
Хүүхэд бүрт өнөр өтгөн гэр бүл заяадаггүй. Тухайлбал, Vin Diesel-ийн төрсөн эцэг гэж ямар хүн байдаг нь одоог хүртэл тодорхойгүй байдаг бөгөөд ээж нь түүнийг төрүүлэхээс өмнө, аав нь тэднийг орхиж явсан гэдэг.
Тэр эцэггүй өссөн бөгөөд эцгээ энэ хорвоо дээр байдаг үгүйг ч мэдэлгүй өдий зэрэгтэй эр хүн болжээ – ямар нэгэн байдлаар эцгээ олж уулзах бодол түүнд байдаггүй гэнэ. Жүжигчин залууг ээж нь болох Delora хэмээх эмэгтэй хойд эцэг Irving H. Vincent-ийн хамтаар өсгөсөн байна.

Vin Diesel-ийн ихэр
Та Холливудын мундаг жүжигчинг ихэр гэж урьд өмнө нь сонсож байгаагүй байх. Тэд хоорондоо тийм ч адилхан биш боловч, төстэй царайтай ажээ.
Paul Vincent, өөрийн ихэр Vin Diesel шиг алдартай нэгэн биш бөгөөд хүмүүс түүнийг энэ хорвоо дээр байдаг үгүйг ч мэддэггүй байв. Харин одоо хүн бүр шахуу түүний карьер, орлогын хэмжээ болон хувийн амьдралынх нь талаар сонирхох болжээ.

2014 онд “The Fast & The Furious” киноны од Paul Walker болон үл таних нэгэн эрийг зургийг постолж байсан бөгөөд хожим нь тэрхүү эр жүжигчин залуугийн ихэр байсныг нь олж мэдсэн юм. Тухайн зураг сошиал медиагаар од болж, олны анхаарлын төвд оржээ.
Тэр постондоо ингэж бичсэн байна:
“Та нарын харж байгаачлан, энэ зурган дээр өөр нэгэн Paul гэдэг нэртэй эр бий… тэр бараг л над шиг харагдаж байгаа биз дээ? Тэр үнэндээ миний ихэр юм.”

Түүний ихэр нь толгойдоо үстэйгээс гадна сахалтай учраас Vin Diesel-ийн яг эсрэг төрхийг өөртөө бүрдүүлсэн гэхэд болно. Түүгээр ч зогсохгүй тэр ихэр шигээ булчинлаг эр биш. Гэсэн хэдий ч тэдэнд ижил төстэй зүйлс олон байдаг ажээ.

Бусад төрсөн ах, эгч дүүс
Vin Diesel болон Paul нарт нэг ах болон нэг эгч бас бий. Тэд бол төрсөн ах, эгч дүүс юм: Samantha Vincent болон Tim Vincent. Тэд хоорондоо нилээдгүй төстэй харагддаг.

Та урьд өмнө Vin Diesel-ийг ихэрт гэдгийг мэддэггүй байсан байх! Бид тэгвэл танд түүний супер-царайлаг ихрийг танилцууллаа.








Үйлсээ Үйлстөгөлдөр
2020/01/11 at 00:17
Энэ Ихэр гд бга нь хойд аавынх нь хүүхэд юм бишүү.(нас чацуу)🤔