
Гутал нь хувцасны шүүгээний багахан зайг эзэлдэг ч маш их анхаарал татдаг онцлогтой хувцасны нэгэн төрөл юм. Тэр ч байтугай хүмүүс гутал авахдаа өөрсдийн зан араншин дээр тулгуурлаж сонголт хийдэг болох нь судалгаагаар батлагдсан байна. Нээлттэй болон бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс илүү тод өнгөтэй, содон гутал сонгодог бол тайван, дөлгөөн зан чанартай хүмүүс илүү тухтай гутал сонгодог байна. Ингээд бид танд гутлаар нь хүний зан чанарыг шинжиж болох аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.
1. Экcтраверт буюу нээлттэй хүмүүс

Судалгаанаас үзэхэд ийм төрлийн хүмүүс хар, цагаан өнгийн гутлаас илүү өнгөлөг гутлыг илүүд үздэг байна. Ийм хүмүүс өөрсдийн хувийн шинж чанарыг илүү тод илэрхийлэхийн тулд ийм сонголт хийдэг бөгөөд хүн бүрийн өмсдөг нэгэн ижил гутлуудыг хэтэрхий уйтгартай гэж боддог байна.
2. Бүтээлч

Хурц өнгийн гутал нь нээлттэй байдал, төсөөлөн бодох чадвар зэрэгтэй холбоотой байдаг. Хүмүүс янз бүрийн хүсэл мэдрэмжээ илэрхийлэх зорилгоор илүү содон гутал сонгодог.
3. Нийцтэй, хүлээцтэй

Боломжийн үнэтэй гутал сонгодог хүмүүс илүү хүлээцтэй, аливаа зүйлийг амархан хүлээн зөвшөөрдөг төрлийн хүмүүс байдаг. Тэд илүү даруу төлөв, өгөөмөр найрсаг зантай байдаг бөгөөд та ийм төрлийн хүмүүсийг асар үнэтэй брэндийн гутал өмссөн байгааг бараг л харахгүй болов уу. Эсрэгээрээ зөрүүд талдаа хүмүүс эрэгтэйлэг юм уу, өндөр үнэтэй гутал сонгон өмсөх магадлал өндөр байдаг.
4. Үнэнч шударга

Ийм зан араншинтай хүмүүс маш цэвэрхэн хийцтэй гутал сонгодог. Харин гутлыг удаан хугацаанд гамтай өмсөх, сайн хадгалах зэрэг нь энэ төрлийн ойлголтоос арай өөр байдаг.
5. Даруухан

Судалгаагаар тэд өсгийтэй гутлаас илүү энгийн гутал өмсөхийг илүүд үздэг байна.
6. Зожиг, ганцаардмал

Тэд үнэхээр юу мэдэрч, юу бодож байгаагаа танд хэзээ ч хэлэхгүй төрлийн хүмүүс. Тиймээс ч бусдад ямар харагдах нь тэдний хувьд чухал биш бөгөөд тэдний гутал нь загварлаг бус төдийгүй анхаарал татахааргүй байх нь түгээмэл. Ийм шалтгааны улмаас тэд зүгээр л хуучин кет өмсөөд явахыг илүүд үздэг байна.
7. Нэр хүндтэй

Хэрэв та гутлынхаа брэндийг логог ил харуулахыг хүсдэг бол энэ нь таныг нийгмийн байдлаа онцлохыг хүсэж байгааг илэрхийлнэ. Ийм гутлууд ихэвчлэн өндөр үнэтэй байдаг бөгөөд та яав ч жирийн нэг залуу юм уу, бүсгүй биш гэдэг нь ойлгомжтой.
8. Нээлттэй

Судалгаагаар шинэ зүйл эрэлхийлэх сонирхолтой хүмүүс гуталдаа илүү их анхаардаг болохыг онцолжээ. Тэд ихэвчлэн тод өнгөтэй болон содон загвартай гутал өмсөхийг илүүд үздэг.
9. Зовиур, сэтгэлийн шаналалтай

Ийм хүмүүст юу юунаас илүү анхаарал, халамж хэрэгтэй. Учир нь тэд анхаарлаар дутаж байдаг учраас хурц, тод гутал, хувцас өмсөж өөрсдийгөө анхаарлын төвд оруулахыг хүсдэг. Өндөр өсгийтэй, эв хавгүй гутал өмссөн нь тэдэнд бусад хүмүүсийн санаа бодол чухал гэдгийг илтгэнэ. Тэд бодит байдлаас илүүтэйгээр нийгэмд харагдах байдлаа нэн түрүүнд тавьдаг.








Chultem Khandsuren
2020/06/25 at 19:19
Jargarmaa Badrah
Ээгий' Ээгий
2020/06/26 at 10:25
Mdrel yin
Урангоо Урангоо
2020/06/26 at 15:47
Icecream Icecream
Г. Цолмон
2020/06/26 at 16:24
ter udriin tenger ymr bn teriiga harj baigaal umsiisd ahahah
Temvlen Dæ
2020/06/26 at 19:51
gachin ym bn
Б. Нямбадам
2020/06/26 at 20:50
Telmuun Urlee
Ebe Elbeg
2020/06/26 at 23:08
Hud blgude