Хүүхдүүд яагаад сэтгэл нь түгшсэн үедээ “Миний гэдэс өвдөөд байна” гэж хэлдэг вэ?

0

Судалгаанаас харахад, санал асуулгад оролцсон 18 нас хүртэлх 10 мянган хүүхдийн 30% нь түгшүүрт автаж үзсэн байна. Тэдний 80% нь ямар ч эмчилгээ хийлгэж үзээгүй. Ямар ч шалтгааны улмаас түгшүүрт автаж болно. Эцэг, эхчүүд хүүхдээ түгшүүрт автаж байгааг тэр болгон мэдэрдэггүй. Яагаад гэвэл тэдний түгшүүрийг жирийн гэдэсний өвчинтэй андуурах нь их ажээ. Та хүүхдийнхээ сэтгэл түгшсэнийг таньж, түүнд тусалж чадна гэдэгт бид итгэж байна.

Хүүхэд сэтгэл нь түгшсэн байж болно, гэхдээ өөрөө юу болохыг нь сайн ойлгодоггүй

© hilariabaldwin / Instagram

Хүүхэд түгшүүрт автсан үедээ гэдэс өвдөж байна гэж гомдоллодог, тэр үед үнэхээр таагүй мэдрэмж төрдөг нь үнэн. Бие махбодь сртесст хариу үйлдэл үзүүлж буй нь тэр. Эдгээр шинж тэмдэг нь таны бие махбодь тулалдахад бэлдэх ямар нэгэн аймшигт зүйл байгааг илэрхийлнэ. Хүүхэд сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарч байгаагийн учрыг сайн ойлгохгүй, тиймээс тэд бие махбодид мэдрэгдэж байгаа мэдрэмжээ л эцэг эхдээ хэлдэг.

 

Хүүхэд сэтгэл түгшсэнээс үүдэн шаналж байгаагаа илэрхийлэх өөр бусад шинж тэмдгүүд ч бий

© daniellejonas / Instagram

 

 

  • Тэд өөрсдийнхөө хүчинд итгэдэггүй. Тэд төгс төгөлдөр болохыг хүсдэг, гэхдээ өөрийгөө сайн хийж чадахгүй гээд бодчихоороо эцэг эхээ хийж өгөхийг гуйна. Мөн тэд байнга уучлалт гуйна, аав ээжээсээ байнга магтаалын үг сонсохыг хүснэ, бас өөрийнхөө хийсэн үйлдэл болгоныг зөвтгөх гэж оролдоно.
  • Тэд өлсөж байгаагаа бага мэдэрч эхэлнэ, яагаад гэвэл түгшүүрийн мэдрэмж хоол боловсруулах үйл явцыг удаашруулдаг.
  • Тэд ядарна, бас амархан унтаж чадахгүй.
  • Толгой өвдөнө, халуурна, амьсгал нь давхацна, цээжээр өвдөнө, толгой эргэнэ, бие нь дагжиж чичирнэ, энэ бүгд түгшүүрийн шинж тэмдэг болно.
© JOHN BIRDSALL SOCIAL ISSUES PHOTO LIBRARY/Science Photo Library/ © JOHN BIRDSALL SOCIAL ISSUES PHOTO LIBRARY/Science Photo Library/
  • Цочимтгой, уйламхай болохоос гадна багахан зүйлд ааш гаргана.
  • Сургуульд явахаас татгалзана бас найзуудтайгаа тоглохоос зугтаана.
  • Тэд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй.
  • Байнга сэтгэл нь түгшинэ. “Хэрвээ ингэчихвэл яах уу?” гэдэг асуултыг байнга тавина, алс холын ирээдүйд санаа зовно. Мөн тэд тодорхой зүйлээс айж болно, жишээлбэл, зам тээврийн осол, эцэг эхээ алдах айдас.
  • Хэт мэдрэг бас бүх зүйлийг өөр дээрээ тусгаж авах нь элбэг.
  • Аав, ээжээсээ холдохгүй наалдаж эрхлэх, ганцаараа үлдэхээс зайлсхийнэ.

 

Түгшүүр юунаас болж үүсэх вэ?

© Modern Family / ABC

6 сараас 3 хүртэл насны хүүхэд сепарацион буюу хагацлын айдастай байдаг нь жирийн үзэгдэл. Аав, ээж нь цэцэрлэг, сургуульд үлдээхэд дагаж уйлдаг. Мөн сургуулийн өмнөх насныхан ч тодорхой айдастай явдаг, жишээ нь амьтнаас айх, хортон шавьжнаас айх, байгалийн гамшиг, цус, харанхуйгаас ихэвчлэн айна. Хүүхдэд түгшүүр бий болгодог өөр бусад хүчин зүйлүүдээс дурдвал нийгмийн нөлөө юм, жишээ нь шинэ сургуульд шилжиж ирэх, шалгалтын өмнөх стресс зэрэг болно.

Та хүүхдэдээ ямар нэгэн шинж тэмдэг илэрч байсныг анзаарсан уу?  Түүнийг юу түгшүүрт автуулдаг вэ? Та түүний сэтгэл түгшсэн үед хэрхэн тэмцдэг вэ?

8
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *