орны ойд амьдардаг юм байна. Шилэн мэлхий хөдөлгөөнгүй сууж байхдаа махчин амьтдад бараг харагддаггүй ажээ.

Грета Ото

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 4

Үүнийг өөрөөр шилэн эрвээхэй гэж нэрлэдэг. Энэ эрвээхэй Колумб, Болив, Перу, Эквадорын ойд амьдардаг. Тэд юм идэх маш дуртай бөгөөд цэцгэн дээр өчнөөн цагаар ч сууж бал идэж чадна.

Мөсөн загас

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 5

Энэхүү матар төст загас Антарктидад амьдардаг бөгөөд тэдний бие, тэр ч бүү хэл цус нь хүртэл цайвар өнгөтэй байдаг. Мөсөн загас – цусны цагаан эс болон гемоглобингүй цорын ганц сээр нуруутан юм.

Яст мэлхийн цох

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 6

Эдгээр цохны хэд хэдэн төрөл бий. Гэхдээ тэд бүгдийг хар толботой тунгалаг хуяг нь л хооронд нь холбодог.

Сальпа мажоре

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 7

Далайн гадаргуугаар хөвдөг энэ амьтан өөрийн хоол боловсруулах эрхтнээр биеэ жолоодох ба ингэхдээ фитопланктонуудыг залгидаг. Сальпа нь амьдралын өвөрмөц мөчлөгтэй: тэд амьдралынхаа туршид тус тусдаа бие даан амьдарч чаддаг ба мөн бүхэл биеийн нэг хэсэг болж ч амьдарч чадна.

Бүгд нийлж амьдрахдаа сальпууд хоорондоо нягт барьцалдан зурган дээрх шиг гинжин хэлхээ мэт болдог.

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 8

Далайн тунгалаг өргөст хэмх

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 9

Энэхүү хачирхалтай далайн биет нь далайн ёроолд амьдардаг ба өөрийн тэмтрүүлийг ашиглан сэлдэг. Тэрээр далайн ёроолын шим тэжээлээр баялаг тунадасыг сорж хооллодог. Тэдний тэмтрүүл богино учир тэд нэг минутад 2 сантиметр л урагшилдаг ажээ.

Кранхиид

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 10

Энэхүү амьтны ойролцоогоор 60 орчим төрөл зүйл байдаг. Кранхиидууд амьдралынхаа ихэнхи хугацааг гүехэн усанд сэлж өнгөрүүлдэг.

Далайн залхаг

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 11

Усанд сэлэгчдийг гэмтээдэг тунгалаг болон хагас тунгалаг маш олон төрлийн далайн залхагууд байдаг. Тэдний ихэнхийнх нь тэмтрүүл хортой байдаг байна.

Калифорнийн аварга хавтгай загас

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 12

Тэд маш том хэмжээтэй болтлоо өсдөг. Хэрэв та хангалттай ойртож чадвал тэдний дотор эрхтнийг цайвар арьсных нь цаанаас харах боломжтой.

Тунгалаг амфипода фронима

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 13

Энэхүү бяцхан сам хорхойн урт нь 2,5 см. Тэрээр өөрийн тунгалаг байдлын тусламжтай орчиндоо уусаж харагдахгүй болдог ба олз нь ойртож ирэхэд хумсаараа барьж авдаг ажээ.

Cyanogaster

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 14

Энэхүү амьтныг олж илрүүлээд хэдхэн жил л өнгөрч байна. Энэ амьтан хэдхэн миллиметрийн урттай бөгөөд Амазонкын цутгалд амьдардаг аж. Тэрээр амандаа нэг хурц шүдтэй.

Далайн сахиусан тэнгэр

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 15

Тэд далайн чөтгөрүүдээр хооллох дуртай махчин амьтад юм. Тэд гадаад үзэмжээрээ покемоны зохиогчдыг гайхашруулсан бөгөөд тэднээс сэдэвлэн Фиона, Манафи нарыг бий болгожээ.

Бартон-спрингсийн гүрвэл

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 16

Энэхүү уушгигүй гүрвэлийн төрөлх нутаг нь Бартон-спрингс ажээ. Тэднийг дэлхийн аль ч усны сав газраас олоход бэрх. Учир нь тэд зөвхөн цэнгэг усанд амьдардаг бөгөөд ийм газрууд нь одоо ширгэх аюулд ороод байгаа юм.

Коста Рикагийн шанаганцар

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 17

Эдгээр шанаганцрууд мэлхий болохынхоо өмнө тунгалаг арьстай байдаг бөгөөд тэдний эрчилсэн гэдсийг арьсаар нь нэвт харж болдог.

Шилэн цулбуурт сом

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 18

Азийн шилэн цулбуурт загас нь манай гариг дээрх хамгийн тунгалаг сээр нуруутан амьтдын нэг юм (одоогийн байдлаар мэдэгдэж байгаа). Тэд Тайланд, Малайз, Индонезийн эргийн дагуух нам гүм усанд амьдардаг.

Тунгалаг нялцгай биетэн

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 19

Gaeotis flavolineata — богино биет эмгэн хумс. Тэдний биеийн хэмжээ ойролцоогоор сумны хэмжээтэй тэнцэнэ.

Тунгалаг, үсрэгч-аалз

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 1

Дэлхий дээр үсрэгч-аалзны төрөл зүйл маш их бий. Тэд маш хурдан хөдлөх чадвартай. Тунгалаг аалзыг Эквадораас анх олжээ. Түүний тунгалаг биеийн ачаар нүднийх нь хөдөлгөөнийг харах боломжтой.

Мнемиопсис

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 20

Мнемиопсис зууван хэлбэртэй, дөрвөн эгнээ босоо нуруутай тунгалаг биетэй амьтан юм. Эдгээр нуруу нь солонгын төрөл бүрийн өнгийг гаргадаг ба түүний цэлцэгнүүрэн бие гэмтэхэд хөх-ногоон туяа цацруулдаг ажээ.

Шилэн наймаалж

Гайхамшигтай тунгалаг 20 амьтан 21

Энэхүү тунгалаг наймаалж нь дэлхийн бүх халуун, дулаан усанд амьдардаг. Түүний талаар мэдээлэл маш бага байдаг. Шилэн наймаалжны эд эрхтнийг тоолохын тулд бие рүү нь харахад л хангалттай.

30
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. oii

    2016/04/04 at 21:50

    sonirholtoi yum

  2. user

    2016/04/06 at 04:10

    eoo ter aalz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *