Эрчүүдийн бодлоор эмэгтэй хүнийг хамгийн их гутаадаг 7 зүйл. Эдгээр нь эмэгтэй хүнийг сайхан бүсгүй биш болгодог байна

4

Гоо үзэсгэлэн – маш өргөн цар хүрээтэй бөгөөд маргаан дагуулсан сэдэв. Зөрсөн болгон л татагдаад байдаг тийм эмэгтэйчүүд байдаг: сэтгэл татам, дур булаам, тэднийг хараад л баймаар. Эдгээр эмэгтэйчүүдийн чухам юу нь эрчүүдийг тэгж их татаад байна вэ? Олон өрсөлдөгч эмэгтэйчүүд дундаас тэд юугаараа онцгойроод байна? Эмэгтэйлэг дүр төрх зөвхөн жинхэнэ эмэгтэй хүнд л байдаг гэлцэх юм. Ямартай ч үүнтэй санал нийлэх үү, гэхдээ зарим нэг төөрөгдөл бий.

Эмэгтэй хүний дүр төрх хувцасны загвараар илэрхийлэгдэнэ гэж олон эмэгтэйчүүд буруу боддог: хурц ухлаадас, бүдэг өнгө гээд… Гэхдээ үгүй гэж хэлье, эмэгтэй хүн – биеэ зөв боловсон авч явдаг, чанга хашхирдаггүй аядуу зөөлөн ярьдаг (энэ чанар эрэгтэйчүүдэд маш их таалагддаг), нуруугаа эгц барьдаг мөн гадаад төрх, нэр хүнддээ анхаарал хандуулдаг хүнийг хэлнэ. Энэ талаар эрчүүд ямар бодолтой байгааг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Хэрхэн эмэгтэйлэг байх вэ?

1. Шивээс

Хэдэн жилийн өмнө шивээс моод болж байлаа, өсвөр насныхнаас авахуулаад өтөл насныхан хүртэл шивүүлж байсан цаг бий. Магадгүй эхний жилдээ гоё л харагдаж байсан болов уу – бие галбир эгц, арьс чанга байхад. Харин энэ бүгд сулраад эхлэхэд шивээс унжиж өнгөө алдаж гандана. Ийм шивээс яавч сайхан харагдахгүй нь мэдээж. Шивээс эмэгтэй хүний биеийг гутаадаг гэж эрчүүд үздэг, хэрвээ биеийнхээ хэсэгт том шивээстэй бол бүр ч онцгүй. Үүнийг бүдүүлэг төрх гэхээс гадна ямар нэгэн зүйлд эсэргүүцэл үзүүлж байгаа хэрэг гэж үздэг байна.

Пирсинг ч мөн адил. 10 жилийн дараа ямар харагдах бол гэдгийг пирсинг хийлгэхээсээ өмнө бодох хэрэгтэй. Олон жилийн дараа пирсингээс үлдсэн аймшгийг нуухын тулд хичнээн олон гоёл чимэглэл зүүх хэрэгтэй болно.

 

2. Том хэмжээтэй гоёл чимэглэл

Зөв сонгож зүүсэн гоёл чимэглэл өнгө төрхийг чимнэ, баярын уур амьсгал оруулна бас эмэгтэй хүний гоёмсог гар, хүзүүг улам тодосгож өгдөг. Гэхдээ хэтрүүлсэн тохиолдолд яг л ёолкны мод шиг л харагдахад хүргэнэ. Энэ бол жинхэнэ эмэгтэй хүний дүр төрх огтоос биш.

 

3. Согтууруулах төрлийн ундаа болон тамхи

Хөл дээрээ ч тогтож чадахаа болтол уух, тэгээд салсан найз залуу руугаа залгах, баарны тайзан дээр гарч эрээ цээргүй бүжиглэх, тэгээд ямар ч шалтгаангүйгээр чангаар инээх. Дараа нь уйлаад л… Төсөөлөөд харахад нэг л аймшгийн. Дээрээс нь тал хайрцаг тамхи татаад галт уул дэлбэрэх гэж байгаа мэт утаа амнаасаа савсуулаад л – энэ бол зүгээр л сүйрэл. Ийм хүн бол яавч эмэгтэй хүн биш, ингэж нэрлэхэд ч хэцүү.

 

4. Ил гарсан дотуур хувцас

Гаднах хувцсан дээр ил гарсан дотуур хувцас, тэр ч бүү хэл хувцасны цаанаас цухуйх дотуур хувцасны торон хэсэг, бас тэр хөхний даруулгын цаанаас бараг бүхэлдээ ил харагдах силикон хөх. Хөөрхий тэд чинь хайртай залуу минь надад энэ хиймэл хөхийг бэлэглэсэн юм шүү дээ гэдгээ бусдад гайхуулах л гэж байгаа юм. Гэхдээ тэрийг нь харахад ой гутмаар, жинхэнэ эмэгтэй хүний шинж огт биш.

 

5. Хараалын үгс

Эмэгтэй хүн хараал хэлж байхад яаж эмэгтэйлэг гэх вэ дээ, амнаас нь архи сэнгэнэхээс гадна бас хараалын үгс урсана. Үүнээс гадна хараалын үгийг урьд өмнө нь зөвхөн гэмт хэрэгтнүүд л хэрэглэдэг байсныг та мэдэхэд илүүдэхгүй. Эмэгтэй хүний булбарай уруулаас муухай үг гарахад тааламжтай байх эсэхийг та өөрөө бодоод үзээрэй.

 

6. Силикон болон өөр бусад гоо сайхны мэс засал

Хэмжээ болон гоо сайхан – өөр хоорондоо уялдаа холбоогүй ойлголт. Жинхэнэ эмэгтэй хүн өөрийн гэсэн далд бөгөөд нууц татах хүчтэй байдаг юм, гоо сайхан бие галбир – байгаль эхээс заяасан төрхөөрөө. Өөр хамар, хөх, өгзөг, уруул – хүнийг огт өөрчилж чадахгүй. Гадуур дэмий сэлгүүцэж байгаа эрчүүдийн л дурыг хөдөлгөнө – тэрнээс цааш гарахгүй. Мэдээж эрүүл мэндээ сайжруулах эсвэл өөр бусад анагаахын учир шалтгаанаар гоо сайхны мэс засал хийлгэхээс өөр аргагүй байдалд орж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ тэс өөр шалтгаанаар бол – хүлээж авахад хэцүү.

 

7. Нарийхан хөмсөг

Моод гэдэг хувьсамтгай зүйл, 8 жилийн тэртээ бол нарийхан хөмсөг моод байлаа. Энэ удаад бид хөмсгөө утас шиг нарийхан болтол нь зулгаагаад бас дээрээс нь хар харандаагаар тодруулж зурсан эсвэл хөмсөг шивүүлсэн эмэгтэйчүүдийн тухай ярьж байна. Даруухан хэлэхэд, ой гутмаар байдаг юм. Бас нүүр будалтаа хэтрүүлэх ч гэсэн сайхан харагдахгүйг марталгүй хэлье.

 

Зөвлөгөө

Эмэгтэй хүн байх – хүнд хөдөлмөрөөс гадна том урлаг. Гэхдээ жинхэнэ эмэгтэй хүний дэргэд байгаа эр хүн хүртэл жентельмен болж чаддаг юм. Хэрвээ таны сонголт – мөнхийн хараал, хэрүүл уруул, бүдүүлэг байдал бол та эр хүнээс юу ч авч чадахгүй, тэд ч бас таньтай бүдүүлэг л харьцана. Үүнд хувь хүний амьдралын хүсэл, шаардлага, амбиц нөлөөлөх нь ойлгомжтой.

Та дээрх жагсаалттай санал нийлж байна уу? Бидэнтэй үзэл бодлоо сэтгэгдэл хэсгээр хуваалцаад сошиал сувгаар уг нийтлэлийг түгээхээ бүү мартаарай.

135
ГоёГоё
64
ТэнэглэлТэнэглэл
35
Ха ХаХа Ха
29
ГайхмаарГайхмаар
19
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/09/16 at 20:21

    Байгаагаараа л байцгаа

  2. Michi Grand

    Michi Grand

    2018/09/16 at 21:59

  3. Сугармаа

    2019/05/08 at 00:11

    Эрчүүдэд таалагдахын тулд өөрийнхөөрөө байж чаддаггүй эмэгтэйчүүд ч гэсэн онцгүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *