Ажил олгогч нарын ажлын ярилцлагын үеэр ашигладаг 7 заль мэх. Та эдгээр сорилтыг давж чадвал ажилтай боллоо л гэсэн үг!

4

Өнөөдрийн дэлхий ертөнцөд ажил горилогчийн анкеттай танилцаж, стандартын дагуу ажлын ярилцлага хийснээр төгс ажилтныг сонгон шалгаруулж авахад хүндрэлтэй. Ийм учраас ажил олгогчид зарим нэг заль мэхийг ашигладаг байна. Ажил горилогчид тэдгээр заль мэхийг сорилт гэж анзаарч, мэдээгүйгээс болж ихэнхдээ бүдэрдэг ажээ.

Жишээлбэл, ажил олгогч танд кофе эсвэл цай санал болгох нь ажлын ярилцлагын нэг хэсэг бөгөөд энэ нь ажил горилогчийн хэтийн төлвийг олж мэдэх зорилготой байдаг гэнэ.

1. Ямар нэгэн учир шалтгаантайгаар танд кофе уухыг санал болгох

Саяхнаас ажил олгогчдын дунд “аяга кофе” сорилт нилээдгүй алдартай болсон. Ажлын ярилцлагын эхэнд, ажил олгогч таныг гал тогооны өрөөнд аваачиж кофе уухыг санал болгоно. Ажлын ярилцлагын дараа, ажил олгогч болгоомжтойгоор ажил горилогчийг аягатай хэрхэн харьцахыг анзаарч харна – аягыг хаана тавихыг асуух, аягыг зүгээр л ширээн дээр орхих эсвэл гал тогооны өрөөнд орж, угааж байгаа эсэхийг ажиглана.

Нягтлан бодох бүртгэлийн програм хангамж хөгжүүлэгч компани болох “Xerox Australia”-гийн дарга Trent Innes энэ аргыг анх бодож олсон бөгөөд тэр энэ заль мэх тухайн хүний зан чанар болон хандлагыг тодорхойлж, ажил горилогчийн асуултанд хариулж буй байдлаас илүү үр дүнг харуулдаг гэж хэлсэн байна. Мөн ажил горилогчийн хэр хурдан хамт олонд уусах чадварыг олж мэдэхэд тусалдаг. Энэ нөхцөлд хамгийн зөв шийдэл бол ажлын ярилцлагын дараа, гал тогоонд очиж кофе уусан аягаа угаах явдал юм.

 

2. Ажил олгогч санаатайгаар таныг хүлээлгэх

Бодит байдалд “аяга кофе” сорилт бол гэм зэмгүй заль мэх юм. Хэрэв ажлын ярилцлага өглөө 09:00 цагт товлогдож, ажил горилогч оффист эрт ирсэн ч, ажил олгогч завгүйн улмаас 10 минут хүлээх шаардлагатай гэж хэлэх юм бол, нөхцөл байдал илүү хүнд хэлбэрт шилжиж байна гэж ойлгож болно. Дахиад 10 минут болж сунгана. Дахиад 15 минутаар хүлээх хугацааг нэмнэ.

Энэ заль мэх ажил горилогчийг стресстэй нөхцөл байдалд хэрхэн сэтгэл санаагаа тогтвортой байлгаж чадаж байгааг шалгахаас гадна, ямар хандлага гаргаж байгааг нь олж мэдэхэд тусалдаг байна.

 

3. Ажил олгогч гэнэт хашгичиж эхлэх

Ажил олгогч дууныхаа өнгийг чангалах, хашгичих болон тэр ч бүү хэл доромжилсон өнгө аястай үг хэрэглэх нь санаатайгаар стресстэй нөхцөл байдал үүсгэж байгаа хэлбэр бөгөөд ажил олгогчийн стрессээс хэрхэн ангижрах чадварыг олж мэдэх зорилготой гэнэ. Мэргэжилтнүүд ийм нөхцөлд тайван байж, асуултанд тайвнаар хариулахыг зөвлөж байна.

 

4. Ажил олгогч этгээд санал тавьж, таныг цонхоор үсрэх үү гэж асуух

Ажил горилогчийн нүүр тулгарч болох өөр нэгэн таагүй гэнэтийн зүйл бол ажил олгогч ямар нэгэн этгээд саналыг танд тавихаар бэлдэж байж болно – тухайлбал цонхоор үсрэхийг энд дурдъя. Энэ нөхцөлд ажил олгогч ажил горилогчийн “хайрцагнаас гарч сэтгэх” чадварыг ажиглах зорилготой байдаг.

Та энэ нөхцөлд дараах арга замыг сонгож болно: цонхны тавцан дээр гарах боловч, ажлын ярилцлага явагдаж байгаа өрөөний шал руу үсэрнэ. Хаана ч бууж болно. Эсвэл та ажил олгогчийг гайхшруулж, түүний асуултанд ялалт байгуулахын тулд түүнээс буцаагаад ингэж асуугаарай: “Намайг үсэрлээ гээд компанид ямар ашигтай вэ?”

 

5. Ажил олгогч гэнэт этгээд зан ааш гаргах

Ажил олгогч гэнэт этгээд зан ааш гаргах нь өөр нэгэн заль мэх юм. Ажил горилогч ажил олгогчид үл ойшоогдох магадлалтай. Ажил олгогч компьютерынхоо дэлгэц рүү харж, хажуу дахь хүнээ тоохгүй байх эсвэл ажлын ярилцлагын үеэр гар утсаар ярьж, өрөөг орхиж гарах гэх мэт.

Энэ заль мэх ажил горилогчийг ажил олгогч руу дахин анхаарлаа төвлөрүүлж чадаж байгаа эсэх эсвэл тухайн нөхцөл байдалд хэрхэн хандахыг нь олж мэдэх зорилготой. Хамгийн үр дүнтэй сонголт бол ажил олгогчоос ажлын ярилцлагыг өөр өдөр болгох талаар асуух явдал юм.

 

6. Ажил горилогчийг хамт олонд танилцуулах

Энэ нь ажил олгогч ажил горилогчид ажлын ярилцлагын дараа хамт ажиллах хүмүүстэйгээ танилцах боломжийг олгож буй хэлбэр юм. Оффист ажлын цагаар эсвэл ажил тарсны дараа байж болно. Энэ бол найрсаг зан биш юм – ажил олгогчийн хувьд ажлын хамт олны тусламжтай ажил горилогчийг шинжүүлэх зорилготой байгаагийн илрэл гэж ойлгоход буруудахгүй.

 

7. Ажил олгогч үзгээ шалан дээр унагах

Өөр нэгэн сорилт бол ажил олгогч ажил горилогчийг хэр зэрэг үүрэг хариуцлагатай болон сайхан сэтгэлтэй болохыг үзгээ шалан дээр унагаж, түүний гаргах хандлагаас олж мэдэх боломжтой. Хэрэв ажил горилогч зөн совингоороо доош сууж, үзгийг авч өгвөл ажилтай боллоо гэсэн үг. Хэрэв ажил горилогч ажил олгогчид “үзгээ унагачих шиг боллоо, та үзгээ аваарай” гэж хэлэх юм бол, ажилд орох боломжоо үгүй хийх болно.

Та урьд өмнө ажлын ярилцлагад орох үедээ эдгээр сорилтуудтай нүүр тулгарч байсан уу? Танд ямар санагдсан тухайгаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

84
Ха ХаХа Ха
34
ТэнэглэлТэнэглэл
23
ГайхмаарГайхмаар
20
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Elbegjargal Ayurzana

    Elbegjargal Ayurzana

    2020/01/08 at 10:57

    Г. Оюун-Ундрах ингэж маягладаг байх нь:)

  2. Б. Цэлмэг

    Б. Цэлмэг

    2020/01/08 at 23:32

    Tgd za sorilt ym bndaa gej bodood tevcheed ajild orson chin ternees dor hun bvl ch getsuu shuu te😂

  3. Н. Очбаяр

    Н. Очбаяр

    2020/01/09 at 17:32

    Хаха энэ нэг их сайхан арга биш бна. Ажил олгож бгаа болохоос боолчлохын нэр биш харилцан хүндлэл бхад л болчихно доо.

  4. Nominjin

    2020/01/09 at 20:24

    Хэрэгтэй , үнэ цэнэтэй байгаа хүнийг ажил олгогч нар сайн цалин хангамж санал болгоод гуйдаг юмаа. Ажил олгогчийн өмнө бөхөлзөх хэрэггүй. Хөдөлмөрөө, цаг зав гэх мэт юмаа өгөөд оронд нь мөнгө авч байгаа учираас. Тэгээд ч ажил олгогчдын дунд луйварчид олон.

  5. Сүхбаатар Энхтуяа

    Сүхбаатар Энхтуяа

    2020/01/09 at 22:13

    ажил олгогч ѳѳрѳѳ ур чадвартай байж ур чадвартай ажилчинаа сонгох чадвартай бдаг юм.бэлэнчлэх сэтгэлгээ хэнд ч хэрэггүй.

  6. Voki Voki

    Voki Voki

    2020/01/10 at 00:01

    Tsonhoor vserhees busdiin bol hiij bsiin bnaaaa kkkk ajiliinhaa yriltsagaa amjilttai ogood orj chadsaaaan

  7. Temuuzhin Echik

    Temuuzhin Echik

    2020/01/10 at 00:52

    Монголд HR ажилтнууд голдуу еерсдее юу ч мэдэхгуй нусгай охидууд байдаг

  8. Bair Hymd Zarna

    Bair Hymd Zarna

    2020/01/10 at 01:11

    Nadad bol taalagdlaa. Gol ni handlaga shvv. Ayga zaawal ugaah albagvi zvgeer l huraachih heregtei. Tsewerhen ashiglaad tsewerhen huraachihad l boloo. Hr-n huwid handlaga zow hvn l nomer 1.

  9. М. Дэлгэрмөрөн

    М. Дэлгэрмөрөн

    2020/01/10 at 01:23

    Nerq Byrr zali meh id

  10. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/01/10 at 09:33

    Р. Сарангоо

  11. Gantulga Tsogtbaatar

    Gantulga Tsogtbaatar

    2020/01/10 at 11:08

    Битгий элийрээд гадаадын юм бичээд бай монголд ондоо шүү эргүүтээд байгаарай

  12. Hishigbaatar Bat-Jargal

    Hishigbaatar Bat-Jargal

    2020/01/10 at 15:06

    Unendee shaaal hudlaa2 soriltuud bna

  13. Batsaikhan Tserendash

    Batsaikhan Tserendash

    2020/01/10 at 16:34

    Ankh udaa ochij yariltslaga ugch bj coffee uusan ayagaa ugaah geed gal togoog n haigaad yavj baih bolj bna uu. Tegj shalgadag ajil olgogchtoi taarval zugatah l heregtei.

  14. 布杰

    布杰

    2020/01/11 at 12:39

    Б. Уранчимэг

  15. Ouyn Tumurkhvv

    Ouyn Tumurkhvv

    2020/01/11 at 13:13

    Uuniig unshaad uurt bhgui zan chanariig beldej ochood ajildeer garaad tim bj chadahgui humuus hudal dur esgej ajild oroh arga zaaj ugch bgamu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *