Pixar-ийн хүүхэлдэйн киноны баатруудаас суралцах амьдралын 10 туршлага

2

Хөгжилтэй үйл явдал, хурц тод зураглалын цаана илүү гүн утга учир нуугдаж байдаг.

1. Сэтгэл санааны хүнд байдлаас зугтах нь буруу

Inside Out бол агуу хүүхэлдэйн кино юм. Тухайн компанийн бусад бүтээлүүд ямар ч байлаа гэсэн энэхүү хүний сэтгэл хөдлөлийн тухай хүүхэлдэйн кино нь өөрийн гүн гүнзгий утга агуулгаараа ялгардаг билээ. Энэ кинонд гарах асуудал нь бодит амьдрал дээр үнэхээр л дэлхий нийтийг хамарсан байгаа юм.

Бидэнд хар багаас маань уйтгарлаж гуниглаж болохгүй. Сэтгэл хөдлөл сайн зүйл боловч уйтгарлаж л харин болохгүй гэж заадаг байсан ба яг л халдвартай өвчин мэт.

Гэтэл уйтгарлаж, гуниглана гэдэг бол байх л зүйл. Тэр ч битгий хэл та жинхэнээрээ амьдрахыг хүсэж байвал эдгээр нь бүр заавал байх ёстой зүйл билээ

Чухам энэ тухай энэ киноны зохиолчид хэлсэн бөгөөд цаг үргэлж хүндхэн сэтгэл санааны байдал болох уйтгар гуниг, уур хорсол, гомдол зэргийг хүчээр дарах гэх хэрэггүй. Ингэх нь бодож боловсруулаагүй шийдвэрт хүргэх ба таны ирээдүйд бэрхшээл үүсгэж болох юм. Киноны гол дүрийн охин Райлид яг л ийм зүйл тохиолдсон билээ.

Сэтгэл хөдлөлийг эхнээс нь дуустал мэдрэх хэрэгтэй ба тэр нь муухан, уйтгартай гунигтай байсан ч ялгаагүй. Чухам ийм байж л та амьдралын туршлагатай болж өнгөрсөн амьдралаа эргэн харахгүйгээр, ирээдүйгээрээ амьдрах болно.

 

2. Бүх л зүйлийг технологид найдаж болохгүй

Орчин үеийн хүмүүс WALL-E-ийн гол дүрүүдээс ялгарах зүйл бага. Тэднээс ялгарах цорын ганц гэмээр гол зүйл нь хиймэл оюун ухаан үгүй явдал бөгөөд бусдаар буюу меланхолик байдлаар тав дахь цэгээрээ сандал үрэн, үүргээ биелүүлэхэд бэлэн байдгаараа яг адилхан.

Ажилдаа болон дэлгүүр явах, хүүхдээ сургуулиас авах, гэртээ нааш цааш явган алхах зэрэг нь хэвийн зүйл. Харин ихэнх үйл хөдөлгөөн чинь автомат хэлбэрт ороод эхлэх үед бид сандал дээр суун, хөлөө ачаад YouTube үзэж эхэлнэ.

Энэ нь таныг ухаалаг утсаа гаргаж хая, нөүтбүүкээ цөм цохь гэсэн хэрэг биш. Ердөө л технологи бол таны туслагч гэдгийг ойлгож, чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхэд анхаар. Тийм нөхцөлд ямар ч робот таны байрыг эзэлж чадахгүй.

 

3. Хүүхдийг бэрхшээлээс хамгаалах биш харин түүнийг давж сурга

Finding Nemo хүүхэлдэйн кинонд өнө эртнээс үргэлжлэн байгаа эцэг болон хүүхдийн хоорондох харилцааны бэрхшээлийг арай өөр талаас нь харуулсан байдаг. Марлин хэмээх загас нь өөрийн хүүхдээ үргэлж аюулаас хамгаалж, холдуулж байжээ. Тийм учраас Немо эргэн тойрныхоо тухай тун багахан мэдлэгтэй байв. Харин хүүхдийн сониуч зан нь түүнийг загасчдын гарт оруулдаг.

Мэдээж хэрэг Мартин сайн л зүйл хийхийг хичээсэн хэрэг. Гэхдээ хүүхдээ элдэв бэрхшээл, аюул ослоос хэтэрхий их хамгаалж, зайлуулах нь түүнийг улам бүр сонирхоход хүргэдэг байна. Хянаж хамгаалж байхын оронд энэ дэлхийг танихад нь тусал. Чигийг нь зааж өгөөд өөрөөр нь шийдвэр гаргуулж, өөрөө алдаа хийх боломж олго.

 

4. Өөрийнхөө зорилгыг ол

Таны гарал үүсэл нь таныг тодорхойлох зүйл биш. Ratatouille хүүхэлдэйн киноны гол дүр үүнийг цаг тухайд нь ойлгосон байна. Реми нь өөрийгөө ямар ч зүйл тохиолдсон тогооч болох ёстой гэдгээ ойлгосон нэгэн бөгөөд болж ч чаддаг.

Хүн болгонд авьяас чадвар байдаг бөгөөд түүнийгээ илрүүлэх л хамгийн чухал зүйл. Янз бүрийн нөхцөл, шалтгийг үл тоон өөрийн амьдралын төлөө хариуцлага хүлээ. Жүжигчин, сансрын нисгэгч, онгоцны нисгэгч болох хүсэлтэй бол тийм хүн бол. Айдсаа дарж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэ.

 

5. Аз туршихаас бүү ай

Хүн өөрийг нь юу хүлээж байгааг мэдэх нь чухал. Ойлгомжгүй тодорхойгүй зүйл айдас төрүүлдэг. Piper хэмээх нэгэн богино хэмжээний хүүхэлдэйн кинонд ч гэсэн иймэрхүү зүйл тохиолддог билээ. Гол баатар болох жижигхэн шувуу маань далайгаас айдаг байсан бөгөөд нэгэн удаа түүнийг далайн давалгаа бүрхэн авна. Чухам тэр үед л усан дор юу байдаг гэдгийг харж айдас нь тэр даруй алга болно.

Үл харагдах гүн рүү шумбан орохоосоо бүү ай. Тэнд таныг ямар шагнал хүлээж байгааг төсөөлөх ч үгүй.

 

6. Нөхөрлөлийг үнэлж сур

Энэ утга янз бүрийн хэлбэрээр Pixar-ын олон хүүхэлдэйн кинон дээр гардаг: Toy Story, Monsters, Inc, Cars гэх мэт. Сайн нөхөд бол хүнд хэцүү цаг үед үргэлж тусална. Гэхдээ заримдаа бид тэднийгээ мартдаг бөгөөд биднийг холбосон энэ нарийн утас тасрах тохиолдол бий. Үүнийг санаж нөхөрлөлийг үнэлж байх ёстой юм шүү.

 

7. Өөрийнхөөрөө байхаас бүү ай

The Incredibles хүүхэлдэйн кино нь үүний нэг баталгаа юм. Гол дүрийн баатрууд маань өөрсдийн супер хүч чадлаа нууж онцгой хүмүүсээс жирийн нэг саарал хүн болж хувирна. Учир нь тэд бусад хүмүүс тэднийг янз бүрээр дүгнэхээс айсан хэрэг юм.

Та ямар ч муухай, хачин, авьяастай байлаа ч гэсэн түүнийгээ ил гаргахаас бүү ай. Хэзээ нэгэн цагт таны тэрхүү онцлог хэрэг болохыг хэн ч мэдэхгүй билээ.

 

8. Удам судраа мэдэж бай

Coco хүүхэлдэйн кино нэгэн чухал сэдвийг хөндсөн байдаг. Олон хүн удам судраа сайн мэдэхгүй бол зарим нь бүр огт мэддэггүй. Энэ нь муу зүйл бөгөөд хүний тухай дуртгал бидэнд заавал байх ёстой. Бидний өвөг эцэг, эмэг эх нар маань байгаагүй бол бид ч байхгүй байх байсан билээ.

Мөн ахмад үеийнхэн ч залуучуудыг бас хүндлэх хэрэгтэй. Хүүхэлдэйн киноны гол дүр Мигель гитар тоглохыг мөрөөддөг боловч гэрийнхэн нь түүний энэ хүслийг нухчин дарж, хөгжим бол муу муухай зүйл гэж үздэг байжээ.

Хүүхэлдэйн киноны нэгэн хэсэгт гардаг гол баатрын хэлсэн үг уг киноны утга санааг тодорхой болгодог юм. Тэр нь: нэг гэр бүлийнхэн нэгэн хүсэл зорилготой байх ёстой.

 

9. Хүүхдүүддээ сонгох боломж олго

Эцэг эхчүүд аливаа зүйлийг зөвхөн өөрийн байр сууринаас харж хүүхдийн эрх ашгийг бодолцохгүй байх нь бий. Хүүхдийн хувь хүний онцлог чанарыг нь үл тоох нь түүнийг аймшигт амьтан болгож болох юм. Brave хүүхэлдэйн кинон дээр чухам ийм явдал болдог билээ. Мерида гүнж өөрийн ээждээ гомдохдоо түүнд аймшигт хараал хүргэнэ.

Хүүхэд тань өөрөө сонголтоо хийж, эрх чөлөөтэй байж, нэг нэгнийгээ уучилж сур. Хүүхэлдэйн кинон дээр Меридаа ээжийгээ үнэн сэтгэлээсээ уучилж чадсан учир аварч чаддаг байна. Ээж нь ч гэсэн болсон явдлаас дүгнэлт хийж охиноо хүсэл сонирхлоороо өөрөө сонголт хийх боломжтой болгоно.

 

10. Хүсэл мөрөөдлөө дага

Энэ нь урам зоригийн тухай хямдхан лекцийн үг шиг сонсогдож байгаа байх. Гэтэл чухам энэхүү энгийн үнэнд хамгийн чухал мэргэн зүйл нь нуугдаж байдаг юм.

Бид том зорилго тавихаасаа айдаг. Тэрхүү зорилго нь дэндүү холын, дэндүү биелэшгүй юм шиг санагдана. Гэтэл бид л түүнийг тийм болгодог нь үнэн билээ.

Та амьдралаас юу авахыг хүсэж байгаагаа тодорхойл. Тэгээд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд Pixar-ын Реми, Мигель, Цахилгаан  Маккуин нар шиг зүтгэ. Гэхдээ хүсэл мөрөөдөлдөө ганцаар хүрэх нь маш хэцүү гэдгийг санах хэрэгтэй шүү. Сайн найз нөхөд олж нэг нэгнийгээ хайрлан дэмжиж байх хэрэгтэй. Ингэж чадвал та хүссэн зүйлдээ хүрэх болно.

11
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *