Залуухан бүсгүйг хүртэл наснаасаа хөгшин харагдахад нөлөөлдөг өдөр тутмын 11 дадал зуршил

0

Харамсалтай нь хөгшрөлт гэдэг – байгалийн жам ёсны үйл явц, тиймээс үүнээс зайлсхийх ямар ч боломж үгүй. Гэхдээ зөвхөн генетикийн онцлогоос бус мөн өөрсдийн хийж буй үйлдлээр хөгшрөлтийг холдуулж эсвэл ойртуулж болно. Бидний өдөр тутамдаа байнга хийдэг зүйлс биднийг наснаасаа илүү хөгшин харагдуулахад нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?

Бид залуу насаа удаан хадгалж, эрүүл саруул байхыг хичээдэг. Тиймээс бидний мөрөөдөлд саад учруулдаг зарим нэг алдаануудыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Арьсаа хэтэрхий их гуужуулах

© Andrea Piacquadio / pexels

Скраб – арьсанд нэн тустай арчилгаа гэдэг нь үнэн. Үүний тусламжтайгаар арьсны үхэжсэн эд эсээс салж чадна. Долоо хоногтоо 2-3 удаа пиллинг хийх нь хамгийн тохиромжтойд тооцогдоно. Гэхдээ уг арчилгааг тогтмол хийгээд байвал тус авчрахаасаа илүүтэй хор уршигт хүргэж эхлэх юм. Шинээр төлжиж байгаа эд эс нь хэврэгшиж гадаад нөлөөнд хэт мэдрэг болдог. Энэ нь арьсны өнгө үзэмжинд шууд муугаар нөлөөлж эхэлнэ.

 

2. Хуучирч муудсан xөхний даруулга зүүх

© cottonbro / pexels

Xөхний даруулга бусад хувцасны адил муудаж, сунана. Удаан хэрэглэж хуучирсан xөхний даруулга эмэгтэйчүүдийг хөгшин харагдуулдаг, яагаад гэвэл xөхийг зохих ёсоор өргөж өгөхгүй харин ч эсрэгээрээ хэлбэргүй болгож харагдуулдаг ажээ.

 

3. Хэтэрхий халуун эсвэл мөс шиг хүйтэн усаар угаах

© Vitória Santos / pexels

Гоо сайхны мэс засалч Терри Маффигийн хэлснээр угаалганд бүлээн ус хэрэглэх нь зүйтэй ажээ. Хүйтэн ус нь өдөр тутмын бохирдлыг цэвэрлэхэд үр дүнгүй, харин халуун ус нь арьсыг цочроож хуурайшуулах эрсдэлтэй.

 

4. Тасалгааны агаарыг солихгүй байх

© Tatiana / pexels

Тасалгааны агаарыг сэлбэхээр орж ирж байгаа цэвэр агаар нь аль ч талаараа хүний биед эерэгээр нөлөөлдөг болох нь судалгаагаар тодорхой болжээ. Хүн хүчилтөрөгчийн архаг дутагдалд орвол бие махбодын хөгширөлт эрт явагдаж эхэлдэг байна.

 

5. Зөвхөн кардио дасгал хийх

© RobbyFo / pixabay, © StockSnap / pixabay

Кардио дасгал эрүүл мэндэд тустай, гэхдээ бусад төрлийн дасгалтай заавал хослуулж хийж байх хэрэгтэй юм. Булчин чангалах дасгалд зохих анхаарал хандуулахгүй бол 30 наснаас хойш 10 жил тутамд нийт булчингийн массын 3-5 хувийг алдаж эхэлнэ.

 

6. Том ээмэг зүүх

© Yogendra Singh / pexels, © StockSnap / pixabay

Нас ахих тусам чихний гэдэс хүссэн хүсээгүй унжиж эхэлдэг (биеийн бусад эд эрxтний л адил). Хүнд ээмэг нь чихний гэдсийг илүү хурдан унжихад хүргэнэ. Унжсан чих таны насыг хэдэн жилээр нэмж харагдуулахыг бүү мартаарай.

 

7. Амны хөндийн ариун цэвэрт анхаарал хандуулахгүй орхих

© Sora Shimazaki / pexels

Хөгшрөлтийн анхны шинж тэмдэг ихээр илэрдэг газар бол – амны хөндий. Үүнээс гадна шүдний утасны хэрэглээ бага байх тусам зүрх судас болон Альцгеймерийн өвчин тусах эрсдэл нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.

 

8. Байнга үнэртэн түрхэх

© JESSICA TICOZZELLI / pexels

Хэрвээ спиртийн агууламжтай үнэртэнг ил арьсанд түрхсэн бол өдрийн турш нарны гэрэлд эмзэг болно. Өөрөөр хэлбэл наранд түлэгдэх магадлал шууд нэмэгдэж, цаашлаад үрчлээ, пигментийн толбо гарах эрсдэлтэй.

 

9. Хөвөн даавуу бүхий ор хөнжлийн даавуунд унтах

© webandi / pixabay

Хөвөн даавууны бүдүүн ширхэг нь нүүрэнд үрчлээ гарахад нөлөөлж байгааг судалгаа харуулжээ. Тиймээс бүдүүн ширхэгтэй даавуунд арьсаа үрэхээс хамгаалж атлас эсвэл торгон цагаан хэрэглэлд унтахыг зөвлөж байна.

 

10. Нөхөрлөлөө хүндлэх

© Helena Lopes / pexels

Сайн найз нөхөд амьдрал үргэлжлэх хугацааг уртасгах гол хүчин зүйл болж байгааг судалгаагаар баталсан. 7,5 жил үргэлжилсэн уг судалгаанд ойролцоогоор 309 мянга орчим хүн оролцжээ. Нийгмийн бат бөх харилцаатай хүмүүс найз нөхөдгүй хүмүүсийг бодвол илүү урт наслах боломж 50 хувь нэмэгдэж байгааг тус судалгаагаар тогтоосон байна. Мөн муу дадал зуршилгүй байх, өөхлөлт, таргалалтаас ч хамгаалах боломжтой гэж үзжээ.

 

11. Хөмсгөө байнга зулгаах

© 1871454 / pixabay, © Pexels / pixabay

Нас ахих тусам бидний хөмсөг нарийсч шингэрдэг. Тиймээс залуудаа хөмсгөө хэтэрхий их зулгаагаад байвал өөртөө л нас нэмнэ гэж ойлгоорой.

Дээр дурдсан дадал зуршлаас танд байна уу?

39
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
17
Ха ХаХа Ха
16
БахархмаарБахархмаар
16
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *