Нүд орчимд өөрөө хийх чичиpгээт иллэг – нүдний доорх хөxрөлт, унжсан уут багасна, нүдний ойр орчмын цусан хангамж сайжирна

2

Бидний танилцуулах гэж буй нүд орчимд хийх иллэг нь нүдний цусан хангамжийг сайжруулж хаванг буулгах үйлчилгээ үзүүлнэ. Үүний үр дүнд нүдний доорх хөxрөлт арилах, унжсан уут багасна, арьс илүү залуужиж эрүүл харагдах ажээ.

Мөн нүд орчмын үрчлээг багасгахаас гадна үрчлээ гарахаас урьдчилан сэргийлнэ.

Нүд орчимд өөрөө хийх чичиpгээт иллэг

Алхам 1. Нүд орчмын арьсыг цэвэрлэх

Нүд орчмын арьсыг цэвэрлэхийн тулд тусгай бодис хэрэглэнэ (хөөс, гель), тоник шингээсэн хөвөнгөөр арчина, мөн тэжээлийн маск тавихаас гадна гоо сайхны тэжээлийн тос түрхээрэй.

Алхам 2. Иллэгийг эхлүүлэх

Хоёр гараараа хоёр нүдэнд зэрэг иллэг хийж эхэлнэ. Хоёр хуруугаараа (долоовор болон дунд) 10 удаа цагийн зүүний дагуу эргүүлж иллэг хийнэ. Иллэгийг нүдний дотор булангаас эхлүүлж чамaрхай чиглэл рүү явуулна.

Алхам 3. Долоовор болон дунд хурууны өндгөөр арьсанд бага зэрэг даралт өгнө. Чaмархайнаас хамрын чиглэлд иллэгийг үргэлжлүүлнэ.

Иллэг хийж байхад арьс үрчийж таталдах ёсгүй. Эхлээд доод зовхийг 3 удаа, дараа нь дээшээ чиглэлд яваад дахин 3 удаа иллэгийг гүйцэтгэнэ.

Алхам 4. Иллэг хийхээс өмнө арьсанд түрхсэн тос бүрэн шингэсэн бол дахин бага хэмжээгээр тос түрхэж болно. Тос нь арьсыг таталдуулахгүй иллэгийг гулсах байдлаар хийхэд тусална.

Дараа нь хэдэн секундын турш доод зовхийг дөрвөн хурууны (хуруунууд босоо байрлалд байхаар) өндгөөр дарна, мөн адил дээд зовхийг дараарай. Долоовор болон дунд хурууны өндгөөр зөөлөн доод зовхинд иллэг хийнэ, бага зэрэг чичирxийлсэн байдлаар даралт үзүүлээрэй. Дараа нь мөн дээд зовхинд иллэг хийнэ. Иллэгийг нүдний дотор булангаас гадагш чиглэлд хийнэ.

Алхам 5. Дунд хуруугаа нүдний гадна буланд байрлуулна, хурууны хумс чамaрхай руу харсан байхаар тавь.

Хуруугаа одоо гүйлгэх хөдөлгөөн хийнэ, өөрөөр хэлбэл дунд хурууны хумс нөгөө эсрэг чиглэл рүү харж байх ёстой. Ингээд зөөлөн “өнхрүүлэх” байдлаар иллэгийг хийнэ. Иллэгийг 5 удаа гүйцэтгэх бөгөөд дараа нь хөмсөг орчмоор давтана, гэхдээ эсрэг чиглэлд гүйцэтгэх юм (хамраас эхлүүлээд хөмсөгний гадна тал руу).

Алхам 6. Дунд хуруугаараа нүдний гадна буланд зөөлөн 10 удаа дарна, мөн хуруугаа гүйлгээд нүдний дотор буланд авчирна (өмнөх иллэгийн адил).  Мөн адил дээд зовхинд 10 удаа дарж иллэг хийнэ, хөмсөг дундуур хуруугаа гүйлгэж иллэгийг гүйцэтгэнэ. Цаашлаад тус иллэгийг бүтэн тойрог байдлаар дахин 10 удаа хийнэ.

Алхам 7. Долоовор болон дунд хурууны өндгөөр бага зэрэг дарж нүдний булчинд буюу хөмсөг болон хөмсөгний дээр хэсэгт ачаалал өгнө. Нүдний гадна булангаас иллэгийг эхлүүлээд хамар чиглэл рүү дуусгана.

Алхам 8. Чичиpгээт иллэгийг хөнгөхөн иллэгээр дуусгах юм. Иллэг хийх “чиглэл” нь дээрх дасгалын чиглэлтэй адил.

Алхам 9. Дахин угаана

Төгсгөлийн угаалт бага зэрэг цаг орох болов уу. Эхлээд нүүрээ хүйтэн усанд 10 орчим секунд байлгана, дараа нь мөн бүлээн усанд байлгаарай. Ингээд ээлжлээд 10-аас ихгүй удаа дүрнэ. Ойролцоогоор 3 минут орчим болох болов уу.

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *