
Цусны хорт хавдартай дүүгээ аргадаж буй зургийн эзэн болох энэ охин магадгүй энэ дэлхийн хамгийн сайн эгч биз ээ. Зурагт хүнд өвчтэй бяцхан хүү бөөлжих гэж буй дүр зураг харагдана. Азаар түүний эгч дэргэд нь түүнийг аргадаж, тайтгаруулж байх ажээ.
Амь насанд халтай өвчинтэйгөө эвлэрнэ гэдэг маш хүнд байх нь мэдээж. Азаар энэ бяцхан хүүд маш ихээр дэмжиж, халамжилдаг гайхалтай эгч бий. Энэ тухай анх тэдний ээж гэрэл зурагт буулгаснаа цахим орчинд хуваалцжээ. Beckett Burge насаар бага байж болох ч маш хүчтэй өвдөлтүүдтэй тэмцэн амьдарч буй нэгэн ажээ. Тэрээр цусны хорт хавдар гэсэн онош сонссон бөгөөд хэдийгээр амь насанд аюултай өвчин туссан ч түүний аз болоход Aubrey нэртэй халамжтай эгчийнхээ ачаар хүнд үедээ хэзээ ч ганцаараа байж үзээгүй гэнэ. Энэ нь дээрх зурагт тод харагдах бөгөөд Beckett хүү бөөлжих гэж байхад нь түүний эгч дэргэд нь зогсоод аргадаж, тайтгаруулж буйг та анзаарсан биз ээ.
Aubrey охин бяцхан дүүгээ тайтгаруулж, аргаддаг
Тэдний ээж Kaitlin Burge тус гэрэл зургийг дарж, цахим сүлжээнд нийтэлсэн бөгөөд тэрээр, “Охин маань хүн өвдсөн үед хайр халамж ямар чухал болохыг мэддэг учраас дүүдээ ингэж ханддаг байх. Учир нь охиноо өвдөх үед нөхөр бид хоёр түүнийхээ нурууг илж, аргаддаг байлаа. Иймээс л тэр дүүгээ ингэж халамжилдаг байх. Охин маань дүүгийнхээ нурууг илж, бүх зүйлс сайхан болно гэж тайлбарлангаа, нүүр, гарыг нь цэвэрлэж өгдөг” хэмээжээ.
Мөн тэрээр, “Охин маань дүүгээ зочны өрөөнд оруулж ирэх тоолондоо өөрийнх нь ажил биш боловч угаалгын өрөөг би цэвэрлэж болох уу гэж асуудаг” гэжээ.
Эгч дүү хоёр нэгнийгээ тун сайн ойлгодог, маш сайн найзууд ажээ
Мөн бяцхан хүү сард хэд хэдэн удаа химийн эмчилгээнд орох шаардлагатай болдог бөгөөд тэр бүхэнд эгч нь дэргэд нь байдаг гэнэ.








PA MA
2020/11/21 at 12:14
💖🥰
Urnaa Damidan
2020/11/21 at 23:24
Ивий дээ дотроо ямар их шаналж бгаа болдооо
윤진혁
2020/11/21 at 23:34
Эдгэрэх болтугай
Нараа Нарангэрэл
2020/11/22 at 10:10
ЭДГЭХ БОЛТУГАЙ.
Dashmaa Daashka
2020/11/22 at 13:48
Ямар хөөрхөн ухаантай охин бэ дүү нь эдгэх болтугай
Natsaga Yo
2020/11/22 at 14:41
Huurhiiduu tyrgen edgeh boltugai🙏
Sonintsetseg Sainhkuu
2020/11/22 at 17:11
Iii ivii dee gej..huuhed darhlaa saitai uchir edgenee mundag egch bnaa
Nergvi Enhtsetseg
2020/11/22 at 18:12
ewii dee
Dawagjantsan Jawzmaa
2020/11/22 at 18:17
Хурдан эдгээрэй.
Delger Undrah
2020/11/22 at 20:36
♡
Zaya Zayats
2020/11/22 at 23:36
Ewii dee mundag egch bnaa hurdan edgeerei 🌹
Boloroo Bolormaa
2020/11/23 at 01:42
😭🥰
Delgermaa Batjargal
2020/11/23 at 11:01
Хөөрхий минь өрөвдмөөр
Deegii Dek
2020/11/23 at 13:20
Хүүхэд өвдөж байна гэхээр л бүр сэтгэл шимширдэг ш дээ. Бүр хорт хавдартай яаж тэмцэж буйг нь сонсоод л өрөвдчихлөө. Эвий дээ. Эгч мундаг бнаа
Sobi Mn
2020/11/23 at 15:52
Huurhiinmvee amjilt uhaantai egch
Батбаатар Оюунчимэг
2020/11/23 at 17:40
Ewii dee edgerh boltugai.
Энхжаргал Чимэдцэрэн
2020/11/23 at 17:53
tvrgen edgeerei
Tsegmid Otgonbayar
2020/11/23 at 18:13
Ewiidee zarimd n yagaad ingej hatuu handdag bna aa.iim jaahan huuhed hawdartai bna gedeg etseg eh n yamar ih setgeliin tewcheer gargaj bga boloo.Burhan gej bdag bol ene delhiin bvh bytshan vrsiig vrgelj ineemsegleleer dvvren eleg bvten saihan amidrah ter bolomjiig uguuch
Anna Anna
2020/11/23 at 18:13
Хорт хавдар хэзээ ч эдгэрдэггүй өвчин.Их зовохгүй л явчихвал аз нь тэр юм билээ.Би нагац эгчээ цусны хорт хавдараар алдаж байлаа.Аавыгаа ч бас хавдараар алдсан.Эдгэрчихлээ гэж ярьсан хүмүүс үсрээд л 2 жил болоод л сэдрээд өнгөрчихдөг.Нэгэнт хорт хавдар туссан бол эдгэрнэ гэж хэзээ ч байхгүй.Тиймээс эртхэн л биеээ бодоорой.Ялангуяа сэтгэлийн амар амгалан эрүүл бхд тун чухал шүү.
Отгон Цэцэг
2020/11/23 at 19:10
yana ve hoorhii orovdmoor yumaa burhan mini tuslaarai edgeh boltugai
Otgonsuren Chimed
2020/11/23 at 19:33
Evii we vii nyalh amitan eruul bolchoosoi yaltai
Jagaa Jargal
2020/11/23 at 21:55
ямар өр эмтэрмээр юмбэ бурхан минь 😢😭
Ivy Michell
2020/11/23 at 22:25
eviidee
Davgadorj Uranchineg
2020/11/23 at 22:57
Хүү эдгэнэ
Zayaa Zolko
2020/11/23 at 23:13
Ewiide amidral neeree denduu hatuu sorilttoi yma
Urnaa Dashpurev
2020/11/24 at 00:26
Эдгэрнэ эдгэрэх болтугай
Цэеэндорж Рэнцэнмядаг
2020/11/24 at 02:03
Өрөвдмөөр юмаа зүрх өвдөх юм даа
Diorr Jnsn
2020/11/24 at 02:15
❤️
Sanjaajigjid Bolortungalag
2020/11/24 at 02:21
tiimee uneheer hetsu bdg manai eej.aawuud.huuhduud mini.bugde l.edgerne geed l buh ymiig sauihnaar boddog
Sanjaajigjid Bolortungalag
2020/11/24 at 02:25
ee burhan mini huuhduud mini.edgernee.l gj bodhiin gama sain barihaar edgerne bizee bid nart edgerehgui gj sonsohoor ymar hatu sonsogdoj bn aa
Д. Мѳѳгий
2020/11/24 at 02:55
Хөөрхий😪😪😪😪
Rose Queen
2020/11/24 at 04:49
Egch aaimr uhaantam bn iim egchte dvv bol aztaim
Tomorvaatar Tsetsegmaa
2020/11/24 at 07:28
эгчийн хайр агуу зүйл байдаг шүү хайртай шүү
Daria Daria
Baigalmaa Davaajaw
2020/11/24 at 09:51
Ивий дээ гэж ийм сайхан эгчтэй юм чинь дүү нь эдгэрэх байхаа гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсий хөөрхөн хүү минь хурдан эдгээрэй бурхан чамайг хайрандаа авна
Ту Яа
2020/11/24 at 10:13
Хөөрхий дөө хурдан эдгээрэй
Анхаа Анхаа
2020/11/24 at 11:08
Hoorhiidoo ewii mini hurdan edgeerei