Бидний үсийг эрүүл, сайхан харагдахад саад учруулдаг үс арчилгааны 11 алдаа

0

Эрчүүд сайхан харагдах маш амархан: халзан эрчүүдийг хамгийн сайхан эрчүүд гэж үзэх болжээ. Хэрвээ тэд царайлаг харагдахыг хүсвэл үсний машин аваад л үсээ хусахад болох нь тэр. Харин бүсгүйчүүд үсний төрөл бүрийн засалтыг туршина, шинэ хэрэгсэл худалдаж авна. Товчхондоо, янз бүрээр оролдсон ч заримдаа хүссэн үр дүнгээ өгч сэтгэлд хүрдэггүй.

Сайхан үстэй байхыг хүссэн эмэгтэй хүн болгонд үс арчилгааны нэг л төрлийн зөвлөгөө тохирдоггүй юм байна гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн юм. Хэдий бид өөр өөрийн үсний онцлогт тохирсон арчилгааг хийж байгаа ч ихэнх нь үсний өнгө зүсийг гутаах алдаа байнга гаргадаг ажээ.

Алдаа 1: үсээ хямдхан шампуниар угаадаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хямдхан шампунь үсний бохирдлыг муугүй арилгах байх, гэхдээ үүгээр түүний ашиг тус нь дуусах болов уу. Арай үнэтэй бүтээгдэхүүнд ангижруулагч орц нэмсэн байх тул угаалтын дараах үс арчилгааг хөнгөвчилж үсийг зөөлөн, хөвсгөр болгож өгдөг ажээ.

 

Алдаа 2: үсчинд орохгүй удаан явдаг

© Lumeimages, PacificCoastNews / East News, © AXELLE / BAUER-GRIFFIN.COM / East News

Үс нэг сард дунджаар 1 см орчим ургадаг ч гэлээ тухайн хүний үсний төрөл, эрүүл мэнд зэргээс хамаараад харилцан адилгүй байдаг. Мөн богино үсийг урт үснээс илүү байнга тайрч байх ёстой гэж үздэг: жишээ нь, боб болон пикси засалтыг 4-6 долоо хоногтоо нэг удаа, харин дунд эсвэл урт үсийг 8-10 долоо хоног тутамд засуулах нь зөв.

 

Алдаа 3: үсчин оролгүй үс арчилгаандаа хенна ашигладаг

© Unsplash, © Татьяна Савенкова / YouTube

Хеннагаар үсээ будах – Эртний Египетийн үеэс ашиглаж ирсэн үс будах эртний арга юм. Одоо ч уг аргыг ашигласаар байгаа. Гэхдээ ургамлын гаралтай будаг танд яаж ч нөлөөлж мэдэх юм, бүр үсний өөрийн өнгийг ч арилгаж мэднэ.

 

Алдаа 4: үсний ширэлдээсийг гаргадаггүй

© CHRISTOPHER KUHN / SIPA / East News, © LGjr-RG, PacificCoastNews / East News

Ширэлдсэн үс: сайхан үстэй байхад саад болдог заналт дaйсан. Үс хуурайшихаараа илүү их орооцолддог гэж үздэг: хамгаалагдаагүй үсний давхарга бие биетэйгээ орооцолдож ширэлдэнэ. Мөн үсээ байнга буддаг, цайруулдаг хүмүүсийн үс ч гэсэн адилхан: химийн бодисын нөлөөнөөс болоод үсний уургийн хэмжээ эрс багасдаг ажээ.

 

Алдаа 5: үсээ нойтноор нь самнах

© Depositphotos.com

Үсийг байнга нойтноор нь самнаад байвал үс хугарамтгай бас их унадаг болчихно. Яагаад гэвэл ус нь үсний хамгаалах хамгаалалтыг сулруулдаг тул гаднын нөлөөнд эмзэг болдог ажээ. Хэрвээ та үсээ угаасныхаа дараа нойтноор нь самнах зайлшгүй шаардлага гарвал мохоо, бүдүүн шүдтэй самаар самнахыг хичээгээрэй. Ийм төрлийн сам бусад самыг бодвол үсэнд сөргөөр нөлөөлөх нь бага ажээ.

 

Алдаа 6: урт, нарийн үсийг засдаггүй

© Jackson Lee/starmaxinc.com / East News, © Invision / Invision / East News

Байгаль эх тэр болгон хүмүүст бүдүүн, өтгөн, намирсан үс заяадаггүй нь харамсалтай. Гэхдээ нарийхан, эмзэг үстэй бүсгүйчүүд санаагаар унаад хэрэггүй дээ: үсний зөв засалт эмзэг үсийг гоёмсог харагдуулах боломжтой.

 

Алдаа 7: өөрт тохирохгүй самаар самнадаг

© LilBubbleBrigade / Reddit, © Depositphotos.com

Толгой дээрх үсний тоо ширхэгийг багасгахад зөвхөн стресс болон буруу хооллолт нөлөөлөөд зогсохгүй мөн жирийн самаар үсээ самнах хүртэл нөлөөлнө. Самыг буруу ашиглахад л үс унаж эмзэг болдог байна. Самтай холбоотой асуудлыг шийдэх бүрэн боломжтой: өөрийн үсэнд тохирсон сам олж аваад үсээ үзүүрээс нь аажим дээшилсээр угаас эхэлж самнах хэрэгтэй.

 

Алдаа 8: үсээ халуун усаар угаах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Үс хугарамтгай болох, их хэмжээгээр унахад халуун ус нөлөөлсөн байж болно. Халуун ус нь үсний угийг нээж, унахад хүргэдэг ажээ. Хэт халуун хэм арьсыг хуурайшуулна, хуйхыг хагтуулж загатнаа үүсгэдэг. Мөн үсний өнгө үзэмжинд ч муугаар нөлөөлдөг байна.

 

Алдаа 9: буурал үсээ будах

© Unsplash, © Unknown author / Reddit

Буурал үс тренд болоод удаж байгаа. Буурал үснээсээ ичих хүн ч байхгүй болжээ. Дэлхийн хэмжээний алдартнууд болох Леди Гага, Риана – үсээ мөнгөлөг саарал өнгөөр будсан байгааг анзаарсан уу? Дэлхий дахинд бодипизитив ноёрхож эхэллээ, байдал нэгэнт ийм дээрээ ирсэн хойно үсээ будах талаар мартах цаг болжээ. Ядаж л түр зууртаа.

 

Алдаа 10: үсээ тэр чигт нь цайруулдаг

© Evan Agostini / Invision / AP / East News, © A Star Is Born / Warner Bros.

Сам барьсан шидтэй үсчин эсвэл будагтай сав бидний амьдралыг 180 хэмээр эргүүлнэ гэж бид найддаг. Харин бодит амьдрал дээр үсээ бүрэн цайруулахаар бөөн асуудал нэмэгддэг. Үсийг өнгөгүй болгосноор үсний өөрийн бүтэц өөрчлөгдөж үс хуурайшиж эхэлнэ. Яваандаа аврахын аргагүй үxмэл дэрс болж харагдах нь бий.

 

Алдаа 11: янз бүрийн үсчин дээр очдог

© Beauty Shop / Metro-Goldwyn-Mayer, © Салон красоты / НТВ-Кино

Хувийн үсчинтэй тогтоосон харилцаа заримдаа гэрлэлт эсвэл ажил төрлийн харилцаанаас ч илүү урт үргэлжилдэг. Энэ нь зүгээр ч нэг санамсаргүй явдал биш бололтой: таны үсний онцлогийг сайн мэдэх үсчин таны амьдралын хэв маягт тохирсон үсний засалтыг хийж өгнө, үсийг гэмтээхгүйгээр арчилна, тэгээд ч таны мөнгөнд ухамсартай ханддаг.

Та манай уншигчдад үс арчилгааны ямар зөвлөгөө өгмөөр байна?

15
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *