Нэгэн сэтгэлзүйч хүүхдийн дэлгэцний өмнө өнгөрүүлж буй цагийг багасгах хамгийн үр дүнтэй аргыг хуваалцжээ. Ямар ч уйлаан майлаан, уур бухимдал үүсэхгүй

2

АНУ-д өсвөр насныхан өдөрт хичээл болон гэрийн ажил хийх цагийг оруулахгүйгээр 7 цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөдөг гэсэн судалгаа бий. Эцэг эхчүүд ч энэ тухайд сэтгэл зовниж явдаг нь нууц биш билээ. Хүүхдийнхээ дэлгэцний өмнө өнгөрөөх цагийг багасгах гэж хичээсэн эцэг эхчүүдийн оролдлого ч байдлыг улам дордуулах нь олонтаа. Тэгвэл манай сайт уншигч танд Стэнфордийн Их Сургуулийн сэтгэл судлаач Nir Eyal-ийн хүүхдээ дэлгэцтэй төхөөрөмжөөс холдуулахад тань туслах зөвлөгөөг хүргэж байна.

1. Хүүхэддээ өөрийн өдрийн төлөвлөгөө гаргаж, цагийн хуваарь зохиох боломжийг олго

Nir Eyal өөрийн нийтлэлдээ эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол хүүхэддээ өөрийнхөө цагийг өөрөө зохицуулах боломжийг олгодоггүй явдал юм хэмээжээ. Харин өдрийн төлөвлөгөөгөө өөрөө гаргахыг нь зөвшөөрвөл тэр сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаггүй, амьдралдаа илүү хариуцлагатай нэгэн болж өсөх болно.

 

2. Цахилгаан хэрэгсэлд цагаа үрэх нь тэдэнд ашиггүй гэдгийг тайлбарлаж өг

Цэцэрлэгийн хүүхэд ч бидний амьдрал үүрд биш гэдгийг мэддэг шүү дээ. Тиймээс түүнд өөрт оногдсон чөлөөт цаг болох 3 цагийг дэлгэцийн өмнө сууж өнгөрүүлэх нь найзуудтайгаа салхинд гарах, зураг зурах, унтахын өмнө үлгэр сонсох зэрэг бусад зүйлсийг хийх цагаас нь хумсалж буйг ойлгуулах хэрэгтэй. Итгэх үгүй нь таны хэрэг хэдий ч хүүхэд тань өөрт чухал зүйлсдээ цаг гаргахыг хүсэх болно. Мөн бүх бурууг цахилгаан хэрэгсэл рүү чихэх хэрэггүй.

 

3. Хэрэглэгчийг өөртөө цаг ямагт татаж байхын тулд л зохиогдсон аппликейшн, бичлэг, тоглоом зэргийг хүүхэддээ тайлбарлаж өг

Хэрэв таны хүүхэд ухаалаг утсан дээр тоглоом тоглох дуртай бол тэдний давсан үе бүрээр олох аппликейшны орлогын талаар тэдэнд хэл. Хэрэв таны хүүхэд телевизийн шоу үзэх дуртай бол түүнд цувралын төгсгөлд үйл явдлын бүх зангилаа гардаг гэдгийг сануулаарай. Харин насанд хүрсэн хүүхэд тань юу түүнийг тэгтлээ ихээр татаад буйг сайн мэдэх тул дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цагийг хэрхэн хуваарилах талаар жишээ харуулах нь зүйтэй болов уу.

 

4. Тэдний хувьд хэдэн цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлэх нь хангалттай байх талаар асуугаарай

Та магадгүй тэднийг цахилгаан хэрэгслээ бүх л өдөржин ашиглахыг хүсэх байх хэмээн эмээж байгаа байх. Гэвч хэрэглээгээ хязгаарлах тухай тайлбарлаж өгсний дараагаар хүүхэд тань өдөржин дэлгэц ширтэж суухыг сонгохгүй л болов уу. Түүний цагийг өөрөө хязгаарлахаас зайлсхийгээрэй. Учир нь энэ арга хэмжээ нь тэдэнтэй харилцах бүхий л харилцааг эрс муутгах уршигтай.

 

5. Цагаа хэрхэн зохицуулах гэж буй талаар тэднээс асуугаарай

Хэрэв та цагийн хязгаарлалтанд л анхаарлаа хандуулдаг бол энэ нь алдаа гэдгийг танд дуулгах хэрэгтэй. Хүүхдэд хязгаарлалт хэрэгтэй бол түүнийг тогтоох хүн нь тэр өөрөө гэдгийг ойлгоорой. Гал тогооны цаг тохируулагчаас эхлээд гар утасны сэрүүлэг хүртэл ашиглан цагийн менежмент хийх боломжтой. Хамгийн гол нь та бол хүүхдээсээ үнэтэй зүйлсийг нь салгадаг муу нэгэн биш хүүхдийнхээ зөвлөгч гэдгийг санах хэрэгтэй.

 

6. Эртнээс эхэл

Хүүхэд тань iPad /ухаалаг утас/зөөврийн компьютер ашиглахаар зүтгэж, уцаарлаж эхлэх үеийг та ухаалгаар ашиглах хэрэгтэй. Харин харилцан яриа эхлэх үед хоёул тайван байх хэрэгтэйг анхаараарай. Хэрэв хэн нэгэн нь уцаарлаж эхэлбэл асуудлыг дараа ярьж шийдвэрлэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг санах хэрэгтэй болов уу.

 

7. Шууд хатуурхах хэрэггүй

Хэрэв хүүхэд тань амлалтаа зөрчсөн бол юуны түрүүнд тэр тухай сэдвээр ярих тохиромжтой цагийг хүлээгээрэй. Нөгөөтэйгүүр энэ нь таны хүүхдэд өдөр тутмын дэлгэцийн өмнө өнгөрөөх цагаа амралтын өдрүүдээр кино үзэх эсвэл тогтмол хийдэг зүйлсээ өөрчлөхөд нь тусалж буй хэрэг болох болно.

 

8. Хүндхэн харилцан ярианд бэлэн байгаарай

Хэн хэн нь сэтгэл ханамжтайгаар асуудлаа шийдэж чаддаг бол маш сайн хэрэг гэдэг нь мэдээж. Гэхдээ хүүхэд тань таны хэлж буйн эсрэг зүтгэх магадлал бий гэдгийг үргэлж санаж байх нь чухал. Иймээс уурлахгүй байхыг хичээх, хүүхдээ буруутгахгүй байх болон бүх удирдлагыг өөртөө авах зэрэг хариу үйлдэлд бэлэн байх хэрэгтэй. Мэдээж гэр бүлийн харилцаа хамгаас чухал учир тэрхүү санааг тань чилээсэн сэдвийн талаар дараа ярилцаж болно гэдгийг ухамсарлаарай.

Хүүхдийнхээ дэлгэцийн өмнө өнгөрүүлж буй цагийг багасгах таны арга юу вэ?

157
ГоёГоё
25
БахархмаарБахархмаар
15
ХөөрхөнХөөрхөн
14
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Saraa Sarana

    Saraa Sarana

    2020/09/07 at 19:45

    Болормаа Төмөрбаатар

  2. Мэргэн Мэргэн

    Мэргэн Мэргэн

    2020/09/08 at 12:08

    Tungaa do u understand me?🤪😂

  3. Дөл Гөөн

    Дөл Гөөн

    2020/09/09 at 23:37

    Tsetsgee Tsetsgee

  4. Tsetse Tsetse

    Tsetse Tsetse

    2020/09/10 at 14:19

    Бөхөө Бэхээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *