Алдартай хүнсний бүтээгдэхүүнүүд ямар замыг туулан бидний гар дээр ирдгийг судлаачид маш ойлгомжтой байдлаар дүрслэн харуулжээ

0

Бид хоол хүнсэндээ аливаа нэг бүтээгдэхүүн хэрэглэхдээ тухайн бүтээгдэхүүнд агуулагдах орц хэдий хэр урт зам туулсныг төдийлөн анхаардаггүй. NoBlue компани (бизнест зориулсан программын шийдлийн ханган нийлүүлэгч) бяцхан судалгаа хийж тодорхой орц хэдий хэр зам туулж байж хэрэглэгчийн гар дээр хүрч байгааг тодруулжээ.

Хүрэх эцсийн цэгээр Лондонг сонгосон байна. Илүү ойлгомжтой байлгахын тулд бид ундаа, хоол хүнсний туулсан замыг километрээр харууллаа.

Кока-кола: 27 673 км

noblue

Кока-кола – орц нь одоо болтол нууц хэвээр байгаа дэлхийд алдартай хийжүүлсэн ундаа. Гэхдээ зарим нэг орц нууц биш болсон. Жишээ нь, ус, фосфорын хүчлийг нэмэх хэрэггүй, учир нь энэ нь Их Британид дотоодын бүтээгдэхүүн нь юм. Тиймээс бүтээгдэхүүний эцсийн цэг дээр хүрэх замыг багагүй богиносгосон гэж ойлгоорой.

  • Сахар, карамель, Бразил – 8845 км
  • Коки навч, Перу – 9777 км.

 

Хайнз кетчуп: 46 355 км

noblue

Кетчупын орцод тийм ч их олон янзын орц орохооргүй мэт, тийм ч учраас хэрэглэгчийн гар дээр богино зай туулаад хүрдэг болов уу гэх байх. Үнэндээ Хайнз кетчуп бараг дэлхийг хагас “тойрч” байж худалдаанд гардаг байна.

  • Улаан лооль, Хятад, Калифорни болон Испани – 947 км
  • Сахар, Бразил – 8845 км
  • Амтлагчууд, Энэтхэг – 7480 км.

 

Биг Мак: 12 955 км

noblue

Тухайн бүс нутагт ургуулсан, үйлдвэрлэсэн орцыг өөрийн бүтээгдэхүүндээ ашиглах гэсэн Макдональдсын бодлогын ачаар Их Британид Биг Мак нь бараг дотоодын бүтээгдэхүүн гэж хэлж болохоор. Ногоон сонгино, ногоон өргөст хэмх, гүнждийн үртэй талх зэрэг нь л алс холын замыг туулна.

  • Талх, Окфсорд – 125 зм
  • Үхрийн махан котлет, Скантроп эсвэл Уотерфорд, Ирланд – 434 км
  • Салат, Чичистер эсвэл Испани – 897 км (улирлын шинж чанартай)
  • Хойд Ирландаас бяслаг – 819 км
  • Биг Мак сүмс, Ланкашир – 358 км
  • Сонгино, АНУ – 7216 км
  • Өргөст хэмх, Турк – 3106 км

 

Нутелла: 46 238 км

noblue

Самартай шоколадан түрхлэгийг “олон улсын” гэж нэрлэж болно. Учир нь бүх орцуудыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулдаг ажээ.

  • Газрын самар, Турк – 3637 км
  • Далдуу модны тос, Малайз – 10436 км
  • Сахар, шош, Бразил – 8766 км.

 

Скитлс: 47 569 км

noblue

Бидэнд солонгын өнгийг амтлуулахын тулд 55 грамм жинтэй жижигхэн савлагаатай Скитлс урт замыг туулдаг байна.

  • Сахар, глюкозын сироп болон карнаубын бал, Бразил – 8845 км
  • Далдуу модны тос, Зүүн-Өмнөд Ази – 11948 км.

 

Старбакс кофе: 8 734 км

noblue

Старбакс компани дэлхийн өнцөг булан бүрээс кофены үр худалдан авдаг. Тиймээс судлаачид үндсэн гол чиглэлүүдийг л сонгожээ.

  • Колумб — 8513 км;
  • Этиоп — 8856 км;
  • Суматра — 10844 км.

 

Сникерс: 81 741 км

noblue

Дэлхий дээр хамгийн алдартай шоколад бол Сникерс гэхэд нэг их буруудахгүй байх. Нутеллагийн адил орцуудыг дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авдаг ажээ.

  • Кокосын тос, Филиппин – 10935 км
  • Самар, Аргентин – 18171 км
  • Ванилийн экстракт, Мексик – 8777 км
5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *