Үйлчлүүлэгчиддээ яг л хайртай эмээ шиг нь санаа тавьж, халамжилдаг 15+ үйлдвэрлэгчид. Тэд “Хэрэглэгч бол хаан” гэдэг үгийг 100% хэрэгжүүлжээ

0

Бид үйлдвэрлэгчид болон худалдаачдыг зөвхөн ахиухан мөнгө л олох, халаасаа мөнгөөр дүүргэх талаар боддог гэдэгт итгэдэг. Тийм ч учраас ийм ойлголт үүссэн байх: тэдний зарим нь савлагаанд шаардлагатай хэмжээний бүтээгдэхүүнийг хийдэггүй, зарим нь зар сурталчилгаагаар хууpч мэxэлдэг, бусад нь интернетэд байгаагаас тэс өөр хувцсыг бидэн рүү явуулдаг. Дээр дурдсан бүх зүйлсийг харгалзан үзэхэд бид худалдан авалт хийх болгондоо xууран мэxлэгдэхээс болгоомжлохоос гадна, үйлчлүүлэгчдээ санаа тавьж буй үйлчилгээг хараад гайхширдаг.

Бүх үйлдвэрлэгчид зальтай, итгэхэд бэрх биш гэдэгт таныг санал нийлнэ гэж бодож байна. Бид зарим газрууд худалдан авагчдаа өөрийнхөө хүүхэд мэт үзэж, санаа тавьдаг болохыг батлах жишээнүүдийг хүргэж байна.

1. “Би цайны ханд тогтоогчтой аяга оллоо.”

© nextjesus / Reddit

 

2. Энэхүү шатар нь хөлөгт бичигдсэн чиглэлүүдийн дагуу хэрхэн зөв нүүдэл хийхийг харуулжээ.

© wowbobwow / Reddit

 

3. “Миний Францаас худалдаж авсан энэ задийн самар өөртөө бяцхан үрэгчтэй.”

© ginger_mayne / Reddit

 

4. “Би үүргэвчнийхээ цээжин хэсгийн оосрыг хүнд хэцүү нөхцөлд ашиглах боломжтой шүгэлтэй болохыг анзаарлаа.”

© xMudxCrabx / Reddit

 

5. “Савлагаан дээрх үсгийн хэмжээ зааварчилгааг илүү ойлгомжтой болгож байна.”

© lrishhhhhhhh / Reddit

 

6. Энэ жижиг хэмжээтэй даршилсан өргөст хэмхний шил дотроо бяцхан өргөгчтэй.

© unthused / Reddit

 

7. Энэ эмийн савны таг нь танд хамгийн сүүлд хэзээ онгойлгосныг хэлж өгнө.

© gotandwinter / Reddit

 

8. Эдгээр оймснууд чухал эд зүйлсээ хадгалах цахилгаантай халаастай.

© GeniGeniGeni / Reddit

 

9. Японы ариун цэврийн өрөөнүүдийн ихэнхид нь дуу чимээ гаргах товчлуур байдаг бөгөөд үүний тусламжтай та бусад хүмүүст сонсголгүй өөрийнхөө асуудлаа шийдэж болно.

© mikieliza / Reddit

 

10. Энэхүү банкны картны тайрсан хэсэг нь хараагүй хүмүүст картыг аль талаар нь барьж байгааг мэдэх боломжийг олгодог бөгөөд ингэснээр тэд АТМ эсвэл төлбөрийн хэрэгсэлд чөлөөтэй ашиглах боломжтой аж.

© jamescridland / Reddit

 

11. Испанийн лаазтай кола дахин хаах боломжтой хуванцар тагтай. Та нэг дор бүгдийг нь уухгүйд хүрвэл, үлдсэн нь асгарч гоожихгүй.

© oldirtygaz / Reddit

 

12. “Энэ залуугийн хүрэмнийх нь юүдэн өөр дээрээ нарны шилтэй юм байна.”

© radicallysold / Reddit

 

13. “Манай ажлын газрын зөөврийн компьютер веб камер унтраах, асаах хэсэгтэй.”

© Blaze24 / Reddit

 

14. Хасарваань жимсний энэ хайрцагт ясыг нь хаях хэсэг бий.

© rustyfinch / Reddit

 

15. Энэ нарны тосны сав тольтой учраас та нүүрээ харангаа тосоо түрхэж болно.

© im_a_dingbat / Reddit

 

16. Энэ флаш диск багтаамж хэмжигч метертэй.

© blueapplepiedude / Reddit

 

17. Энэ уух зүйл өөр дээрээ ухаалаг гар утас тогтоогчтой бөгөөд таны кофены завсарлагааг чинь илүү сайхан болгоно.

© linkinstreet / Reddit

Хамгийн сүүлд хэзээ худалдаж авсан зүйл чинь дизайн эсвэл хийцээрээ ч юм уу танд гэнэтийн бэлэг барьсан бэ? Эсвэл ямар үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ таны урмыг хугалсан бэ?

13
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *