Бидний нүүрний хөдөлгөөнийг 43 булчин хариуцаж байдаг. Эдгээр булчингууд бие махбодийн бусад булчингуудын л адил ажиллана. Байнгын бэлтгэл сургуулилтын ачаар чангалж болох юм. Тийм учраас, хэрвээ та наснаасаа эрт хөгшрөх явцыг зогсоохыг хүсвэл нүүрнийхээ булчинг ажиллуулахад л болно. Үр дүн нь ч таныг удаан хүлээлгэхгүй.
Та бүхэндээ үрчлээний эсрэг маш өндөр үр дүнтэй 7 энгийн дасгалыг танилцуулж байна. Мөн нийтлэлийн төгсгөлд байгаа бонусыг орхилгүй уншаарай. Нүүрний арьсыг залуужуулахад чухам ямар амин дэм хэрэгтэй болохыг бид сонирхуулна.
1. Духаа илүү толигор болгоё

- Гарынхаа алгыг духан дээр байрлуулна. Чигчий хуруу хөмсөг дээр байрлахаар тавина, харин бусад хуруунууд духны арьсан дээр даралт үүсгэсэн байна.
- Гайхаж байгаа мэт хөмсгөө өргөхийн зэрэгцээ гараараа эсэргүүцэл үзүүлнэ.
- Духаа суллаад дасгалыг нийт 20 удаа хийнэ.
- Хамгийн сүүлчийн удаа хийхдээ улам их чангалахыг хичээгээрэй. Дасгалын хийх тоог аажим нэмэгдүүлэх хэрэгтэй.
2. Завьжны үрчлээг арилгах дасгал

- Инээмсэглэ.
- Завьжны үрчлээн дээр хуруугаа тавина.
- Дараа нь үрчлээний эсрэг чиглэлд арьсыг нь зөөлөн татна.
- Булчингаа чангалж эсэргүүцлийг мэдэрнэ.
- Дасгалыг 10 удаа хийнэ.
3. Уруулаа илүү хөвсгөр болгоё

- Шүгэлдэж байна гэж төсөөлөөрэй. Уруулаа цорвойлгоод булчингаа аль болох хүчтэй чангална. Энэ байрлалд 5-10 секунд барина.
- Уруулаа хэвийн байрлалд буцааж авчирна.
- Дасгалыг багадаа 5 удаа хийнэ.
4. Уруулын захаар гарсан үрчлээнээс салцгаая

- Хуруугаа уруулын үзүүр дээр байрлуулна.
- Хуруугаараа амаа зөөлөн татаарай.
- Татаж байгаа хурууны эсрэг уруулын булчингуудыг ажиллуулаад дараа нь суллана.
- Дасгалыг 15-20 удаа хийж гүйцэтгэнэ.
5. Нүдний эргэн тойрны үрчлээнээс салцгаая

- Долоовор хуруугаараа нүдний дотор өнцөгт зөөлөн дарна.
- Дотор өнцгөөс гадна чиглэлд тойрог хэлбэрээр зөөлөн иллэг хийнэ. Мөн эсрэг чиглэлд иллэгийг хийгээрэй.
- Иллэгийг 5 удаагийн давтамжтай хийнэ.
6. Инээмсэглэлийн зураасыг үл мэдэг болгоё

- Амаа хаалттай байхад нь завьжны үрчлээ дээр долоовор хуруугаа тавина.
- Хуруугаа хөдөлгөхгүйгээр уруулаа чангалах бөгөөд аль болох шүднээс салгахгүй байхыг хичээнэ.
- Хэдэн секундын турш булчингаа чангалаарай, дараа нь суллана.
- Дасгалыг 10 удаа хийнэ.
7. Хацраа өргөх

- Хамраараа гүнзгий амьсгал авна.
- Амаараа амьсгалаа гаргах гэж байгаа мэт хацраа түнтийлгэнэ, гэхдээ уруулаа нээхгүй.
- Хацраа бөмбөлөг байдалтай 3-5 секунд барина, дараа нь амьсгалаа амаараа зөөлөн гаргана.
- Дасгалыг 1 удаа хийнэ
Бонус: Үрчлээнээсээ салахын тулд Е амин дэм хэрэглээрэй
Е амин дэм арьсыг залуу харагдуулахад тусална.
- Үрчлээ арилгана
- Сорвийг багасгана
- Арьсны хавдраас хамгаална
- Арьсыг чийгшүүлнэ
- Нарны туяанаас хамгаална
Дасгал хийснийхээ дараа Е амин дэмтэй тос түрхэж байгаарай, үр дүн нь богино хугацаанд мэдэгдэнэ.
Та нүүрний дасгал хийдэг үү? Эдгээр дасгалын үр дүнг мэдрэхийн тулд тууштай байх хэрэгтэй шүү.
Гайхмаар
Гоё
Бахархмаар
Ха Ха
Тэнэглэл
Хөөрхөн
Харамсалтай
Буруу





Жавзмаа Сумьяа
2020/03/18 at 15:06
.