Таны хоолойд цэр тээглээд байна уу? Бие махбодийн цэр ялгаруулалтыг багасгах энгийн 3 арга

5

Хүнээс байнга цэр ялгарч байдаг. Яагаад цэр ялгардаг болон цэр их хэмжээгээр ялгарахад ямар арга авах тухай эндээс уншиж танилцана уу. Бидний зарим нэгэнд нь цэр хоолойд тээглээд байдаг, үүнийг гуурсан хоолой бөглөрөх хаш шинж гэнэ.

Antonio Guillem / Shutterstock.com

Хамрын хөндийд нус, цэр ялгарах нь – хүний бие эрxтний хамгаалах үүрэг ажиллаж байна гэж үзнэ. Тоос тоосонцор, микроб болон нянгаас хамгаалдаг. Нус, цэрний тусламжтайгаар агаарын хэм биеийнхтэй адил түвшинд очихоос гадна чийгшил нь бараг 90 хувиар нэмэгддэг. Өөрөөр хэлбэл уушгины агаарын солилцоог хөнгөвчилж өгч байгаа ажээ.

Serafino Mozzo / Shutterstock.com

Хэт их цэр ялгарах нь дараах шалтгаантай байж болно:

  • Харшил
  • Гуурсан хоолойн багтраа/Астма
  • Гуурсан хоолойн үрэвсэл/Бронхит
  • Уушгины өвчлөл
  • Улаан хоолойн сөргөө өвчин
  • Муковисцидоз
  • Агаарын бохирдол зэрэг
Sergei Vakurov/ Shutterstock.com

Мөн их хэмжээгээр цэр ялгарах нь хоолой эсвэл чихний өвчлөлтэй холбоотой байж болно. Та бүхэндээ энэ таагүй өвчнийг багасгахад туслах 3 энгийн аргыг танилцуулъя.

1. Нимбэг-зөгийн балны уусмал

Айл болгонд байх эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь мөөгөнцөр, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ханиалга дарж цэрийг гадагшлуулдаг. Дархлааг дэмжихээс гадна амьсгалын замын хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

dreamsfolklore / Shutterstock.com

2 х.х нимбэгийн шүүсийг 1 х.х цэвэр зөгийн балтай хольж өдөрт бага багаар 3 удаа ууна.

Анхаарах ёстой зүйл: зөгийн бал нь 3-аас доош насны хүүхэд тохиромжгүй, мөн тоосонцрын харшилтай хүмүүст харшил үүсгэх магадлалтай тул анхаарна уу. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглодог.

 

2. Эвкалиптийн цай

Тайвшруулах үйлчилгээтэй уг цай нь амьсгалын дээд замын халдварт өвчний үед тустай. Цайны хандыг сайтар хандлаад бага багаар нь ойрхон ууна. Өдөрт уух тунг эмчлэгч эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

Pat_Hastings / Shutterstock.com

 

3. Уураар утах

Амьсгалын системээс цэр гадагшлуулах шалгарсан арга – үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ургамал, тосон суурьтай утлага болно.

plprod / Shutterstock.com

Анхаарах зүйл: амьсгал гүн бөгөөд хүчтэй байх ёсгүй, эс бөгөөд үрэвсэл гуурсан хоолойд халдварлах аюултай юм. Ялангуяа эвкалиптийн тосыг маш анхаарал болгоомжтой хэрэглэнэ. Хүүхдийг өвчнөөс хамгаалах, эмчлэхэд хэрэглэхээс зайлсхийнэ, мөн жирэмсэн болон хөхөөр хооллож байгаа эхчүүд хэрэглэхийг хориглодог. Үүнээс гадна чихрийн шижин болон мэс засал хийлгээд удаагүй өвчтөн анхаарал болгоомжтой хандана.

Africa Studio / Shutterstock.com

Ялгарч байгаа цэр нь харшил, халдварт болон архаг өвчинтэй холбоогүй нь тогтоогдвол дараах энгийн аргууд танд тус болно.

  1. Агаарыг тогтмол чийгшүүлэх
  2. Их хэмжээний ус уух
  3. Ханиад томууны эсрэг үйлчилгээтэй хоол хүнс хэрэглэх: жимсгэнэ, анар, хүн орхоодой, эхинцэя.
  4. Давсны уусмалаар байнга хоолойгоо зайлах.
Borysevych.com / Shutterstock.com

Ялгарч байгаа цэрний хэмжээ ихсэх эсвэл бүтэн сарын турш ялгарч байгаа бол зайлшгүй эмчид үзүүлэх шалтгаан болно. Мөн цээжээр өвдөх, цустай ханиалгах, цээж шуугих, амьсгал тасалдаж байгаа бол эмчид үзүүлээрэй.

Дээр дурдсан аргууд нь ялгарах цэрний хэмжээг түр хугацаанд л багасгах төдий бөгөөд үндсэн эмчилгээний туслах чанар агуулна. Ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй юм.

Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн шинж чанартай гэдгийг анхаарна уу. Дур мэдэн эмчилгээ хийж огт болохгүй, зөвхөн мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлнэ.

15
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
7
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Номиндарь Сэлэнгэ

    Номиндарь Сэлэнгэ

    2020/01/08 at 18:24

    Oynnmn Enkhbold

  2. ØLžíì Ųçhŕąļ

    ØLžíì Ųçhŕąļ

    2020/01/08 at 20:09

    Эрдэнэ-мягмар Бэхжээ

  3. Namsrai Tsetsgee

    Namsrai Tsetsgee

    2020/01/08 at 22:14

    Songuuli dohoj bn sumyabazraa araa bodoj bga bzdee

  4. Altansuh Altan

    Altansuh Altan

    2020/01/08 at 22:45

    Шүр Шүрээ

  5. Dulamsuren Ognoon

    Dulamsuren Ognoon

    2020/01/09 at 04:50

    Enkhtamir Enkhbold

  6. Гантөмөр Ганаа

    Гантөмөр Ганаа

    2020/01/09 at 21:28

    Tiimuu

  7. Badarch Lhagwasvren

    Badarch Lhagwasvren

    2020/01/10 at 00:00

    🐆🎒🧠🐂🐃🐉🐟🐲🐞🐋🐆🦕

  8. xvvxdiin xooloin deer tser baigaad baidag ni ymar uchirtei ym bol tseejiin changnuulxaar zvgeer mortloo untxaar xirjigneed baidag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *