Өдгөө 52 настай дуучин Жениффер Лопез, Бен Аффлектай хамт тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц дээр амарч, шүтэн бишрэгчдэдээ өөрийн бие галбираа гайхуулжээ

2

52 настай дуучин, жүжигчин Жениффер Лопез төрсөн өдрөө Valerie хөвдөг харш дээр тэмдэглэжээ. Поп дуучинтай цуг түүний хайрт залуу, жүжигчин Бен Аффлек төрсөн өдрийн баярыг өнгөрүүлсэн байна. Гэрэл зургуудаас харахад түүний баяр үнэхээр романтик болсон нь илт. Шүтэн бишрэгчид нь Жейг хэдий 52 нас хүрсэн ч гэсэн үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгааг ч мөн онцолсон байна.

Valerie дарвуулт онгоцыг зүгээр ч нэг хөвдөг харш гэдэггүй ажээ. Дөрвөн давхар дарвуулт онгоцны түрээс маш өндөр. 85 метр урттай энэ тансаг усан онгоцоор алдартай дуучин, жүжигчин Жениффер Лопез хайрт залуу Бен Аффлекийн хамтаар аялжээ.

jenniferlopezlife / Instagram

Дарвуулт онгоцонд Жей Ло 52 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Гэрэл зургаас харахад тэрээр гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэх ямар нэгэн нууцыг мэдэж байгаа мэт. Өөрөөр үүнийг юу гэж тайлбарлах уу?

jenniferlopezlife / Instagram

Романтик аялал зураг авалтгүйгээр яаж өнгөрөх вэ дээ. Жей Ло усны хувцастай галбираа гайхуулан камерын өмнө эргэлдэнэ.

Дарвуулт онгоц дээр усан сан бий, төгөлдөр хууртай цэлгэр зочны өрөө, мaссажны өрөө, жакузи, кино театр, хоолны танхим, хаашаа л харна далайн цэлийсэн ус, нар мандаж, жаргаж байгааг хүссэнээрээ ажиглана. Хосууд бие биедээ эрхэлсэн шигээ наранд биеэ шaран жаргацгаажээ.

jenniferlopezlife / Instagram

Хайрын гал дүрэлзсэн энэ үнсэлт тэдний хайр дурлалын харилцаа эргэн сэргэснийг илтгэнэ. Тэдний харилцаа 2002 онд “Gigli” киноны зураг авалтын дараа эхэлсэн юм. Гэсэн ч хурим хийхийн урьд өдөр буюу 2003 оны 9 дүгээр сарын 13-нд ёслолоо цуцалсан түүхтэй.

jenniferlopezlife / Instagram

Ингээд 19 жилийн дараа тэд дахин нэгджээ. Алдартай жүжигчид хоёулаа өмнөх гэрлэлтээсээ хүүхэдтэй үлдсэн, гэхдээ залуу насных шигээ бие биеэ хайрлахад нь саад болохгүй нь ойлгомжтой ажээ.

Алдарт дуучин Жей Ло-гийн уран бүтээлүүдээс хамгийн сэтгэлд хоногшсон дуу нь аль нь вэ?

16
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *