Хүнд тэврүүлэх дуртай аварга том чоно, таныг хаана ч явсан дагах зууралдамтгай шувуу, эсвэл өөрийг нь аварч, насан туршдаа амьдрах гэртэй болгож өгсөнд талархах нохой – бүх амьтад хүмүүс шиг хайрыг мэдэрдэг бөгөөд хүн ба амьтны хоорондын холбоо хэзээ ч салшгүй билээ.
Нэг хальсан доторх 2 вандуй шиг амьтад болон хүмүүсийг харах хэнд ч сайхан санагдана. Тиймдээ ч бид энэ төрлийн нөхөрлөлийг харуулах зургуудыг та бүхэнд хүргэхээр бэлдлээ.
1. “Өөрийг нь жинхэнэ хайраар хайрлах муужгайг төрсөн өдрийнхөө бэлгэнд авчээ.”
2. “Тэр нохойгоо халууцна гэж бодоод санаа нь зовжээ.”
3. Бяцхан гөлөгнөөс аварга том залуу болох хүртэлх хугацаанд тэд үргэлж хамтдаа байсан.
4. “Өнөөдөр бол манай эхнэрийн хувьд онцгой өдөр. Миний бодлоор манай муур тэрийг нь мэдэж байгаа бололтой.”
5. “Өнөөдөр манай гэр бүл анх удаагаа гөлөг үрчилж авсан юм. 2 настай хүүгээ ийм байдалтай байхад нь оллоо.”
6. “Энэ 8 сартай нохойг бид 7 хоногийн өмнөхөн аварсан юм. Өөрийн гэсэн гэртэй болоод түүнийг аз жаргалтай байгааг нь би мэдэрч байна.”
7. “Түүний гөлөг байх үеийн миний дуртай зураг. Тэр одоо ч гэсэн ингэж суух дуртай бөгөөд надтай цуг өглөөний кофе уудаг.”
8. “Би бол эцэг хүн.”
9. “Өнөөдөр муур маань өвчин туссанаасаа хойш анх удаагаа миний мөрөн дээр гарлаа. Түүнийг гэртээ байж, илүү дээрдэж байгааг нь харах сайхан байна.”
10. “Миний бяцхан дүү гар утсаар маань энэ зургийг авчээ. Би тэднийг хоорондоо нийцэж байна гэж бодож байна.”
11. “Би урьд өмнө хэзээ ч амьтныг тэгтлээ их хайрлаж байгаагүй. Тэр бол хамгийн шилдэг охин.”
12. “Бид 3-р сард шувуу үрчилж авсан юм. Тэр эргэн тойрныхоо хүмүүсийг тоохгүй бас маш дoгшин авиртай байв. Харин би саяхан түүнийг манай нөхөртэй ингээд байж байхыг нь олж харав.”
13. “Чононд дуртай найзыгаа дархан цaaзтай газар аваачлаа. Энд тэр дуртай амьтантайгаа харилцаж байна.”
14. “Ингэж л дотно холбоо үүсдэг”.
15. “Миний тэжээвэр харханд хэдхэн өдрийн хугацаа үлдсэн. Би түүнд давуу эрх олгохгүй байж чадахгүй нь.”
16. “Миний авсан манай нөхөр болон муурны маань хамгийн шилдэг зураг”
17. “Их ажлын дараа аав маань үргэлж нохойтойгоо цуг хэсэг хугацаанд чимээгүй суудаг.”
18. “Ядарч туйлдсан гудамжны муур. Тэр гэртэй болсноо мэдэж байгаа бололтой.”
19. “Тэд өглөө бүр хамтдаа автобус хүлээдэг.”
Та ч бас гэрийн тэжээвэр сайн найзтай юу? Бидэнд өөрсдийнхөө хоорондын холбоог харуулсан зургаа сонирхуулаарай. Бид харахдаа таатай байх болно.