Өмнөд Солонгосын баячууд хэрхэн амьдардаг вэ? “Gangnam Style” гэдэг үг үнэн хэрэгтээ юу илэрхийлдэг вэ?

3

Баячуудад ажилладаг ядуу зүдүү амьдралтай хүмүүсийн тухай Өмнөд Солонгосын кино буюу “Шимэгч” кино 2020 оны Оскарын шагналыг хүртсэн. Орд харш шиг байшинд амьдардаг тансаг амьдралыг харсан тэд өчүүхэн ч гэсэн баячуудын түвшинд ойртож очихыг хүснэ, ингээд тэд мөнгө олох өөрсдийн төлөвлөгөөг зохиодог. Кинон дээр гардаг олон газрууд Сөүлд үнэхээр байх ажээ. Кинонд дүрслэгдэх санаа нь бодит амьдрал дээр ч бий. Хэн нэгэн ядуу амьдралд төрсөн хүн насан туршдаа энэ амьдралаасаа гарах гэж хичээнэ, харин зарим нь багаасаа л элбэг дэлбэг, баян тансаг амьдралаар амьдарч алтан залуучуудын хүрээнд амьдарна. Өмнөд Солонгосын баячууд яаж амьдардаг бол гэсэн сониуч зан минь хөдөлсөн тул сошиал сүлжээ болон формуудад нийтлэгдсэн мэдээллийг судалж үзлээ.

1. “Gangnam Style” гэдэг хэллэг чухам юу илэрхийлдэг вэ?

© officialpsy / Youtube
  • 2012 онд PSY–ийн дуулсан “Gangnam Style” дуу дэлхийг доргиож байсан, өнөөдөр ч энэ дуу YouTube дээр үзэлт ихтэй хэвээрээ л байна. Нийт 3 тэрбум удаа үзжээ. “Ганнам стайл” – солонгос ярианы хэл бөгөөд “баян, тансаг амьдрал” гэдэг утгатай. Сөүл хотын Ганнам дүүрэг энэ л утгаараа алдаршсан, тэнд баячууд амьдардаг бөгөөд Hyundai, Өмнөд Солонгос дахь Google, IBM, Toyota компанийн төлөөлөгчийн газруудын оффисууд байрлана.
  • Ганнамыг Калифорни дахь Беверли-Хиллс эсвэл Нью-Йорк дахь 5 дугаар өргөн чөлөөтэй зүйрлэж болно. Орон сууцны дундаж үнэ ойролцоогоор 1 м.кв нь 15 мянга орчим доллар, харин Сөүлийн бусад дүүргүүдэд 7 мянга орчим доллар байдаг.
  • Энэ дүүрэгт BMW, Mercedes-Benz, Lexus, Ferrari, Dolce & Gabbana, Chanel зэрэг томоохон брэндүүдийн дэлгүүрүүд бүгд бий. Ганнамд өндөр үнэтэй десерт зардаг төрөл бүрийн кафе, нэг сая вонноор үнэлэгдсэн уран зурагтай уран зургийн галерейнууд ч байна (1 сая вонн нь ойролцоогоор 845 доллар). © Sharon Kong / Quora
  • Гэхдээ бүр хөлгүй баячууд нь өөр дүүрэгт амьдардаг (Pyeongchang-dong, Samcheong-dong, Seongbuk-dong зэрэг). Томоохон компанийн эзэд орон сууцанд биш харин том том хувийн байшингуудад амьдарцгаадаг. © Jay Lee / Quora

 

2. Өмнөд Солонгост хэн баячуудын ангилалд ордог вэ?

© Paul Brown / ardea.com/Ardea Picture Library/East News
  • Өмнөд Солонгост орлогын хуваарилалт харилцан адилгүй. Ирвайн дахь Калифорнийн их сургуулийн зүүн ази судлалын профессор Кюнг Хён Кимийн тооцоогоор бол 2015 онд солонгосчуудын 10% нь үндэсний баялгийн 66%-ийг эзэмшиж байсан, мөн тооцоонд ард иргэдийн дөнгөж 2%-ийг нь ядуучууд эзэлж байна гэжээ.
  • Өмнөд Солонгост дараах ажил мэргэжил өндөр цалинтайд тооцогдоно: хуульч, эмч, шүүгч, өмгөөлөгч, консул. Ийм мэргэжилтэй хүмүүс өндөр цалин авах бөгөөд солонгосын ойлголтоор баячууд хэмээгддэг.

 

3. Ганнам дүүргийн оршин суугчид хаана суралцдаг вэ?

© snugsis / Instagram
  • Өмнөд Солонгос боловсролын түвшнөөрөө дээгүүрт ордог бөгөөд сургалт сайтайд тооцогддог. Энэ ч утгаараа Ганнам дүүрэг их сургуулиудын үндэсний нийслэл хэмээгддэг ажээ. Эдгээр их сургуулиудын нэг бол Сөүлийн үндэсний их сургууль юм. Хамгийн хямд факультетийн сургалтын төлбөр жилд 2,2 мянган доллар байдаг ажээ. Боловсролын бусад салбар ч гэсэн төлбөртэй, гэхдээ эзэн өөрөө хичээвэл аливаа нэг байгууллага эсвэл сангаас тэтгэлэг авч чадна.
  • Ганнамын сургуулиудын чанар өндрөөр үнэлэгддэг, тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ энэ л дүүрэгт сургахыг хичээнэ. Гэхдээ энэхүү боломж нь зөвхөн тус дүүрэгт оршин суудаг хүмүүст л нээлттэй ажээ. Сөүлийн Ганнам дүүрэгт суралцаж байсан сурагчид нэр хүндтэй их дээд сургуулиудад элсэн орж байгаа хүүхдүүдийн тоогоор толгой цохидог, жишээ нь Ганнам дүүргийн хүүхдүүдийн ихэнх нь Сөүлийн их сургуульд элсэн орж чаддаг.

 

 

4. Өмнөд Солонгосын баячууд яаж хувцасладаг вэ?

© Instagram/Sipa USA/East News © Street Look Photographer / Reddit
  • Ганнам дүүрэг орох ажилтай, тэгэхээр “гоёх” хэрэгтэй боллоо гэж найз минь ярьж байсныг сайн санаж байна. Өмнөд Солонгост зөв, цэвэрхэн хувцаслах стандарт байдаг. Гэхдээ Ганнам дүүргийн охид, бүсгүйчүүдийг өмссөн, зүүснээр нь шууд хараад л таних боломжтой. Үсний засалт, нүүр будалт, хувцас, гоёл чимэглэл, гутал – энэ бүгд Gangnam Style. Зарим нэг тохиолдолд замбараагүй хувцаслалт нь бараг л тайвшрах шалтгаан болно. Хэтэрхий их хичээх хэрэггүй, өөрийнхөөрөө энгийн байхад л хангалттай. © Sharon Kong / Quora
  • Gangnam Look нь ярианы тусдаа сэдэв болно. Энэ дүүргийн охид, бүсгүйчүүд маш адилхан харагдацгаана, нэг л төрлийн нүүрний будалт …. Тийм ээ, үнэн шүү. Би Ганнамд ажилладаг, яагаад гэвэл тэнд ажил хэргийн уулзалт зохион байгуулахад үнэхээр амар байдаг юм. Гэхдээ зөвхөн ажил хэргийн уулзалтаар л тэр дүүрэг рүү явдаг, бусад үед бол хол байхыг хичээнэ, яагаад гэвэл бетон эсвэл шилэн хананаас өөр хүний сонирхол татах зүйл тэнд огт байхгүй. © Nathan Millard / Quora

 

5. Баян солонгосчууд биеэ хэрхэн авч явдаг вэ?

© pixabay
  • Энд амьдардаг улсуудын зарим нь өөр бусад дүүргийн хүмүүсийг өндрөөс хардаг. Миний нэг найз эмэгтэй Ганнам дүүргийн залуутай их дотно харилцаатай байлаа. Залуугийн эцэг, эх тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, яагаад гэвэл найз маань Ганнамд авч өгсөн байранд нь амьдрахаас татгалзсан юм. Тэр тосгоноос ирсэн өөрийнхөө чадлаар хөл дээрээ боссон хүн л дээ, түүний нийгмийн гарал угсаа нь ч нөлөөлсөн байх. Ганнамд амьдарснаар нийгмийн дунд өөрийн гэсэн дээгүүр статусыг бий болгоно. © Sharon Kong / Quora
  • Зун би Сөүлийн баячуудын дүүрэгт байрлах нэгэн уран зургийн галлерейд ажилласан юм. Галлерейгаар үйлчлүүлж байгаа бүсгүйчүүдийн байж байгаа төрх нэг иймэрхүү: “Өө, ямар хөөрхөн юм бэ? Энийг гэртээ авъя гэж бодлоо!” Харин тэр “хөөрхөн”–ий үнэ нь 75 мянган доллар. Дараа нь жолооч руугаа залгаад хэдийд, яаж хүргүүлэх тухайгаа тохиролцоорой гээд яваад өгнө. Цаашлаад үйлчлүүлэгч бүсгүйчүүдийн дунд үргэлжлэх яриа: “Өнөөдөр ямар их ажилтай өдөр вэ, их ядарч байна, кафе орж аяга кофе уух уу, нээрээ тэрний нээсэн кафе байгаа, их дажгүй юм байна лээ шүү” гээд алга болцгооно.  © Sharon Kong / Quora

 

6. Кафед ууж суугаа аяга кофе статусыг нь илэрхийлнэ

  •  Ямар дүүрэгт байрлах нь хамаагүй Сөүл хотын кафе бүгд өндөр үнэтэй. Starbucks-ын американо гэхэд л ойролцоогоор 4,5 доллар. Кафены түвшнөөс хамаарч кофены үнэ 3-8 долларын хооронд хэлбэлзэнэ. Кафед сайхан хувцасласан охид бүсгүйчүүд их сууж байдаг. Дэргэдээ аяга кофе тавьчихсан, нөүтбүүк дээр ажиллаад суух ажээ. Үнэн хэрэгтээ аяга кофе уух гэж орж ирээгүй. Харин энэ нь өөрийгөө орчин үеийн хүн бөгөөд амжилттай яваагаа илэрхийлэх нэг ёс болон хувирчээ. © Charanya Kannan / Quora
  • Өмнөд Солонгост “Doenjang Girl” гэдэг хэллэг бий. Ахуйн хэрэглээн дээрээ хэмнэлт гаргаж тансаг амьдралтай мэт харагдахыг хичээдэг охид, бүсгүйчүүдийг хэлдэг юм. Солонгост “Doenjang” нэртэй хямдхан бэлэн гоймон байдаг бөгөөд энэ л утгаар нь нэрлэжээ. Өөрөөр хэлбэл “Doenjang Girl”-ууд Starbucks-т үнэтэй латте авч суухын тулд хямдхан муу хоол идэж мөнгөө хэмнэнэ.

 

7. Боломжийн амьдралтай солонгосчуудын дунд гоо сайхны мэс засал хийлгэх нь түгээмэл

© AFP/EAST NEWS
  • Солонгост гоо сайхны мэс ажилбар үнэхээр алдаршсан. Чухам Ганнам дүүргийн гудамжаар энэ л төрлийн зар сурталчилгааны самбарыг олноор харж болно. Гоо сайхны мэс засал хийлгэсний дараах боолттой, нарны шил зүүсэн охид, залуучуудыг энэ дүүрэгт олноор нь харж болно. “Өмнө болон дараа нь” гэсэн зургуудыг харахад айдас төрүүлэхээс илүүтэй сонирхол татдаг юм. Гоо сайхны мэс ажилбарыг  “нөхөрсөг”, мөн хөнгөн, моодны гэдгийг харуулахын тулд солонгосын маркетинг үнэхээр хүч гарган ажилладаг нь илт. © Sharon Kong / Quora
  • Өмнөд Солонгост гоо сайхны мэс засалчийн тоо сүүлийн жилүүдэд бараг 2 дахин нэмэгджээ. Үүний зэрэгцээ, зүрх судас эсвэл яаралтай мэс заслын эмч нарын тоо тэр хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байна. © Wooyoung Kim / Quora
  • Ганнам дүүргийн хоёр хүн тутмын нэг нь гадаад. Энэ дүүргийн гудамжаар алхаж байхад гоо сайхны мэс засал сурталчилж байна уу гэлтэй охид, залуучуудыг олноор нь харах болно. Ганнам дүүргийн нэг барилгад гэхэд л 30-50 гоо сайхны эмнэлэг байрлана. Энэ мэт барилга тоо томшгүй олноороо бий. © Puneet Verma / Quora

 

Сөүлийн охид бүсгүйчүүдийн дуурайх дуртай загвар өмсөгчид ямар харагддаг вэ?

© rockchaueen / Instagram

30 настай Рок Чхэ-Юнь – мэргэжлийн загвар өмсөгч. Тэрээр солонгос хувцасны брэндтэй хамтран ажилладаг төдийгүй хэд хэдэн дууны клип, телевизийн шоунд оролцдог. Мөн олон улсад алдартай брэндүүд болох Nike, MLB-тай хамтран ажиллаж байжээ. Бүсгүй өөрийн инстаграм хуудсаар дамжуулан амьдралынхаа тухай ярьдаг, өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцсыг сурталчилдаг байна.

 

© Jennierubyjane / Instagram

Ким Женни – 24 настай загвар өмсөгч, рэп дуучин. 2016 оноос эхлэн BLACKPINK хамтлагийн бүрэлдэхүүнд оржээ, харин 2018 оны 10 дугаар сараас эхлэн гоцлол дуучин болж биеэ даасан байна. Женнигийн инстаграм хуудсыг 24 сая орчим хүн дагадаг ажээ.

 

© sora_pppp / Instagram

Загвар өмсөгч Парк Сора өмнөд солонгосын хувцасны алдартай брэндүүд, Stylenanda гоо сайхны бүтээгдэхүүний компанитай хамтран ажилладаг. Намхан болохоор тайзан дээр загвар үзүүлж чаддаггүй, гэхдээ түүний намхан бие Өмнөд Солонгост алдартай болоход нь огт муугаар нөлөөлсөнгүй, тэрээр инстаграмдаа 1 сая дагагчтай.

Таны танил дундаас «Doenjang Girl» тодорхойлолтод хамаарах хүн бий юу?

62
ТэнэглэлТэнэглэл
45
Ха ХаХа Ха
25
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Solongo Bukhchuluun

    Solongo Bukhchuluun

    2020/03/18 at 13:07

    Утгагүйн одоо ийм хэнд ч хэрэггүй зүйлс хоцрогдож бна оронд гэгээрч бусдыг хайрлах нэгийн үзэл эхэлж байна хэвлэл мэдээлэл хүний жинхэнэ мөн чанарын тухай мэдлэгтэй болж мэдээлэлмээр юм

  2. Bymbaa Gantulga

    Bymbaa Gantulga

    2020/03/19 at 01:33

    manai gangnam duureg zaisanuu esvel toriin ordonuu haha

  3. Hur Az

    Hur Az

    2020/03/19 at 02:16

    Энд бичсэн зүйлүүд үнэнлдэ

  4. Б. Өсөхсайхан

    Б. Өсөхсайхан

    2020/03/19 at 03:33

    Anhbayr Anhaa eniig uzeeree

  5. Helen Wrld

    Helen Wrld

    2020/03/19 at 05:07

    jennie g zagwar umsugc kshhh , umsuy gsn c undur ni xurexgui / 162 cm /
    zuer l idol duucin , chanel iin solongos daxi tuluulugc :)))

  6. Хадбаатар Чингис

    Хадбаатар Чингис

    2020/03/19 at 07:57

    Муу сүрлэн шаахайтнууд юуных нь баяан бдгын газаргүй бж

  7. Bayr Baynaa

    Bayr Baynaa

    2020/03/19 at 11:41

    Hend heregtein

  8. Army

    Army's JI PePu

    2020/03/19 at 18:40

    Jennieg Gants solo duu gargasn bsh brg hamtlgaas n garghnee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *