Хэрэв хайртай хүн чинь дараах 25 зүйлийг хийдэггүй бол таны заяаны хань биш!

3

Таны заяаны ханьд байдаг хамгийн таагүй зүйлсийн жагсаалтыг гаргах амархан байх, харин авууштай чанаруудыг нь жагсааж бичнэ гэдэг тэс өөр зүйл! Ямар чадваруудыг эзэмшсэн хүн амьдралыг хамт туулах вэ?

Зарим хүмүүс амьдралынхаа ихэнх цагийг өөртөө тохирох нэгнийг хайж олоход зарцуулдаг бөгөөд учирсан хүн нь харамсалтай нь мөрөөдлийн ханхүү/гүнж нь биш байдаг. Олон хүмүүсийн хувьд энэ нь байж болох асуудал юм, учир нь хэн ч ганцаараа энэ амьдралыг туулахыг хүсэхгүй шүү дээ.

Хэн нэгэн танд үнэхээр төгс төгөлдөр юм шиг санагдаж байж болно, гэхдээ тэр үнэхээр тийм гэж үү? Таны хажууд байгаа хэн нэгэн заяаны чинь хань уу, эсвэл хэсэг хугацааны дараа таныг орхиод явах нэгэн үү? Дараах шинжүүдийн тусламжтай мэдэж аваарай. Та магадгүй заяаны ханьтайгаа учраагүй ч байж мэдэх юм, аль эсвэл учирснаа мэдэхгүй яваа ч юм билүү?

1. Тэр таныг ямар нэгэн зүйл хийж байгааг хараад хамгийн шилдэг нь гэж боддог. Тэр таны авьяас чадварыг биширч бас бахархдаг бөгөөд ямар ч эргэлзээгүйгээр танд итгэдэг.

2. Та хоёр гэнэтийн байдлаар яагаад ч юм тааралддаг. Та хоёрын уулзалт ерөнхийдөө төлөвлөөгүй, гэнэтийн учралуудаар дүүрэн байдаг. Тэр таны амьдралд хаанаас ч юм бүү мэд, гэнэт л гараад ирчихсэн.

3. Тэр таны алдаа дутагдлыг хүртэл хайрладаг. Тэр тантай холбоотой бүх зүйлд дуртай, таны хошигнох чадварт ч гэсэн дуртай. Түүний нүдэнд таны юм бүхэн гайхалтай харагдах болно.

4. Тэр үргэлж тань руу ширтэнэ. Та юу яриад байгааг ойлгож байгаа байх.

5. Тэр таны юунд дуртайг мэднэ. Тэр тантай холбоотой жижиг зүйлсэд хүртэл ач холбогдол өгнө.

6. Танд түүнийг гайхшруулах шаардлага байхгүй. Та зүгээр л түүний хажууд байхад хангалттай. Тэр таныг гайхшруулах гэж хичээнэ. Хариуд нь тэр танаас адилхан зүйлийг хүсэхгүй.

7. Тэр үргэж таны хажууд байна, бас таныг хажуудаа байлгахыг хүснэ

Тэр таныг хамгийн сайн чадахаараа сонсох болно, таны буруу байсан ч гэсэн, тэр босож явж, ямар нэгэн зүйл хэлэхгүй. Тэр ямар ч нөхцөлд таныг хажуудаа байлгахыг хүснэ.

8. Та хоёр нэгнийхээ бодол санааг уншдаг. Та хоёроос өөр та хоёрыг мэдэх хэн нэгэн байхгүй.

9. Тэр таны тэжээвэр амьтныг гэр бүлийн гишүүн шигээ хайрлана. Тэр таны хувьд чухал гэж бодсон бүхнийг мөн адил чухалд тооцно. Хэрэв таны тэжээвэр амьтан таны хувьд чухал бол, түүний хувьд ч гэсэн, чухал болж таарна. Та амьтанд хайртай бол тэр ч гэсэн, дагаад амьтанд хайртай болно.

10. Тэр таны сэтгэл санааг ойлгоно. Харилцаанд нэг нэгнийгээ харилцан ойлгож, хүндэтгэх нь хамгийн чухал зүйл. Хэрэв тэр таны сэтгэл санааг ойлгохгүй байвал, түүнд баяртай гэж хэлэхэд оройтоогүй байна.

11. Тэр үргэлж таныг гоо үзэсгэлэнтэй гэж боддог. Тэр танаас өөр гоо үзэсгэлэнтэй эмэгтэй өөрийнх нь хувьд байхгүй гэдгийг үг болон үйлдлээрээ мэдрүүлнэ.

12. Таны дaйсан түүний ч дaйсан болно. Мөн түүний дaйсан таны дaйсан боло гэдгийг санаарай. Хэрэв хэн нэгэн түүнийг сонсож байхад таныг элдвээр хэлж, доpомжлох юм бол тэр зүгээр өнгөрнө гэж байхгүй.

13. Та хоёр эдгээр зүйлс (шашин, улс төр болон хүүхэд) дээр ижилхэн бодолтой байна. Мэдээж, бүр 100% санал нийлэхгүй байж мэднэ, гэхдээ ямар нэгэн байдлаар адилхан байх нь гарцаагүй.

14. Үг хэлэх шаардлагагүйгээр хоорондоо ойлголцоно. Та хоёрт хамтдаа байгаа нөхцөлд, үг хэрэггүй. Бие биенийгээ харцаараа ойлгож мэднэ.

15. Бие физиологийн хувьд таарч тохирно. Энэ бол тархитай холбоотой зүйл биш. Бие физиологийн хувьд, таарч тохирох нь харилцаанд чухал нөлөө үзүүлдэг.

16. Бие биедээ итгэдэг. Итгэлцэлгүйгээр харилцааг төсөөлөхийн аргагүй. Хэрэв та түүнд итгэдэггүй бол, түүний дэргэд байх ямар ч шаардлага байхгүйг санаарай.

17. Та хоёр нэгнийгээ эд зүйл гэж боддоггүй. Нэгнийгээ өмчилж, хувийн орон зайд нь халдахгүйг та хоёрын аль аль нь хичээдэг.

18. Хэрүүл маргаан хийхдээ зaналхийлдэггүй. Харин эсрэгээрээ хүндэтгэлтэй ханддаг.

19. Нэгэндээ жижиг зүйл дээр хүртэл сэтгэл гаргадаг. Амьдралд тохиох жижиг асуудал дээр ч гэсэн, та хоёр бие биедээ тус дэм болохыг илүүд үздэг.

20. Хэрэгтэй үед бие биенээсээ уучлал хүсэж чаддаг. Бие биедээ чин сэтгэлээсээ хайртай учир нэгэндээ үнэн голоосоо ханддаг. Хэн нэгэн нь түрүүлж уучлалт гуйхыг хүлээлгүй, хэрэгтэй үед хоёр биенээсээ уучлал хүсдэг.

21. Тэр чиний хүсэл тэмүүлэл болон шийдвэрийг хүндэтгэнэ. Тэр чиний амжилтад хүрэхийн тулд гишгэж буй шат болгон дээр хажууд чинь хамт байж, чамд хань түшиг болох болно.

22. Тэр чамайг хөгжөөнө. Нэгэнт хүн бүрт үхэл ирэх учир наана нь хөгжилдөж, инээж баясах нь жам ёсны хэрэг. Тэр таныг инээлгэх гэж заримдаа тэ.нэг хүний дүрд ч хувирч чадна.

23. Таны гэр бүлийнхнийг өөрийнхөө гэр бүлийнхэн шиг бодно. Хэрэв таны хажуу дахь хүн гэр бүлийнхнийг чинь хүндэтгэхгүй байвал, таныг ч бас хүндэтгэж, хайрлахгүй гэсэн үг. Тийм учир таны гэр бүлийнхнийг өөрийнхөө гэр бүлийнхнээс өөрцгүй хайрлаж, хүндэтгэж байгаа залууг заяаны ханиараа сонгоорой.

24. Нэгнийхээ хувийн орон зай руу хaлдахгүй. Хосууд тус тусдаа ажил төрөлтэй, хоббитой гэдгийг санах хэрэгтэй. Дандаа хамтдаа байж чадахгүй, чадах байсан ч, энэ нь утгагүй явдал. Хүн бүрт хувийн орон зай гэж бий.

25. Тэр танд хамгийн сайн сайхан бүхнийг авчирна. Энэ бол хамгийн чухал шинж чанар. Хэрэв та харилцаандаа аз жаргалгүй байвал, өөртөө ч гэсэн сэтгэл дундуур байх болно. Харин заяаны хань чинь танд хэзээ ч ийм зүйлийг мэдрүүлэхгүй гэдгийг санаарай.

50
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. лхамсүрэн очирбат

    2020/07/08 at 07:05

    +18

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *