Эрүүл мэнддээ муугаар нөлөөлөхгүйгээр дуртай байрлалаараа унтаарай

1

Эмч нарын нотолж байгаагаар: бидний унтах дуртай байрлал эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг ажээ. Эрүүл байхын тулд дуртай байрлалаасаа татгалзах шаардлагагүй, цөөн хэдэн өөрчлөлт хийхэд л болно.

Дуртай байрлалаараа унтаад эрүүл байх зөвлөгөөг өгье.

Хажуугаараа унтдаг бол

Хажуугаараа унтахад нугасны шингэн хорт бодисоо сайн гадагшлуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон. Мөн толгойн өвчин намдаах, Альцгеймер болон Паркинсоны өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгана. Зүүн талаараа хэвтэхэд цээж хорсох явдлыг багасгах хэдий ч элгэнд хэт ачаалал өгдөг ажээ.

  • Хоол боловсруулах эрхтний асуудалтай бол зүүн талаараа унтахыг эмч нар зөвлөж байна. Цусны эргэлтийг сайжруулж, гэдэс, ходоодны ачааллыг багасгана.
  • Хажуугаараа хэвтэхдээ нурууг тэгш байлгахын тулд хөлийнхөө завсар хатуу дэр хийнэ. Энэ нь үе мөчинд ирэх ачааллыг багасгах юм. Харин толгой доороо том, хөвсгөр дэр дэрлээрэй.
  • Цусны өндөр даралтын үед баруун талаараа унтахыг зөвлөдөг. Зүрхний ачааллыг багасгана.

 

Нуруугаараа дээш харж унтах

Дээш харан унтах – нуруу, үе мөчний өвчний үед үнэхээр тохирох байрлал. Мөн нүүрэнд үрчлээ суух, цээж хорсохоос хамгаална. Гэхдээ цусны өндөр даралт болон хурхирдаг хүнд тэр болгон тохиромжгүй.

  • Хурхирдаг бол хөвсгөр дэр дэрлэнэ (эсвэл жижиг дэр хүзүүн дороо тавина) – амьсгалын дээд зам зөв байрлалд байна.
  • Хамрын ханиадны үед нус хамрын хөндийд хуримтлагддаг. Ийм тохиолдолд хэд хэдэн дэр давхарлаж дэрлэнэ. Толгойг дээд байрлалд байрлуулна.
  • Нуруу, үе мөчний өвчний үед хүзүүн дороо жижгэвтэр дэр, томыг өвдөгнийхөө доор, харин нурууныхаа доор хуйлсан алчуур хийгээрэй. Цусны эргэлтийг хэвийн түвшинд барьж нурууг дэмжиж өгнө.

 

Доош харж унтах

Доош харж унтахад цусны даралт буурдаг болохыг японы эрдэмтэд тогтоожээ. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, цээж хорсох, хурхирахаас сэргийлнэ. Гэхдээ нуруунд муугаар нөлөөлдөг байрлал.

  • Нуруунд ирэх ачааллыг багасгахын тулд гэдсэн доороо жижиг дэр эвээрэй. Толгой дороо хавтгай (3 см зузаантай) дэр тавьж унтана. Хэрвээ чадвал дэргүй унтсан ч болно.

 

Эмбриноны байрлал

Нэг өвдгөө дээш татан унтахад эвтэйхэн ч гэсэн нуруунд муугаар нөлөөлнө. Нумарсан бие нь гүйцэд амьсгал авч чадахгүй – хэдий хурхирах явдлыг багасгах ч астамтай үед тохиромжгүй байрлал.

  • Нурууны ачааллыг багасгаж амьсгалын замыг чөлөөлөхийн тулд хөлийнхөө болон гарынхаа завсар тус бүр нэг хөвсгөр дэр хийгээрэй. Энэ байрлалд унтахдаа толгойн доороо дунд зэргийн зузаантай дэр тавихыг эмч нар зөвлөжээ.
31
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Erdenekhuyag Munkhtulga

    Erdenekhuyag Munkhtulga

    2017/05/21 at 19:27

    Bayartuya Semjee

  2. Б.Н. Нандин-эрдэнэ

    Б.Н. Нандин-эрдэнэ

    2017/05/22 at 10:04

    Ss

  3. Galya Yondon

    Galya Yondon

    2017/05/22 at 11:12

    Bayasgalan Batsaikhan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *