Өөрсдийн харилцаандаа хоёр дахь боломжийг олгож, хүнд цаг үеийг даван туулах нь хайр дурлалын харилцааг илүү бат бөх болгодог гэдгийг баталсан 8 алдартай хосууд

0

Харилцаагаа тасалж, саллаа гээд хайр сэтгэл хөрсөн гэсэн үг биш билээ. Магадгүй салалт нь нэг нэгэндээ хэр үнэ цэнэтэй вэ гэдгийг сануулах нэгэн боломж ч байж болох юм. Иймээс ч салаад бараг 20 гаруй жил болсон хосууд нэгнээ үгүйлсээр, нэгэндээ дахин нэг боломжийг олгодог биз ээ.

1. Женнифер Лопез болон Бен Аффлек

© Featureflash Photo Agency / Shutterstock.com, © Jeff Kravitz / FilmMagic / Getty Images

Тэд анх 2002 оны 7-р сард болзож, тус оны сүүлээр сүй тавьж байсан билээ. Харамсалтай нь хосууд 2004 оны 1-р сард харилцаагаа тасалж байв. Түүнээс хойш бараг 20 жилийн дараа тэд Монтана мужид цагийг хамтдаа өнгөрүүлж байгаа тухай мэдээ цацагдаад байгаа билээ. Магадгүй “Беннифер” хосыг бид ахин харах ч юм билүү?

 

2. Жастин Тимберлейк болон Жессика Бил

© jessicabiel / Instagram

Жастин Тимберлейк, Жессика Бил хоёрын хайрын түүх 2007 онд эхэлж, 2011 онд салж, энгийн найзууд хэвээр үлдэх сонголтыг хийж байсан билээ. Хэдийгээр хосууд салсан ч Жастин Жессикагийн тухай, “Тэр бол миний амьдралд ирсэн хамгийн гайхалтай нэгэн. 30 жилийн амьдралдаа түүн шиг онцгой нэгэнтэй учирч байгаагүй” хэмээн тодорхойлж байсан юм.

2011 онд салснаасаа хойш хэдхэн сарын дараа 2012 онд тэд эргэн нийлж хуримаа хийсэн бөгөөд өдгөө 2 хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч байна.

 

3. Жастин Бибер болон Хайли Болдуин

© Xavier Collin / Image Press Agency / BWP Media / East News, © Invision / Invision / East News

Болзож эхлэхээсээ өмнө тэд эртний танилууд байсан гэдэг. 2015 оны 12-р сараас 2016 оны 1-р сар хүртэл болзож салсан ч 2018 онд тэд эргэн нийлж, өдгөө гэр бүл болоод буй юм.

 

4. Жижи Хадид болон Заян Малик

© East News

2015 онд болзож эхэлсэн цагаасаа хойш олон ч удаа салж, нийлж байсан ч Жижи Хадид болон Заян Малик нар нэгнийгээ гэх хүндлэл, сэтгэлээ хэзээ ч орхиж гээж байгаагүй гэдэг. Ийнхүү ээдрээтэй харилцаа үргэлжилсээр тэд 2020 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.

 

5. Роуз Лесли болон Кит Харингтон

© Invision / Invision / East News, © Invision / Invision / East News

Роуз, Кит хоёр өдгөө хүүтэй болж, аз жаргалтай амьдарч байгаа ч тэдний харилцаа цаг ямагт ийм байгаагүй ажээ. Анх тэд 2012 онд болзож эхэлсэн ч хэдхэн сарын дараа салж, 2 жилийн туршид өөр өөрсдийн замаа хөөсний эцэст 2014 онд эргэн нийлж байжээ.

 

6. Пинк болон Кари Харт

© bossmoss / Depositphotos.com

20-иод жилийн харилцаандаа тэд хоёр ч удаа салж, хоёр ч удаа эргэн нийлж байсан түүхтэй. Анх тэд 2001 онд танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болсон ч 2 жилийн дараа салсан юм. Гэсэн ч 2005 онд тэд эргэн нийлж, хуримаа хийсэн ч мөн л 2 жилийн дараа ахин салжээ. Тэдний хайр дурлалын түүх ийнхүү дуусав уу гэтэл дууссангүй, дуучин Пинк Карид одоо ч хайртай, нэг л өдөр хамтдаа далайн эргээр зугаалж, хамтдаа цагийг өнгөрүүлнэ гэдэгтээ итгэдэг ч одоогоор цаг нь биш хэмээн ярьж байв. Үүнээс хойш ердөө жилийн дараа хосууд ахин нийлж, өдгөө 2 хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байна.

 

7. Кортни Кокс болон Жонни Макдэйд

© courteneycoxofficial / Instagram

Анх 2013 онд тэдний найз дуучин Эд Шийран тэднийг танилцуулж байжээ. Түүнээс хойш тэд болзож, дараа жил нь сүй тавьсан юм. Гэвч 2015 онд тэд салж, харилцаагаа дуусгавар болгож байгаагаа зарласан ч жилийн дараа ахин нийлжээ. Нэгэн ярилцлагадаа Кортни Кокс салалт тэдний харилцааг илүү бат бэх болгосон хэмээн дурссан байдаг.

 

8. Хиларри Дафф болон Мэттью Кома

© matthewkoma / Instagram

Дафф, Кома нар 2017 онд болзож эхэлсэн ч хэдхэн сарын дараа харилцаагаа дуусгавар болгож байв. Ахин хэдэн сарын турш холбоогүй байсны эцэст тэд эргэн нийлж, 2019 онд гэр бүл болсон бөгөөд өдгөө тэд 2 хүүхдийн эцэг эх болоод байгаа юм. Хосууд ч хайр дүүрэн, аз жаргалтай амьдарч байгааг Хиларри Даффын, “Миний хамгийн сайн найз, хамгийн хайртай хүн, бас хамгийн сайн аав, тэр бол чи” гэсэн тайлбартай Инстаграм хуудастаа байршуулсан зурагнаас харж болох биз ээ.

Таны хувьд эцэс болгосон харилцаандаа хоёр дахь боломжийг олгож байсан уу?

5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.