Хэрэв та хүнсний ногоо болон жимс огт идэхээ больчихвол таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

1

Хүнсий ногоо болон жимсний хэрэглээгээ зогсоох төдийд л сэтгэл гутралд орох, биеэс эвгүй үнэр гарах, хараа муудах зэрэг сөрөг нөлөө хүний биед ажиглагддаг, учир нь өөр ямар ч хүнснээс олж авах боломжгүй амин дэмүүд эдгээр хүнсэнд агуулагддагтай холбоотой. Манай сайт уншигч танд хүнсний ногоо, жимсний хэрэглэгээ зогсоосон тохиолдолд хүний биед ямар өөрчлөлт гарах тухай хүргэхээр бэлдлээ.

Шөнийн цагаар нүд бүрэлзэж, харах орчин хязгаарлагдмал болно

© Depositphotos.com

Шөнийн цагаар машин жолоодоход мэдээж харанхуйд сайн хардаг байх шаардлагатай. Харамсалтай нь хүнсний ногоо болон жимсний хэрэглээгээ зогсоовол А амин дэмийн дутагдалд орсноор хүний биед ажиглагдах хамгийн эхний өөрчлөлт нь шөнийн цагаар нүд бүрэлзэж, харанхуйд аливааг сайн харахаа болих явдал ажээ.

 

Биеэс тань эвгүй үнэр ялгарч эхэлнэ

© Depositphotos.com, © Unsplash

Үс болон нүдний өнгийг тодорхойлдогтой нэгэн адил биеэс ялгарах үнэрийг хүний ген тодорхойлж байдаг аж. Мөн түүнчлэн түүнд нөлөөлдөг нэгэн хүчин зүйл байдаг нь бидний хэрэглэж буй хүнсний нөлөө гэнэ. Судалгаагаар хүнсний ногоо болон жимсний хэрэглээ нь хүний биеэс ялгарах үнэрийг илүү тааламжтай болгож байдаг хэмээн нотлогджээ.

 

Хүнсний ногоо болон жимсний хэрэглээгээ зогсоох нь сэтгэл гутралд хүргэнэ

© Depositphotos.com, © Shutterstock.com

Бидний гэдэс ходоодны үйл ажиллагаа болон тархи өөр хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг гэдгийг эрдэмтэд хэлдэг. Амин дэмийн тэнцвэртэй хэрэглээ нь хүнийг бие галбираа зөв сайхан хадгалж үлдэхээс гадна сэтгэл санааг дэмжиж байх сайн нөлөөтэй байдаг аж. Иймээс хүнсний ногоо болон жимсний хэрэглээгээ зогсоовол хүн сэтгэл зүйн хувьд дарамтанд орж эхэлдгийг нотолсон олон судалгаа бий.

 

Цусны даралт нэмэгдэнэ

© Depositphotos.com, © Shutterstock.com

Судалгаагаар хүнсний ногоо болон жимсний хэрэглээний дутагдал нь цусны даралт нэмэгдэх шалтгаан болж буйг олж тогтоожээ. Иймээс цусны даралт ихтэй хүмүүст эмч нар жимс, хүнсний ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэхийг зөвлөдөг ажээ.

 

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны асуудалтай болно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь бүдүүн гэдсэнд хүрэхэд өтгөний жигд хөдөлгөөнийг бий болгодог уусдаггүй эслэгийн гол эх үүсвэр ажээ. Энэхүү эслэгийн дутагдал нь өтгөн хаталтын гол шалтгаануудын нэг гэж тооцогддог. Судлаачид өтгөн хаталттай өвчтөнүүдэд ногоо, жимс жимсгэнэ их хэрэглэхийг зөвлөдөг нь ийм учиртай аж.

 

Венийн судасны бүлэгнэл үүснэ

© Depositphotos.com

Усан үзэм тэргүүтэй ногоон өнгийн жимс болон саримсны хэрэглээ нь хүний биед цусны бүлэгнэл үүсэхээс урьдчилан сэргийлж байдаг ажээ. Түүнчлэн тэдгээр жимснүүдэд ихээр агуулагддаг С амин дэм нь судас томрох, цус бүлэгнэх эрсдлийг бууруулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж байдаг байна.

 

Арьс тань барзайж, өнгөө алдана

© Depositphotos.com

Хүнсний ногоо болон жимсний хэрэглээгээ зогсоосон тохиолдолд цусны эргэлт буурч, арьс өнгөө алдаж, зовхинд хар туяа үүсдэг байна. Байцай, брокколи, бууцай зэрэг хүнсний ногоонд ихээр агуулагддаг К амин дэм нь цусны эргэлтийг дэмжиж, зүрхний цохилтод нөлөө үзүүлж байдаг тул хүнсний ногооны хэрэглээгээ зогсоосноор арьс өнгө алдан гэмтэж эхэлдэг байна.

 

Шүд цоорох эрсдэл нэмэгдэнэ

© Depositphotos.com

Алим тэргүүтэй жимс болон хүнсний ногоо хэрэглэхээ больсон тохиолдолд амны хөндийн эрүүл мэнд муудаж, шүлс ялгаралт нэмэгддэг байна. Түүнчлэн хүн шүдийг бэхжүүлэх үүрэгтэй А болон С амин болон кальцийн дийлэнх хувийг хүнсний ногоо болон жимснээс авдаг билээ.

Таны эргэн тойронд жимс жимсгэнэ болон хүнсний ногоо хэрэглэдэггүй хүн бий юу? Сэтгэгдэл хэсэгт тэднийг mention хийж, манай нийтлэлийг уншуулаарай.

3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Lkhagva Munkh

    Lkhagva Munkh

    2020/12/20 at 08:34

    Худал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *