
Шүтээн гээч зүйл зөвхөн өсвөр насныханд нөлөөлөөд зогсохгүй мөн насанд хүрсэн хүнд ч нөлөөлж чадна. Дуучин, жүжигчин байтугай Кен, Барби зэрэг хүүхдийн тоглоомыг хайрлаж шүтэх хүмүүс галзуу гэмээр үйлдэл хийх ажээ. Өнөөдрийн нийтлэлийн баатрууд өөрсдийн шүтээндээ үнэхээр үнэнч улс гэдэг нь илт. Ямар сайндаа л мөрөөдлийн гадаад төрх, бие галбиртай болохын тулд ямар их эр зориг гаргасан нь нүдэнд ил харагдана. Тэдний шинэ төрх эргэн тойрныхоо анхаарлыг татах нь маргаангүй. Ийм өөрчлөлт тэдний нэгэнд ч болов жинхэнэ аз жаргалыг бэлэглэж чадсан эсэхийг бид даанч хэлж чадашгүй.
Жастин Жедлика – амьд Кен

Жастин – Барби хүүхэлдэйний найзтай адилхан болохын тулд хэдэн арван гоо сайхны мэс засал хийлгүүлж, хэдэн мянган доллар зарсан залуу.
Хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч – Оли Лондон

Дуу хөгжим сонирхох сонирхол хүнийг юунд ч хүргэж мэднэ. Шууд утгаараа шүтэн бишрэгчдийг галзууруулах ид шидтэй урлаг. Оли – BTS хамтлагийн шүтэн бишрэгч залуу. Хамтлагийн нэг гишүүн болох Чиминтэй адилхан болохын тулд хэдэн арван мэс засал хийлгүүлжээ. Олон удаагийн мэс заслын ачаар Оли танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн, гадаад төрх нь яг л хүүхэлдэйг санагдуулам.
Өөгүй тэгш галбиртай Пикси Фокс

Үзэсгэлэнтэй Пикси бүсгүй “Who Framed Roger Rabbit” хүүхэлдэйн киноноос санаа авчээ. Бусдын зөвлөгөөнөөс зөрөн байж загварлаг бүсгүй Жессика Рэббитэй адилхан болсон юм. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх, “өөтэй” галбираа засуулах мэс засалд 100 гаруй мянган доллар зарцуулсан байна.
Тара Жейн – Барби хүүхэлдэйний шинэ хувилбар

Сувилагч байсан Тара мөрөөдлийнхөө төрөхтэй болохын тулд маш их мөнгө зарцуулжээ. Австрали бүсгүй өөрийгөө Барби хүүхэлдэйний сайжруулсан хувилбар гэж үздэг байна.
Bratz хүүхэлдэйний шүтэн бишрэгч – Невен Цыганович

Хорватын стилист Невен Цыганович гоо сайхны мэс заслийн эмчид хандаж өөрийгөө Bratz хүүхэлдэй шиг болгож өгөөч гэж гуйжээ. Яг адилхан болсон гэж хэлэхгүй ч гэлээ залуу олны дунд лав гээгдэхээргүй л болсон харагдана.
Орос Барби – Анжелика Кенова

Москвагийн загвар өмсөгч багаасаа л өөрийгөө жинхэнэ Барби хүүхэлдэй гэж боддог байжээ. Охин 6 настай байхдаа энэ тухайгаа ээждээ хэлсэн гэх ба ээж нь тэр цагаас хойш охиноо яг л хүүхэлдэйн гоёлоор гоёх болсон гэдэг. Анжеликад шинэ дүр төрх нь ихэд таалагдсан тул салахаас татгалзаж эргэлт буцалтгүй гадаад төрхөө өөрчилжээ.
Бас нэгэн амьд Кен – Маурисио Гальди

Маурисио угийн л жүжигчин болох мөрөөдөлтэй байв. Харамсалтай нь, дүрийн шалгаруултад оролцоод царайлаг биш байна гэсэн шалтгаанаар хасагддаг байсан гэдэг. Тэр цагаас хойш залуу гоо сайхны мэс засал сонирхож эхэлсэн ба өөгүй гадаад төрхтэй болохоор шийдсэн юм.
Үлгэрийн гүнж – Андресса Дамиани

Андресса – бразилийн Барби хүүхэлдэй тэрээр нүүрний будаг, хувцасны зөв сонголтын тусламжтайгаар үлгэрийн гүнж болон хувирдаг.
Штеффи Мулик – амьд Bratz хүүхэлдэй

Штеффи Мулик 13 настайдаа анхны гоо сайхны мэс заслаа хийлгүүлж байжээ. Тухайн үед гоо сайхны салбарт ажиллаж байсан ээж, нагац эгчийнхээ зөвшөөрлөөр гадаад төрхөө өөрчлүүлсэн гэдэг.
Бонус: Юлия Винс – Барби царайтай бодибилдер бүсгүй

Энгельст амьдардаг тамирчин бүсгүй Оросын этгээд хачин хүмүүсийн жагсаалтын 15-д бичигдсэн. Спортлог бие бялдар, хүүхэлдэйн төрхөөрөө алдаршжээ.
Хүүхэлдэй шиг харагдахад дөхсөн нь таны бодлоор хэн нь байсан бэ?







