Дэлхий нийтээр аюулт цар тахал хэмээн зарласан “Коронавирусын халдвар буюу Covid-19” өвчлөлийн үед олон нийтийн сүлжээнд санаанд багтамгүй олон үйл явдал болж байгаа билээ. Дэлхийн олон улс хилээ хааж, хөл хорио тогтоож буй энэ үед энэхүү аюулт өвчнийг зүгээр л нэг наргиа болгож байгаа хүн ч олон. Гэвч тэдгээрийн дунд Тик Ток-ын @avalouiise нэртэй хэрэглэгч энэ сарын 15-нд нийтэлсэн “Коронавирус челленж” хэмээх тайлбартай оруулсан, онгоцны 00-ын суултуур долоож буй бичлэг олны анхаарлыг хамгийн ихээр татаж байна.
Y’all participating in the new Corona Challenge? This is on a plane btw… pic.twitter.com/w1XwVRZd87
— Cash ✌🏾HYPE (@CashNastyGaming) March 15, 2020
Америк гаралтай Луиза гэх энэ эмэгтэй дэлхий нийтийн анхаарлыг ганцхан шөнийн дотор татсан нь түүний энэ үйлдлийг олон мянган хүмүүс Твиттер дээр хуваалцаж, 4.4 сая хүн үзсэн явдал юм. Хэдийгээр Луиза зүй бус үйлдлэл хийж олон нийтэд тараасныхаа дараа “Би зүгээр” хэмээн мэдэгдсэн боловч олны дунд түүнийг иймэрхүү үхлийн аюултай үйлдэл хийсэнд нь “санаа зовниж” буйгаа илэрхийлсэн сэтгэгдлүүд давамгайлж байв.
Мөн тэрээр хийсэн үйлдлээ тайлбарлахдаа “Энэ чинь амьсгалын замын өвчин биз дээ… Тиймээс энэ суултуурыг долоолоо гээд надад юу ч тохиолдохгүй” гэсэн байна. Түүнчлэн “Энэ бол миний хувийн онгоц, нислэг ердөө 40 минут үргэлжилсэн” гээд “Бүгд тайвшир…” гэжээ.

Мэдээж Луизагийн гол зорилго нь олон хүний анхаарлыг татах байсан нь ойлгомжтой. Гэвч тэрээр мөн “Миний энэ тэнэг үйлдлийг CNN анзаартал тараагаарай” гэсэн төдийгүй “CNN миний тухай юу гэж бичих бол?” гэсэн байна. Үнэн хэрэгтээ Тик Ток-ын хэрэглэгчид түүний энэ үйлдлийг жигшмээр гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч түүнийг үүгээрээ далимдуулж хэр их мөнгө олсныг ч бас ярилцаж амжжээ. Мөн Луиза “Би интернэтийн рекордыг эвдсэндээ баяртай байна. Би аль хэдийн 4000$ олсон” гэж бичжээ.
Одоогийн байдлаар Луизагийн бичлэг Тик Ток-оос устгагдсан бөгөөд түүний хувийн хаяг түр хугацаанд эрхээ хаалгуулаад байгаа юм.
Энэхүү тэнэг үйлдлээс хүмүүсийн ойлгох ёстой ганц зүйл бол олон нийтийн сүлжээнд олонд танигдсан хүмүүсийн үйлдэл ямар ч вирусээс илүү хор нөлөөтэй болохыг ойлгох явдал юм. Учир нь нийгмийн ихэнх бүлэг хүмүүс аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээж авдаг учир тэдгээр тэнэглэлийг даган ямар ч үйлдэл хийж магадгүй юм. Үүний нэгэн том жишээ нь Тик Ток-ын бас нэгэн хэрэглэгч #CoronaVirusChallenge хаштаг ашиглан хаалганы бариул долоож буй бичлэг хийсэн явдал юм.
JOIN #CoronaVirusChallenge WITH ME AMD @realavalouiise #coronavirus pic.twitter.com/v25omQk5ot
— eli bosque (@eliibosque) March 15, 2020
Буруу
Тэнэглэл
Ха Ха
Хөөрхөн
Гоё
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай





Azaa Az
2020/03/17 at 20:05
Энэ гадныхан ер нь гажигтай заваарсан баагийнууд юмаа сэжигиймаа
Boogii Boogii
2020/03/17 at 20:07
t1 hvvrbe
Degi Magsarjantsan
2020/03/17 at 20:12
Сэтгэцийн эмгэгтэй
Uvuliin Terguun Sar
2020/03/17 at 20:15
Evrof, amerikchuud ene uvchinuus bolj Azi tiviinhniig ter ayar ni buruutgasan Azi-uudiig baliar zavaan geh met…..getel ed nar uursnuu tuuh soel es ulamjlalgui amitad sh dee…. esun joriin baliar uil bur ednees uideltei🐸🐗.
Uuganaa Uuganaa
2020/03/17 at 20:21
Дэлхийгээр дүүрэн эргүү гарууд бх юмаа.
А. Ганзориг
2020/03/17 at 20:31
Новш
Oyu Oyumaa
2020/03/17 at 20:34
🤮
Zorigoo GT
2020/03/17 at 20:36
Gaalka Oochko
2020/03/17 at 20:48
Jidka Jidka
2020/03/17 at 20:48
Gaalka Oochko
2020/03/17 at 20:48
Güla Eset
2020/03/17 at 21:00
iim erguu teneg baih gej 😨
Я. Нурдана
2020/03/17 at 21:11
Tovbe Tovbe 🤦♀️🤦♀️🤦♀️🤦♀️
Volodya Bolormaa
2020/03/17 at 21:37
Үхлээ хайсан тэнэг вэ
Chimgee Alt
2020/03/17 at 21:40
Өө тэнэг хоногын тоо нь дуусжил дээ
Jargal Norov
2020/03/17 at 21:51
Stupid
Solongo Bataa
2020/03/17 at 23:13
Алтантогос Санто
2020/03/18 at 09:51
Эргүү новш вэ
ECh Ganzam
2020/03/18 at 10:50
ЗАрим Хүмүүст энэ бол жинхэнэ эрх чөлөө,ардчилал.
Мандах Ням
2020/03/19 at 06:33
.