Ганц ч төгрөг заралгүйгээр крантаар гоожиж буй усныхаа чанарыг хэрхэн тодорхойлох вэ?

0
0
13,212

Дэлхий дээр 10 хүн тутмын 1 нь цэвэр усны хомсдолд орсон гэсэн тооцоо бий. Гэхдээ төвийн усан хангамжийн хоолойгоор хүртээж байгаа ус чанарын стандартыг бүрэн хангаж чадахгүйгээс гадна нэмэлт бодис агуулсан байдаг. Тийм ч учраас гэрийн нөхцөлд усны чанар шалгах олон аргууд сошиал сүлжээ, интернетээр их явдаг. Та бүхэндээ хамгийн түгээмэл аргуудыг танилцуулахаар бэлдлээ, гэхдээ бид өдөр тутамдаа ашиглаж болохыг нь сонгож авсан юм. Мөн нийтлэлийн төгсгөлд усны чанарыг шалгах энгийн зөвлөгөөг ч бэлдсэнтэй танилцаарай.

1. Жинлэх

Арга: Эх үүсвэртэй (гоожуур, шүүлтүүр зэрэг) адил хэмжээний усыг аяганд хийгээд жинлэж үзнэ. Илүү сайн чанартай ус нь бусад сорьцуудаас илүү хөнгөн байх юм.

Үр дүн: Бид хэд хэдэн удаа 200 мл гоожуурын хүйтэн усыг стакантай нь хэмжиж үзлээ, хэмжих болгонд нэг л тоо жинлүүр дээр гарсан – 253 гр. Хэдий хэмжүүртэй стаканаар усаа хэмжиж байгаа ч гэлээ ганц л дуслын зөрүү гарвал тооцоо алдагдана. Хоёр дахь сорьц – шүүлтүүрийн ус юм. Шүүлтүүрийн ус гоожуурынхаас хавьгүй хөнгөн болж байна, 1-2 граммаар бага буюу 252 – 251 гр.

Гоожуурын буцалсан ус гоожуурын буцалгаагүй устай адилхан хэмжээтэй байв – 253 гр.  Сонирхлын журмаар бид сүүтэй кофег ч мөн хэмжиж үзсэн юм – 258 гр. Уг туршилтыг зөвхөн лабораторийн нөхцөлд л хийхэд тохиромжтой. Өчүүхэн алдаа тооцоог алдаатай болгоно, туршилт ямар ч үр дүнгүй болно гэсэн үг юм.

 

2. Гар угаах

Арга: Гараа савандаж угаахад их хөөсөрч байвал зөөлөн устай гэж ойлгоно. Бага хөөсөрвөл усны хатуулаг өндөр гэж ойлгож болох нь.

Үр дүн: Бид гоожуурын болон худгийн усаар туршилт хийж үзлээ. Худгийн ус нь зөвхөн механик шүүлтүүрээр дамждаг. Саванг хөөсрүүлэхийн тулд илүү их хугацаа шаардсан. Хөөсрөнгүүтээ л арилчихна, харин дараа нь саван нь арилахгүй, угаасны дараа гарын тос л түрхэхгүй бол аргаж хатна. Гоожуурын усны хувьд хавьгүй их хөөсрөхийн зэрэгцээ гар ч хатаж хуурайшсангүй.

Хатуулаг ихтэй ус үсэнд муу гэдэг, гэхдээ давс, кальц болон магнийн агууламжтай ус (чухам ийм л орцтой усыг хатуу гэдэг) үсийг илүү эрүүл байлгадаг ажээ. Хэрвээ усны чанар үсэнд нөлөөлөөд байгаа санагдвал усны хатуулгаас шалтгаалаагүй байж болох юм. Харин хоолны дэглэм өөрчлөгдөх эсвэл хэрэглэж байгаа үс арчилгааны бүтээгдэхүүнтэй холбож үзэхийг зөвлөе. Усны хатуулгаас болж харин арьсны өнгө төрх алдагдана. Арьсны хамгаалалтын давхарга гэмтсэн байх магадлалтай. Хатуулаг ихтэй усаар нүүрээ удаан хугацаанд угаагаад байвал үрэвсэх эсвэл экзем зэрэг арьсны өвчний эх сурвалж болох аюултай.

 

3. Цаас эсвэл номоор усны өнгийг тодорхойлох

Арга: Стакантай усыг цэвэрхэн цагаан цаасан дээр тавьж өнгийг нь тодорхойлно: зарим нэг ус бараан өнгөтэй байдаг. Туршилтын бас нэг өөр хувилбар нь стакантай усыг номын хуудас дээр байрлуулж текстийг уншихыг хичээгээрэй.

Үр дүн: Зүүн гар талын гэрэл зураг нь дээрх зүйлтэй адилхан усны эх үүсвэртэй. Хүйтэн ус нь цэнгэг байсан, ямар ч тунадасгүй. Баруун гар талын гэрэл зураг нь шүүлтүүргүй гоожуурын ус. Текстийг төвөггүй уншиж болж байна, гэхдээ нэг асуулт гарч ирнэ: текстийг уншихгүй байх түвшинд очтолоо ус хэдий хэр их бохирдолтой байх вэ? Уг туршилт усны хатуулгийг тодорхойлоход тохиромжгүй юм.

 

4. Хөлдөөх

Арга: Усыг хөлдөөгөөд мөсөөр нь шинжих. Хэрвээ тунгалаг байвал усны чанар сайнд тооцогдоно.

Үр дүн: Нүдэнд шууд харагдах тунадас бол алга, гэхдээ тунгалаг гэж хэлж болохооргүй. Гэхдээ мөсийг хоёр удаа харах нь зөв: хөлдөөгчнөөс гаргаж ирээд шууд харна, бас дараа нь хайлж эхэлж байгаа үед нь. Эцсийн үр дүнг энэ хоёр удаагийн туршилтаас хийвэл илүү бодитой болох юм. Бидний тохиолдолд бодисын агууламж ихтэй хатуулаг өндөртэй ус таарчээ. Фтор, кальц болон төмрийн агууламжтай байх аж. Хүүхэдтэйгээ нийлж энэ туршилтыг хийвэл тэдэнд их сонирхолтой байх болов уу.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭХ

 

5. Цаасаар эсвэл тусгай шүүлтүүрээр шүүх

Арга: Кофе чанагчийн шүүлтүүр эсвэл цаасан алчуураар шүүр бэлдэнэ, савны аман дээр тавьж усаа хийгээрэй. Хэрвээ цаасан дээр ямар нэгэн тунадасны мөр үлдэж байвал чанарын стандарт хангаагүй ус гэж үзнэ.

Үр дүн: Бид нэгэн томоохон хотын усан хангамжийн усыг шалгаж үзсэн юм. 200 гр саванд цаасан шүүлтүүрээр шүүнэ. Цаас цэврээрээ хатсан бол сайн чанартай ус гэж үзнэ. Уг аргыг туршиж үзэхэд төвөгтэй, цаг их ордог. Цаасан шүүлтүүрийн хоолойгоор бүх ус дамжихгүй, норсон цаас ч хэдэн цагийн дараа хатна.

 

6. Шингэн савангаар усыг шалгах

Арга: Стакан гоожуурын болон савласан цэвэр усанд шингэн саван хийгээд уустал нь хутгаарай. Ус булингартай байвал усанд төрөл бүрийн бодис агуулагдаж байна гэж үзнэ.

Үр дүн: уг туршилтанд Болгар улсын нийслэлийн усан хангамжийн ус орсон юм. Зүүн гар талд савлагаатай цэвэршүүлсэн ус, харин баруун талынх нь усан хангамжийн ус. Хоёулаа адилхан харагдаж байна. Софи хотод усны хатуулга бага, үс, арьсанд мэдэгдэхүйц нөлөөлдөг ажээ. Усны чанарыг шалгах уг арга бол шалгарсанд тооцогдохгүй. Усны чанарыг шалгах маш энгийн арга бол гараа угааж үзээд ажиглах.

 

Дүгнэлт: гэрийн нөхцөлд усны чанарыг шалгаж болно, гэхдээ бүх аргууд тохиромжгүй

Бид гэрийн нөхцөлд усны чанарыг шалгах бүх аргуудыг туршиж үзсэнгүй. Дээр дурдсан аргуудаас хамгийн үр дүнтэй бөгөөд бодитой нь гараа савандаж хөөсрүүлж үзэх арга байлаа, мөн хөлдөөх, цаас нэвт харах аргууд ч үр дүнтэйд тооцогдоно. Бусад аргууд баталгаагүй эсвэл хэтэрхий төвөгтэй гэж үзлээ.

 

Бонус 1: Өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ чанаргүй уснаас хэрхэн хамгаалах вэ?

© pexels © pexels

Усны чанарыг шалгах гэж цаг заваа үрэхийг хүсэхгүй байвал энэхүү карт-аар усны бохирдлыг тодорхойлж болно. Мөн эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг ч үзүүлжээ. Энэ бол Европ дахь усны чанарыг шалгах эх сурвалж юм. Илүү дэлгэрэнгүй бөгөөд баттай мэдээлэл авахыг хүсвэл мэргэжлийн лабораторид хандахыг хүсье. Мөн шүүлтүүрээ зөв сонгох хэрэгтэй: шүүлтүүрийн иж бүрдэл болгон тодорхой нэг бодисыг шүүж байгааг анхаараарай.

Усыг цэвэршүүлэх шалгарсан арга бол – буцалгах, гэхдээ усыг хэдэн ч удаа буцалгаж болно. Ингэснээр усны чанарт муугаар нөлөөлөхгүй. Харин нэг удаагийн савыг хоёр дахин ашиглахаас зайлсхийнэ. Гадаргуу дээр тогтсон бодис усанд орж нян үүсгэж болзошгүй. Тиймээс олон удаагийн хэрэглээтэй саванд ундны усаа хийж хэрэглээрэй.

 

Бонус 2: Савлагаатай усыг хэрхэн ялгах вэ?

© depositphotos

Савлагаатай ус нь нэгдүгээр болон дээд зэргийнх гэж байдаг. Нэгдүгээр зэргийн усанд ашигтай бодис байдаггүй (эсвэл маш бага хэмжээгээр л байна)- кальц, магни зэрэг. Харин дээд зэргийн усанд эдгээр бодисууд агуулагддаг. Алдартай брэндүүд шошгон дээрээ усны найрлагаа тодорхой заасан байна, жишээ нь сайтар шүүсэн гоожуурын ус гэж бичсэн байдаг.

Мөн усыг эрдэсжүүлсэн, гүний болон хайлмаг ус гэж хуваана. Эрдэсжүүлсэн усыг эмчийн заавраар хэрэглэнэ. Олон төрлийн микро элемент, давс зэрэг ашигтай эрдэс бодис агуулагддаг. Гэхдээ эрдэсжүүлсэн ус нь бас дотроо ялгаатай “ундны” болон “хоолны” гэж ангилагдана, эдгээр усанд агуулагдах бодис нь бас харьцангуй бага. Эрдэсжүүлсэн усны эх үүсвэр нь ихэвчлэн гүний ус байдаг бөгөөд хөрсний хэд хэдэн давхар шүүлтүүрээр шүүгдсэн байна. Хайлмаг эсвэл мөсөн уулын усыг зөвхөн тухайн орон нутгаас л олборлож шууд савладаг.

Та өөрийнхөө ундны усыг хэрхэн сонгодог вэ? Эсвэл гоожуурын усыг шүүж хэрэглэдэг үү?

5
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.